24/08/2026
🌎 at | Долоо хоногийн тойм
Өнөөдрөөс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (НҮБЦТК) талуудын 17 дугаар бага хурлын хоёр дахь долоо хоног, дээд түвшний уулзалт эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногт бид Ногоон болон Цэнхэр бүсэд нийт 3 зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулж, манай багийн төлөөлөл төрөл бүрийн арга хэмжээнд илтгэгчээр оролцлоо.
🔹 8 сарын 19: "Цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүртээмжтэй засаглалыг бүрдүүлж, бэхжүүлэхийн ач холбогдол" сэдвээр Пипл ин Нийд болон Марал Элч сантай хамтран зохион байгуулж, иргэд, малчид, эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолойг бодлогын хэлэлцээрт хүргэх, залуу малчдад ээлтэй засаглал бүрдүүлэх шаардлагыг онцолсон.
🔹 8 сарын 20: "UNCCD болон UNFCCC-ийн уялдаа холбоог бэхжүүлэхэд ИНБ-уудын үүрэг" сэдэвт дээд түвшний панел хэлэлцүүлгийг , , , -тэй хамтран зохион байгууллаа. 120+ хүн оролцсон бөгөөд Монголын иИНБ-уудын нэгдсэн байр суурийг БОУАӨ-н Дэд сайд Б.Мөнхтамирт гардуулав.
🔹 8 сарын 21: Хүүхэд, залуучуудын төвд "Үе хоорондын байгаль орчны шударга ёс" арга хэмжээг зохион байгуулж, Монгол, Кени, АНУ-аас ирсэн малчид, залуу манлайлагчид, судлаач нарын дунд сонирхолтой хэлэлцүүлэх өрнүүллээ.
Мөн өнгөрсөн долоон хоногт манай Хууль эрх зүй, бодлогын ахлах И.Балжинням "Nomadic Futures" олон улсын хуралд илтгэл тавьж, уламжлалт нүүдэлчдийн газар ашиглалтын зохицуулалт, хууль эрх зүйн хоорондын зөрүүгийн талаар ярьсан бол манай Үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Наранцэцэг “Байгаль орчны шийдвэр гаргалтад залуучуудын утга учиртай оролцоо” хэлэлцүүлгийн үеэр COP17-г угтан үе хоорондын ИНБ-уудын сүлжээний зохицуулалтын талаар туршлагаа хуваалцав.
Үүнээс гадна бид Монголын ИНБ-уудын нөлөөллийн ажил, оролцоог дэмжин НҮБЦТК-н ИНБ-уудын зөвлөл (CSO Panel) болон дотоодын ИНБ-уудын хооронд уялдаа холбоо, орчуулгын дэмжлэг үзүүлэх, хэлэлцээрийн явцыг тогтмол хянаж, мэдээллийг ИНБ-уудад хүргэх зэрэг ажлыг хийсээр байна.
Энэ долоон хоногт 8 сарын 25, 26-нд ИНБ-уудын сүлжээний гишүүд Ногоон бүсэд зохион байгуулж буй арга хэмжээнүүд хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн 8 сарын 26, 16:00-17:00 цагт бид C1, Үзэсгэлэнгийн танхим дахь НҮБ-н Нийгэмлэгийн павильонд "Үе хоорондын байгаль орчны шударга ёс" хэлэлцүүлгийг энэ удаад Монгол хэлээр, малчидтай хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
Бидний үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирсэн та бүхэн, зочин илтгэгч, панелист, модераторууд болон хамтран зохион байгуулагч, түнш байгууллагууддаа баярлалаа. 💚
***
Today is the 1st day of the high-level segment of UNCCD COP17.
Last week, we ran 3 side events and BM staff members spoke at other events:
🔹 August 19: we co-organized a session on "The Importance of Inclusive Governance in Addressing Desertification and Land Degradation" with People in Need (PIN) and Spina Bifida Foundation Mongolia, highlighting community participation, land rights, traditional knowledge and gender-inclusive approaches
🔹 August 20: we co-organized a high-level panel, "The Role of Civil Society Organizations in Driving UNCCD and UNFCCC Synergies: A Perspective from Mongolia and Beyond," with PIN, GIZ Mongolia, UNDP Mongolia, and the National Environmental Youth Council, which was joined by 120+ people and the Mongolian CSO Joint Advocacy Statement was presented to Vice Minister Munkhtamir Batbayar.
🔹 August 21: At the Children & Youth Resilience Hub, we organised a session on "Intergenerational environmental justice: land, drought resilience across generations and across borders", which sparked an engaging discussion among herders, youth leaders, and researchers from Mongolia, Kenya, and the U.S.
Two of our team members also spoke at other events: our Legal and Policy Lead Baljinnyam Ishgen presented at the Nomadic Futures International Conference on the gap between customary nomadic land governance and statutory frameworks in Mongolia, and our Operations Manager Narantsetseg Davaa-Ochir spoke at a panel discussion on "Meaningful Youth Participation in Environmental Decision-Making", sharing our experience coordinating an intergenerational CSO network for COP17.
Beyond this, our team has been working throughout COP17 to support Mongolian CSO advocacy and meaningful participation, coordinating between the UNCCD CSO Panel and local CSOs, assisting with translation, and following the negotiations closely to keep CSOs informed.
This week, on August 25 and 26, members of the CSO network will host side events in the Green Zone, and we invite you to join. On August 26 (4-5 PM +ULAT), we'll host a session on Intergenerational Environmental Justice in Mongolian, this time with herders across generations, at the UNA pavilion in the Green Zone's Exhibition Zone.
Thank you to everyone who came out to support our work, to our guest speakers, panelists, moderators, and to our co-organizers and partner organizations. 💚