28/07/2026
Амьдралынхаа аль нэг хэсэгт өөрчлөлт хийхийг хүсээд, тэрхүү өөрчлөлт хийх цаг болсон мэт мэдрэмж төрж байна уу? Үнэхээр бэлэн болсон мэт, гэвч нэг л алхам хийж чадахгүй байгаа бол дараах зөвлөмжийг уншаад үзээрэй.
1. Амьд үлдэх горимд бүү үлд. Хэрэв та "амьд үлдэх горим" (survival mode)-д удаан хугацаанд байгаа мэт санагдаж байвал энэ нь бие, сэтгэл тань байнгын стрессэд дасан зохицож, зөвхөн өнөөдрийг даван туулахад төвлөрсөн байж болохыг илтгэнэ. Тиймээс төгс зүйл бүү бод, олон чухал зүйлс, том өөрчлөлт гэнэт ирэхгүйг санаж жижиг зүйлсээс эхлээрэй. Амьдралын үндсээ өөрчил, өргөсгө, томоор хар.
2. Хуучин хүнээ тайлж хая. Тэр хуучин хүн хийх юмаа хийсэн, дууссан. Одоо шинэ хүнийг сонго. Сонгох шийдвэр гарга. Хуучин хүнийг хөөж явуул, амбаардаад хөө. Орхих хаях зүйлсийн жагсаалт гарга.
3. Шинэ дүр төрх, шинэ хүнийг өөртөө тунхагла. Шинэ дүр төрхөө бүтээ. Ямар хүн болохыг хүсч байгаагаа тодорхойлон бич.
4. Ирээдүйгээ төсөөлж үз, ирээдүйд очсон байгаагаар төсөөл, мэдэр. Цаг хугацааг эвд. Өнгөрсөнд хэн нэгэнд гомдсон үедээ эсвэл баяр хөөрөөр дүүрсэн үедээ ямар мэдрэмж авч байсан бэ, яг тэр мэдрэмжийг идээдүйд мэдэр.
5. Мэдрэлийн системээ удирд. Айж байгаа зүйлээ хүн удирдаж, хянаж чаддаггүй. Тиймээс айж байгаа зүйлээ олж мэд, түүнийг тань, түүнтэй нөхөрлө, түүнээс ангижир.
6. Ямар нэгэн юмны хойноос бүү хөөцөлд. Өөрийгөө хөгжүүл. Тэгвэл чамд үнэхээр тохирох зүйлс чамайг өөрөө олж ирнэ. Хөөцөлдөх тусам дутуу мэт санагддаг. Харин өөрийгөө бүтээх тусам хэрэгтэй бүх зүйл аяндаа ойртдог. Араас нь хөөцөлдөх бус түүнийг өөртөө татах хангалттай хүчтэй бол.
7. Өвдөлтийг эрх мэдэл болгож хувирга. Хуучин муу зүйлсээсээ салах үед өвдөлттэй байдаг. Дассан сурсан муу зүйлс амархан явчихгүй. Энэхүү өвдөлтийн галын дөл чамайг цэвэршүүлнэ.
8. Ертөнцтэй, байгальтай харилцаж сур. Олж хар, мэдэр.
9. Учир утгагүй үйлдэл хийж үз. Өөрийгөө цоо шинээр сорь.
10. Шинэ хүнийхээ дүрээр алх. Хүсэн хүлээж байсан шинэ хүн аль хэдийн алхаж эхэлсэн. Та яг л тэр дүрээр алхаж, тэр дүрээр бодож, тэр дүрээр амьдраарай.
Амжилт хүсье. М.Алтанцэцэг