Монголын Үндэсний Стандарт Хоршоо / MNSC

Call Contact the organization

Монголын Үндэсний Стандарт Хоршоо / MNSC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Үндэсний Стандарт Хоршоо / MNSC, Nonprofit Organization, СБД, 1-р хороо, Central park, 13-р давхар, Ulaanbaatar.

08/07/2024

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Малчдын хамтын хүч” хоршооны Улсын аварга малчин Д.Буянбадрах: Дундын хоршоонд нийлүүлсэн махныхаа кг тутамд ₮500-ийн урамшуулал авч байна

◻️ Жирийн малчдад тулгамддаг асуудал мундахгүйг хөдөөгийн амьдрал гадарладаг хүмүүс мэдэх байх. Бид хоршоонд нэгдсэнээр малаас гардаг түүхий эдээ борлуулах, байнгын түнштэй болох зэрэг тулгамдаж ирсэн асуудлуудаа хамтдаа шийдэж, тодорхой хэмжээний ашиг хүртдэг боллоо. Жишээ нь өнгөрсөн жил л гэхэд дундын хоршоонд нийлүүлсэн махныхаа кг тутамд ₮500-ны урамшуулал авлаа. Мөн сүүлийн жилүүдэд “Хариуцлагатай нүүдэлчин” стандартын дагуу мал маллагаандаа анхаарч гэрчилгээ авсан зэргээр олзуурхууштай зүйлс олон байна.

◻️ Манай хоршооны хувьд бэлчээрээ хариуцлагатайгаар ашиглаж, мал сүргийнхээ тавлаг байдал, үржүүлэг селекцид анхаарч, мал эмнэлгийн угаалга тарилгад тогтмол хамруулж, гарч байгаа түүхий эдийнхээ чанарт онцгой анхаардаг болсон. Мөн үндэсний үйлдвэрүүдтэй байгуулсан гэрээний дагуу тоо хэмжээ, чанартай түүхий эд нийлүүлэхэд малчид бид хамтдаа санаа тавьж эхэлсэн.

◻️ Ингээд бодохоор ганц ганцаараа маллагаа арчилгаа хийдэг байсан үетэй харьцуулахад малчид хамтдаа ашиг олж, цаашилбал салбартаа хариуцлагатай малчдыг бий болгоход хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл өег байна.

https://www.youtube.com/watch?v=wBYPxD1p_Us
04/07/2024

https://www.youtube.com/watch?v=wBYPxD1p_Us

Бидэнтэй холбогдохыг хүсвэл: [email protected] Хандив явуулахыг хүсвэл: 5163059407 Хаан банкЗочинтой холбогдохыг хүсвэл: Хариуцлагатай нүүдэлчин стандарт ...

04/07/2024

Сүхбаатар аймгийн "Аздэлгэр мөнх хоршоо"-ны дарга Э.Дуламсүрэн: Анх удаа хоршооны зөв засаглалын үр өгөөжийг хүртэж үзлээ

◻️ Малчдад маань хамтран хоршоо үүсгэн байгуулж, дорвитой ажиллаж чаддаггүй үе байлаа. Харин өнгөрсөн жил манай анхан шатны хоршоо “Монголын үндэсний стандарт хоршоо” - ны гишүүнээр элсэж, анх удаа харилцан үүрэг хариуцлага хүлээж ажилласнаар хоршооны зөв засаглалын үр өгөөжийг мэдэрлээ.

◻️ Тухайлбал, өнгөрсөн онд манай анхан шатны хоршооны зүгээс дундын хоршооныхоо захиалгын дагуу гэрээгээр хонь, үхрийн махны бэлтгэл дээр ажиллаж, нийт 819 үхэр, 1586 хонины махыг дундын зуучлагчаас үнээс өндөр үнээр мөн нэмэлт урамшуулалтайгаар нийлүүлсэн явдалд манай хоршооны гишүүн малчид сэтгэл маш хангалуун байгаа. Дундын хоршоо дүрмийнхээ дагуу жилийн нийт борлуулалтын таван хувиар эрсдэлийн сан байгуулсан. Мөн нийт ашгаасаа тогтвортой хөгжлийн сан байгуулж, үлдэгдэл цэвэр ашгаа ногдол ашиг болгон хуваарилсан нь хоршооны бүтцээр ажиллаж байгаа бидэнд урамтай байлаа. Нөгөө талаар сайн туршлага болж анхан шатны гишүүн хоршооддоо загвар болж өгсөн.

◻️ Ер нь малчид хоршоонд нэгдэж, нэгдмэл бүтэц зохион байгуулалтад орсноор бидэнд олон талаар сайнаар нөлөөлж байна. Хоршооны зөв засаглалтай ажилласнаар гишүүн бүр шударга, ил тод зарчмаар ашиг хүртэж байгаа нь малчдад маань урам өгч байгаа. Ногдол ашиг тараахдаа анхан шатны хоршоодоос нийлүүлсэн түүхий эдийн төрөл, гэрээний биелэлт, хувь нийлүүлсэн хөрөнгө зэрэг гурван үзүүлэлтэд хуваарилсан бөгөөд манай “Аздэлгэр мөнх хоршоо”-ны хувьд нийт ₮9,073,363-ийн ашгийг хүртсэн юм.

◻️ Мөн хоршоо нь эрсдэлийн сантай болсноор төр засгаас дэмжлэг авалгүй, хамтын хүчээр зуд турхан зэрэг байгалийн аюултай хүчин зүйлсийн өмнө бэлтгэлтэй болох зөв суурь нөхцөл бүрэлдэж байгаад малчид маань сэтгэл хангалуун байна.

Монголын Үндэсний Стандарт Хоршоо / MNSC
Green Gold - Ногоон Алт

03/07/2024

Хөвсгөл аймгийн "Эрхэлхурд" хоршооны зөвлөх Г.Энхболд: Ноолуураа зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлж байна 🐐

◽️ Таван хошуу малынхаа мах, сүү, цагаан идээ, ноос ноолуурын ашиг шимээр амьдардаг малчид бид сүүлийн жилүүдэд “Хариуцлагатай нүүдэлчин” стандартыг баримталж, мал сүргээ зүй зохистойгоор өсгөж үржүүлэн, малаас гарах түүхий эдээ нэмүү өртөг шингээн урамшуулалт үнээр зарж борлуулдаг болсон.

◽️ Жишээлбэл, бид ноолуурын түүхий эд бэлтгэхдээ ямаанаас самнасан ноолуураа өнгөөр ялган, хялгасыг нь цэвэрлэж, тоос шороог нь шигших зэргээр анхан шатны тордолт хийж байна. Ингэснээр ноолуурын үйлдвэрлэлийн ялгах, цэвэрлэх процессыг хялбарчилж, өнгө болон чанараасаа хамаарсан ялгаатай үнэ тогтох боломжтой болж байгаа юм. Өнгөрсөн жил л гэхэд манай “Эрхэлхурд” хоршоо бэлтгэсэн ноолуураа зах зах зээлийн үнээс ₮2,000-₮4,000-р өндөр үнээр нийлүүлсэн.

◽️ Дээрээс нь бид ноолуураа дундын зуучлагчдад нийлүүлэхгүй байснаар баталгаатай, байнгын хамтрагч байгууллага, түншүүдтэй боллоо. Орчин үед хүмүүс зүй зохистой, байгальд ээлтэй бүтээгдэхүүнд өндөр ач холбогдол өгч, тэр чинээгээрээ үнэлж худалдан авалт хийдэг болж, малчид ч хариуцлагатайгаар хөдөлмөрлөж байгаа нь манай салбарын хөгжлийн илэрхийлэл болов уу.

Монголын Үндэсний Стандарт Хоршоо / MNSC

Green Gold - Ногоон Алт

02/05/2024
https://ikon.mn/n/33pn
21/03/2024

https://ikon.mn/n/33pn

-“Монголын Үндэсний Стандарт Хоршоо” дундын хоршоонд элсэх, хамтран ажиллах, мэдээлэл авах сонирхолтой хоршоод болон аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэгчдийг ....

Address

СБД, 1-р хороо, Central Park, 13-р давхар
Ulaanbaatar

Telephone

+97677774020

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Үндэсний Стандарт Хоршоо / MNSC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Үндэсний Стандарт Хоршоо / MNSC:

Shortcuts

Share