PPI -Дэвшилтэт бодлогын хүрээлэн

PPI -Дэвшилтэт бодлогын хүрээлэн Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from PPI -Дэвшилтэт бодлогын хүрээлэн, Nonprofit Organization, sukhbaatar district , Mongolia, Ulaanbaatar.

22/04/2025
22/04/2025

-Эрчим хүчний салбарын хуульд ААН-үүд ямар ямар санал дэвшүүлэв?
1- Монгол Улс Эрчим хүчний салбарын бие даасан бодлогын баримт бичигтэй болох.
2- Салбарын яам, агентлаг зөвшөөрлийн болон салбарын хуулиас давсан, давхардсан олон зөвшөөрөл нэхдэг байдлыг зогсоож, хувийн хэвшилд ирж буй дарамтыг бууруулах.
3- Шинэ төслүүдийг, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хураагуур зэрэг холбогдох бусад төслийг олон улсад өргөнөөр ашиглаж буй “дуудлага худалдааны” зарчимаар хэрэгжүүлж хувийн хэвшлийн өргөн оролцоо өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай.
4- Эрчим хүчний салбарт барилга, үйлдвэрлэл, газар ашиглалт зэрэг 48 төрлийн зөвшөөрлийг авдаг. Үүнийг хялбаршуулж, олон улсын жишгийн дагуу “зөвшөөрлийн нэг цонхны үйлчилгээг” нэвтрүүлэх.
5- Зөвшөөрлийн нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлснээр хөрөнгө оруулагч талд хялбар, ойлгомжтой, хүнд сурталгүй байх нөхцөл бүрдэж, салбарт орж ирэх шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх давуу талтай юм.
6- Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслийн сонгон шалгаруулалтын одоогийн журмыг хүчингүй болгож, хэн бүхэнд нээлттэй цахимд суурилсан, үнээр өрсөлддөг жишигт шилжих.
7- 70-110 хоног шаарддаг шинэ төслийн сонгон шалгаруулалтын хугацаа үе шат богино бөгөөд ил тод болж, хэн нэг албан тушаалтан, хувь хүний хамаарал буурах боломжтой болно.
МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллагуудаас нийтдээ 270 гаруй санал ирүүлж, саналыг нэгтгэн танилцууллаа.
NNNewcom GroupBBusiness Council of Mongolia / Монголын бизнесийн зөвлөлММонголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

 #БүсийнХөгжил  Цуврал-14🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Говийн Бүсийн - Нутаг дэвсгэрийн үзүүлэлтүүд"-г онцолж байна...
06/05/2024

#БүсийнХөгжил Цуврал-14

🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Говийн Бүсийн - Нутаг дэвсгэрийн үзүүлэлтүүд"-г онцолж байна. Үүнд нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтшил, сум болон багийн тоог харуулав.

Говийн бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээг авч үзвэл Өмнөговь аймаг 165 мян км.квадрат, Дорноговь аймаг 110 мян км.квадрат, Дундговь аймаг 75 мян км.квадрат, Говьсүмбэр аймаг 6 мян км.квадрат талбай газар нутагтай байна.

Говийн бүсийн аймгуудын нутаг дэвсгэрийн хэмжээг бусад аймгуудтай харьцуулахад Өмнөговь аймаг хамгийн их нутаг дэвсгэртэй аймагт орж байгаа бол Говьсүмбэр аймаг хамгийн бага нутаг дэвсгэртэй аймгуудад эрэмбэлэгдэж байна. Мөн Дундговь болон Дорноговь аймаг дундаж хэмжээнд эрэмбэлэгдэж байна.

Хүн амын нягтшилыг авч үзвэл Говьсүмбэр аймагт 1 км.квадрат газарт 3 хүн ногдож байна. Харин Өмнөговь, Дорноговь болон Дундговь аймгуудад харьцангуй бага (0.5) буюу ойролцоогоор 2 км.квадрат газарт 1 хүн ногдож байна.

Мөн Дундговь аймаг (15 сум 68 баг), Дундговь аймаг (14 сум 65 баг), Өмнөговь аймаг (15 сум 59 баг), Говьсүмбэр аймаг (3 сум 10 баг) тус тус байна.

 #БүсийнХөгжил  Цуврал-13🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Зүүн Бүсийн - Нутаг дэвсгэрийн үзүүлэлтүүд"-г онцолж байна. ...
03/05/2024

#БүсийнХөгжил Цуврал-13

🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Зүүн Бүсийн - Нутаг дэвсгэрийн үзүүлэлтүүд"-г онцолж байна. Үүнд нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтшил, сум болон багийн тоог харуулав.

Зүүн бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээг авч үзвэл Дорнод аймаг 123.6 мян км квадрат, Сүхбаатар аймаг 82.3 мян км квадрат, Хэнтий аймаг 80.3 мян км квадрат талбай газар нутагтай байна.

Зүүн бүсийн аймгуудын нутаг дэвсгэрийн хэмжээг бусад аймгуудтай харьцуулахад Хэнтий болон Сүхбаатар аймгууд дундаж үзүүлэлттэй байгаа бол Дорнод аймаг 3-р байранд эрэмбэлэгдэж байна.

Хүн амын нягтшилыг авч үзвэл Зүүн бүсийн аймгуудад 1 км квадрат газарт ойролцоогоор 1 хүн ногдож байна.

Мөн Хэнтий аймаг (18 сум 89 баг), Дорнод аймаг (14 сум 67 багт), Сүхбаатар аймаг (13 сум 67 баг) тус тус байна.

 #БүсийнХөгжил  Цуврал-12🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Зүүн Бүсийн - Дотоодын нийт бүтээгдэхүүн"-г онцолж байна. Үү...
01/05/2024

#БүсийнХөгжил Цуврал-12

🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Зүүн Бүсийн - Дотоодын нийт бүтээгдэхүүн"-г онцолж байна. Үүнд ДНБ, ДНБ-ий өсөлт болон бусад аймгуудтай харьцуулахад хаана эрэмбэлэгдэж байгааг харуулав.

Зүүн бүсэд 2022 онд нийт 2,444,010 (2 их наяд) төгрөгийн ДНБ-ийг үйлдвэрлэсэн. Үүнд Дорнод аймаг (943,575), Сүхбаатар аймаг (770,709), Хэнтий аймаг (729,726) сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Зүүн бүсийн аймгуудыг бусад аймгуудтай харьцуулахад дундаж үзүүлэлттэй байна. Мөн зүүн бүсийн 3 аймаг 2012 онтой ДНБ-ээ харьцуулахад Хэнтий болон Дорнод аймаг 3 дахин өссөн бол Сүхбаатар аймаг 2.6 дахин өссөн байна.

 #БүсийнХөгжил  Цуврал-11🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Говийн Бүсийн - Дотоодын нийт бүтээгдэхүүн"-г онцолж байна. ...
30/04/2024

#БүсийнХөгжил Цуврал-11

🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Говийн Бүсийн - Дотоодын нийт бүтээгдэхүүн"-г онцолж байна. Үүнд ДНБ, ДНБ-ий өсөлт болон бусад аймгуудтай харьцуулахад хаана эрэмбэлэгдэж байгааг харуулав.

Говийн бүсэд 2022 онд нийт 4,100,810 (4 их наяд) төгрөгийн ДНБ-ийг үйлдвэрлэсэн. Үүнд Өмнөговь аймаг (2,880,599), Дорноговь аймаг (655,732), Дундговь аймаг (414,935), Говьсүмбэр аймаг (149,544) сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Говийн бүсийн аймгуудыг бусад аймгуудтай харьцуулахад Өмнөговь аймаг 2-р байранд эрэмбэлэгдэж байгаа бол Дорноговь, Дундговь болон Говьсүмбэр аймгууд дундаас доогуур эрэмбэлэгдэж байна. Говийн бүсийн 4 аймаг 2012 онтой ДНБ-ээ харьцуулахад Өмнөговь аймаг 6.9 дахин буюу 21 аймгаас хамгийн их өссөн байгаа бол бусад 3 аймаг дунджаар 2.6 дахин ДНБ-ээ өсгөсөн байна.

 #БүсийнХөгжил  Цуврал-10🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Төвийн Бүсийн - Дотоодын нийт бүтээгдэхүүн"-г онцолж байна. ...
29/04/2024

#БүсийнХөгжил Цуврал-10

🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Төвийн Бүсийн - Дотоодын нийт бүтээгдэхүүн"-г онцолж байна. Үүнд ДНБ, ДНБ-ий өсөлт болон бусад аймгуудтай харьцуулахад хаана эрэмбэлэгдэж байгааг харуулав.

Төвийн бүсэд 2022 онд нийт 2,970,999 (2 их наяд) төгрөгийн ДНБ-ийг үйлдвэрлэсэн. Үүнд Сэлэнгэ аймаг (1,182,223), Төв аймаг (1,033,029), Дархан-Уул аймаг (755,747) сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Төвийн бүсийн аймгуудыг бусад аймгуудтай харьцуулахад Сэлэнгэ болон Төв аймаг 2022 онд хамгийн их ДНБ-ийг үйлдвэрлэсэн аймгуудад орж байгаа бол Дархан-Уул аймаг дундаж түвшинд эрэмбэлэгдэж байна. Төвийн бүсийн 3 аймаг 2012 онтой ДНБ-ээ харьцуулахад Төв аймаг 3.4 дахин өссөн бол Сэлэнгэ, Дарха-Уул аймаг 2.5 дахин өссөн байна.

 #БүсийнХөгжил  Цуврал-9🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Хойд Бүсийн - Дотоодын нийт бүтээгдэхүүн"-г онцолж байна. Үүн...
24/04/2024

#БүсийнХөгжил Цуврал-9

🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Хойд Бүсийн - Дотоодын нийт бүтээгдэхүүн"-г онцолж байна. Үүнд ДНБ, ДНБ-ий өсөлт болон бусад аймгуудтай харьцуулахад хаана эрэмбэлэгдэж байгааг харуулав.

Хойд бүсэд 2022 онд нийт 4,851,100 (4 их наяд) төгрөгийн ДНБ-ийг үйлдвэрлэсэн. Үүнд Орхон аймаг (3,349,741), Хөвсгөл аймаг (951,540), Булган аймаг (549,819) сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Хойд бүсийн аймгуудыг бусад аймгуудтай харьцуулахад Орхон аймаг 2022 онд хамгийн их ДНБ-ийг үйлдвэрлэсэн байна. Мөн Хөвсгөл аймаг дундаас дээгүүр эрэмбэлэгдэж байгаа бол Булган аймаг дундаас доогуур эрэмбэлэгдэж байна. Хойд бүсийн 3 аймаг 2012 онтой ДНБ-ээ харьцуулахад 2.6 дахин өссөн байна.

 #БүсийнХөгжил  Цуврал-8🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Хангайн Бүсийн - Дотоодын нийт бүтээгдэхүүн"-г онцолж байна. ...
23/04/2024

#БүсийнХөгжил Цуврал-8

🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Хангайн Бүсийн - Дотоодын нийт бүтээгдэхүүн"-г онцолж байна. Үүнд ДНБ, ДНБ-ий өсөлт болон бусад аймгуудтай харьцуулахад хаана эрэмбэлэгдэж байгааг харуулав.

Хангайн бүсэд 2022 онд нийт 2,208,979 (2 их наяд) төгрөгийн ДНБ-ийг үйлдвэрлэсэн. Үүнд Архангай аймаг (864,132), Өвөрхангай аймаг (803,563), Баянхонгор аймаг (541,284) сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Хангайн бүсийн аймгуудыг бусад аймгуудтай харьцуулахад Архангай болон Өвөрхангай аймаг дундаас дээгүүр орж байгаа бол Баянхонгор аймаг дундаас доогуур эрэмбэлэгдэж байна. Мөн 2012 онтой харьцуулахад Архангай болон Өвөрхангай аймаг ойролцоогоор ДНБ 3 дахин өссөн бол Баянхонгор аймаг 2.4 дахин өссөн байна.

 #БүсийнХөгжил  Цуврал-7🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Баруун Бүсийн - Дотоодын нийт бүтээгдэхүүн"-г онцолж байна. Ү...
22/04/2024

#БүсийнХөгжил Цуврал-7

🇲🇳 Өнөөдрийн энэхүү танилцуулгаар "Баруун Бүсийн - Дотоодын нийт бүтээгдэхүүн"-г онцолж байна. Үүнд ДНБ, ДНБ-ий өсөлт болон бусад аймгуудтай харьцуулахад хаана эрэмбэлэгдэж байгааг харуулав.

Баруун бүсэд 2022 онд нийт 3,424,556 (3 их наяд) төгрөгийн ДНБ-ийг үйлдвэрлэсэн. Үүнд Ховд аймаг (974,692), Увс аймаг (694,271), Баян-Өлгий аймаг (658,648), Завхан аймаг (651,636), Говь-Алтай аймаг (445,308) сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Баруун бүсийн аймгуудыг бусад аймгуудтай харьцуулахад Ховд аймаг дундаас дээгүүр орж байгаа бол бусад аймгууд дундаас доогуур эрэмбэлэгдэж байна. Мөн 2012 онтой харьцуулахад баруун бүсийн 5 аймаг ойролцоогоор ДНБ-ийг 3 дахин өсгөсөн байна.

Address

Sukhbaatar District , Mongolia
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when PPI -Дэвшилтэт бодлогын хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share