30/05/2026
УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО-2026 ҮЗЭСГЭЛЭНД “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО” ОРОЛЦОЖ БАЙНА
🔹12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Травэл Экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэнд Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (АЖМХ) албан ёсоор оролцож байна. Энэ сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэнд манай холбоо Гадаад аяллын салбар холбоотой хамтран аялагчдад хэрэгцээт мэдээллийг нэг дороос хүргэж, зөвлөгөө өгөн ажиллаж байна.
🔹Мөн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдыг судалгаатай, төлөвлөгөөтэй аялахад дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагуудад хамтын ажиллагаа, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгодог ач холбогдолтой юм.
🔹Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь иргэд мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, захиалах, шууд худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлсэнд оршиж байна. Үзэсгэлэнд 21 аймгийн аялал жуулчлалын газар, аяллын компаниуд, зочид буудал, жуулчны баазуудаас гадна БНСУ, БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын төлөөллүүд өргөнөөр оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department
Гадаад Аяллын Салбар Холбоо,АЖМХ - Outbound Chapter of MTO
Ulaanbaatar Travel Expo / Аялал Жуулчлалын Үзэсгэлэн
#НэгСалбар
#ХамтынАжиллагаа