31/07/2026
“ХӨВСГӨЛ НУУРАА ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
🔹Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар зохион байгуулж буй “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Соёлын төвд болж байна.
🔹Хурлаар Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой аялал жуулчлал, хог хаягдлын менежмент, орон нутгийн оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэж, эрдэмтэн, судлаачид болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл санал, шийдлээ хуваалцаж байна.
🔹Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо Хөвсгөл нуурын орчныг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эрэг орчмын аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийг хамруулан цэвэрлэгээ, орчны үйлчилгээний ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Мөн байгальд ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл нуурын эко орчныг хадгалан хамгаалахад салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа
Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа
#НэгСалбар
#ХамтынАжиллагаа