МУИС-ийн Антропос клуб

Call

МУИС-ийн Антропос клуб 🫴🏼 Seeing the familiar as strange, and the strange as familiar

🏆 СПОРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ🏆Өнөөдөр буюу 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан Ант...
23/05/2026

🏆 СПОРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ🏆
Өнөөдөр буюу 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан Антропологи, Археологи, Хүн ам зүйн тэнхимийн "Спорт өдөрлөг" маань хурд хүч, авхаалж самбаа, багийн ажиллагаагаар дүүрэн амжилттай болж өндөрлөлөө. Спортын арга хэмжээндээ идэвх зүтгэлтэй оролцож, тэнхимийнхээ эв нэгдлийг бататгасан нийт оюутнууддаа баярлалаа! 👏👏👏
Тэмцээндээ амжилттай оролцож, байр эзэлсэн баг тамирчиддаа халуун баяр хүргэе! 🎉🏅

Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн спорт өдөрлөг 5-р сарын 23-ны өдөр МУИС-ийн 8-р байранд 10:00 цагаас болно...
21/05/2026

Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн спорт өдөрлөг 5-р сарын 23-ны өдөр МУИС-ийн 8-р байранд 10:00 цагаас болно. Шатар, даам, сагсан бөмбөг, волейбол, дартсын төрлөөр явагдах бөгөөд оролцогчдыг санамсаргүй байдлаар багт хуваарилна. Хураамж нэг хүний 6999₮. Формат нь албан ёсны том тэмцээн гэхээсээ илүүтэй хамтдаа хөгжилдөж, танилцаж, бага зэрэг өрсөлдөх зорилготой өдөрлөг байх тул хүн бүр ирэх боломжтой. Жижиг шагналуудтай. Доорх forms-оор орж бүртгүүлнэ үү.
Хураамж шилжүүлэх данс: Хаан банк
MN38000500 5431709486
(Гүйлгээний утга хэсэгт хөтөлбөр нэрээ бичнэ үү)
Мөнхжин Болорчулуун

Археологи, Антропологи, Хүн ам зүйн тэнхимийн спорт өдөрлөг Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн спорт өдөрлөг 5-р сарын 23-ны өдөр МУИС-ийн 8-р байранд 10:00 ца....

🏀 АРХЕОЛОГИ, АНТРОПОЛОГИ, ХҮН АМ ЗҮЙН ТЭНХИМИЙН СПОРТ ӨДӨРЛӨГ! 🏐Хагас сайн өдөр нэг өдрийг тэнхимээрээ хамтдаа сайхан, х...
19/05/2026

🏀 АРХЕОЛОГИ, АНТРОПОЛОГИ, ХҮН АМ ЗҮЙН ТЭНХИМИЙН СПОРТ ӨДӨРЛӨГ! 🏐
Хагас сайн өдөр нэг өдрийг тэнхимээрээ хамтдаа сайхан, хөгжилтэй, спортлог өнгөрүүлцгээе! 🎯✨
Удаан уулзаагүй анги хамт олон, үе үеийн төгсөгчид болон нийт оюутнууд та бүхнийг тэмцээндээ идэвхтэй оролцохыг урьж байна. Волейбол, сагсан бөмбөг, дартс гээд сонирхолтой төрлүүдээр өрсөлдөж, нэг өдрийг мартагдашгүй өнгөрүүлцгээе! 🏆
📅 Хэзээ: 05 сарын 23-ны Хагас сайн өдөр
📍 Хаана: МУИС-ийн VIII байрны спорт зааланд
Тэнхимийн гурван хөтөлбөрийн нийт оюутан, төгсөгчид та бүхнийг ирэхийг урьж байна. За заавал ирээрэй, хамтдаа нэг өдрийг спортлог өнгөрүүлцгээе! 💪🔥

Сайн уу, Антропос 🤗Пүрэв гараг бүр уламжлал ёсоор цугладаг манай клубын уулзалтууд эрч хүчтэй үргэлжилсээр байна.Сүүлийн...
02/04/2026

Сайн уу, Антропос 🤗

Пүрэв гараг бүр уламжлал ёсоор цугладаг манай клубын уулзалтууд эрч хүчтэй үргэлжилсээр байна.

Сүүлийн үеийн уулзалтуудын зургаас... 📸

Илүү сонирхолтой, шинэлэг хөтөлбөрүүд тун удахгүй тул бидэнтэй хамт байгаарай! 🕺💫

Антропологийн нийт эмэгтэй багш нар болон Археологи, Антропологийн ангийн оюутан, ажилтан эмэгтэйчүүддээ Олон улсын эмэг...
08/03/2026

Антропологийн нийт эмэгтэй багш нар болон Археологи, Антропологийн ангийн оюутан, ажилтан эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

24/02/2026

Монголын Антропологийн Холбоо Монгол Улсын Их Сургуулийн Антропологийн хөтөлбөрийн ахисан түвшинд идэвхтэй суралцагчийг (нийгэм-соёлын антропологи чиглэлээр мэргэшиж буй) хээрийн судалгаагаа хийхэд дэмжлэг болох зорилгоор “Профессор Б.Мандухайн нэрэмжит тэтгэлэг” зарлаж байна.
- Тэтгэлгийн материалыг 2026 оны 3-р сарын 1-ний өдөр хүртэл [email protected] хаягаар хүлээн авна.

23/11/2025

[English below]

🇲🇳Соёлын бүтээлч сар аяны хүрээнд “Монгол бахархал” уриан дор, ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн урилгаар, Япон улсын Шоова эмэгтэйчүүдийн их сургуулийн Нийгмийн ухааны доктор, профессор Т. Хөхбаатар “Монголын анхны уран сайхны кинонууд дахь монгол бичиг, ярианы хэлний тухайд” сэдвээр лекц унших гэж байна.

Тэрээр Монголын хүү (1936), Цогт тайж (1945), Норжмаагийн зам (1938) зэрэг сонгодог кинонуудын хэллэг, монгол бичгийн хэрэглээний тухай гүнзгийрүүлсэн задлан тайлбар хийнэ.

📍 СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ, Г корпус, 1-р давхар
📅 2025 оны 11 сарын 24
🕙 10:00 цагт
🎓 Эрдэмтэн, судлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
----------------------------------------------------------------------
As part of the Cultural Creativity Month initiative under the theme “Mongolian pride,” Dr. T. Khukhbaatar, Professor of Social Sciences at Showa Women’s University in Japan, will deliver a special lecture entitled “Traditional Mongolian Script and Oral Language in Mongolia’s First Films.”

During the lecture, he will present an in-depth linguistic and cultural analysis of several classic films, including Mongolyn Khüü (1936), Tsogt Taij (1945), and Norjmaagiin Zam (1938), focusing on their use of classical Mongolian script, historical speech patterns, and linguistic expression.

This event is organized at the initiative of the International Institute for the Study of Nomadic Civilizations, operating under the auspices of UNESCO.

📍 Cultural Central Palace (Soyolin Töv Örgöö), Building G, 1st Floor
📅 24 November 2025
🕙 10:00 AM
🎓 Scholars, researchers, and interested audiences are warmly invited to attend.

21/11/2025

ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН МОНГОЛ #БАХАРХАЛЫН ӨДӨР

🇲🇳 Монгол бахархлын өдөр гэж юу вэ?

Монгол Улсын Их Хурлын 2012 оны тогтоолоор энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэж, Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн албан ёсоор тэмдэглэж эхэлсэн.
Эзэн Чингис хаан бол Монголын эзэнт гүрнийг байгуулагч, төр улсаа нэгтгэн төвхнүүлсэн, дэлхийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн их хүний нэг билээ. Түүний төрсөн өдрийг Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх, түүх соёл, бахархлаа сэргээх зорилготойгоор тэмдэглэдэг.

13/11/2025

Address

Ulaanbaatar

Telephone

+97699155943

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС-ийн Антропос клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share