17/06/2026
📢 Дэлхийн Ган, цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан Зүүн бүсийн зөвлөлдөх уулзалт Сүхбаатар аймагт зохион байгуулагдаж байна.
Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй #АДАПТ төсөл, UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр-ийн дэмжлэгтэйгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын болох “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая" уриан бүхий Зүүн бүсийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж байна.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь газрын доройтолд өртөж, үүний 23 орчим хувь нь байгалийн жамаар нөхөн сэргэх боломжгүй болсон энэ үед зохион байгуулагдаж буй тус уулзалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төрийн байгууллага, иргэний нийгэм, малчид, залуучууд болон хөгжлийн түнш байгууллагуудын нийт 120 төлөөлөгч оролцож байна.
Оролцогчид газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцан, бүс нутгийн тулгамдсан асуудал, шийдэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар санал солилцож байна. Мөн COP17-ын хүрээнд дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” (Steppe Action Agenda) санаачилгын талаар мэдээлэл авч, санал солилцож байна.
Зөвлөлдөх уулзалтаас гарсан сайн туршлага, санал, зөвлөмжүүдийг нэгтгэн UNCCD COP17 бага хурлын үеэр Монгол Улсын байр суурийг тусгах орон нутгийн зөвлөмж болгон хүргүүлэхээс гадна олон нийтэд түгээн дэлгэрүүлэх юм.
Green Climate Fund | Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар | Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
#АДАПТ
📢 Eastern Regional Consultation Meeting Held in Sukhbaatar Aimag on the World Day to Combat Desertification and Drought
With support from the UNDP in Mongolia , and Project, jointly implemented by the Government of Mongolia and UNDP with financing from the Green Climate Fund, the Eastern Regional Consultation Meeting is being held today in Baruun-Urt, Sukhbaatar aimag under the theme “Restoring Land, Restoring Hope” as part of the preparations for the 17th Session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17).
At a time when nearly 77% of Mongolia’s land area is affected by land degradation and around 23% is considered beyond natural recovery, the consultation has brought together 120 representatives from government institutions, civil society organizations, herders, youth groups, and development partners from Khentii, Dornod, and Sukhbaatar aimags.
Participants are sharing good practices and discussing regional challenges, solutions, partnerships, and investment opportunities related to combating land degradation and desertification, promoting sustainable rangeland management, and strengthening climate change adaptation. The consultation also introduced the Steppe Action Agenda initiative and provided information on the objectives and priorities of UNCCD COP17, which Mongolia will host in August 2026.
Good practices, recommendations, and key messages emerging from the consultation will be consolidated and submitted as local inputs to support Mongolia’s engagement at UNCCD COP17, while also being shared more broadly with the public.