Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж - Эдийн засаг, хөгжлийн яам

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж - Эдийн засаг, хөгжлийн яам

Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж - Эдийн засаг, хөгжлийн яам Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн харъяа “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”(ASDIP)

UNCCD COP17 ULAANBAATAR 2026 |  #НЭГӨГҮҮЛБЭРЭЭРЦУВРАЛЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD) нь газар, хөгжил, то...
22/07/2026

UNCCD COP17 ULAANBAATAR 2026 | #НЭГӨГҮҮЛБЭРЭЭРЦУВРАЛ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD) нь газар, хөгжил, тогтвортой менежментийг уялдуулсан олон улсын гэрээ бөгөөд 2018–2030 оны стратегиараа газрын доройтлыг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэдэг.

Эрүүл хөрс, тогтвортой газар ашиглалт нь хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа, биологийн олон янз байдлыг хамгаалах үндэс юм. Харин эдгээр зорилтыг бодит үр дүнд хүргэхийн тулд орон нутгийн иргэдийн оролцоог шийдвэрийн төвд тавьж, малчид, эмэгтэйчүүд, залуусын мэдлэг, туршлага, дуу хоолойг бодлогод тусгах шаардлагатай.

КОП17 нь газрын доройтолтой тэмцэх дэлхийн амлалтыг орон нутгийн бодит шийдэл, хамтын ажиллагаатай холбох чухал талбар болно.

Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая.

#НэгӨгүүлбэрээрЦуврал

30/06/2026
📍”Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийн Хөдөө аж ахуйн бүрэлдэхүүн хэсгийг хэр...
30/06/2026

📍”Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийн Хөдөө аж ахуйн бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх зөвлөх баг Увс аймагт ажиллаж байна.

📍Уулзалтад Увс аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагчид, Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага, мөн төл сонгинын үр үйлдвэрлэл, малын гаралтай дайвар бүтээгдэхүүний боловсруулалт, хүнсний ногооны тариалалт, мах боловсруулах болон давс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож байна.

✅Төслийн хүрээнд 2029 он хүртэл Увс аймгийн 12 суманд бэлчээрийн тогтвортой менежмент, малын эрүүл мэндийг сайжруулах, тэжээлийн ургамлын тариалалт, услалтын системийг хөгжүүлэх, мөн мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, өртгийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт, хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн Увс аймгийн Баруунтуруун суманд Зүүнтүрүүний голын усыг ашигласан услалтын систем байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг төслийг хэрэгжүүлснээр баруун бүсийн таван аймгийн улаан буудайн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.

#НогоонХөгжил #Увс

Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж нь “Аймаг, сумын бүсчилс...
30/06/2026

Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж нь “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP) төслийг Увс, Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байна.

24/06/2026
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВТэргүүн Шадар сайд ...
23/06/2026

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Эдийн засаг, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж, Азийн хөгжлийн банкны санхүүжилж буй "Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийн хэрэгжилтийн талаар Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн удирдлагуудыг өнөөдөр /2026.06.23/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Эдийн засаг, хөгжлийн яамны холбогдох газрын удирдлагууд, хөтөлбөрийн нэгдүгээр үе шат хэрэгжиж буй Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нар болон аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан хаагчид оролцов.

🌐Дэлгэрэнгүй мэдээллийг: https://med.gov.mn/post/176632

12/06/2026

МЭДЭГДЭЛ

“Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн үйл ажиллагаа болон "Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүсийн зүгээс үндэслэлгүй, илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээж буйтай холбогдуулан албан ёсны мэдэгдлийг хүргэж байна.

23/05/2026

🇪🇺"ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026"

Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн "Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-өө өнөөдөр Дархан хотын иргэдэд танилцууллаа.

Тус хөтөлбөр нь Монгол Улсын 17 аймгийн 76 сумыг хамарсан томоохон бүтээн байгуулалтын санаачилга бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой, ногоон хөгжлийн орон нутгийн загварыг бий болгох зорилготой юм.

🇪🇺​"Европын өдөрлөг - 2026" анх удаа Дархан хотод!🌿​Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс...
23/05/2026

🇪🇺​"Европын өдөрлөг - 2026" анх удаа Дархан хотод!

🌿​Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс хэрэгжүүлж буй "Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-өө өнөөдөр Дархан хотын оршин суугчдад танилцуулж байна.
​Европын Холбооны зээл, санхүүжилтээр орон нутагт хэрэгжих манай хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл асраар маань зочлоорой! 👇

Address

WW87+GQV Peace Ave, SBD - 1 Khoroo, Ulaanbaatar 14240
Ulaanbaatar
15141

Alerts

Be the first to know and let us send you an email when Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж - Эдийн засаг, хөгжлийн яам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share