10/10/2026
📰 ЦАГ ҮЕИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ 🗞
________________________________________
💡 1. “САЙЖРУУЛАЛТЫН САНАЛ БОЛОВСРУУЛАХ” УУЛЗАЛТ БОЛЛОО
Оюу Толгойн сайжруулалтын үйл явцын хүрээнд Үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөгч гишүүдийн сайжруулалтын санал, санаачилга болон боломжуудыг хамтран хэлэлцэж, нэгтгэн, цаашид үнэлэх боломжтой саналуудыг боловсрууллаа. Боловсруулсан саналуудыг холбогдох чиг үүргийн багуудад хүргүүлж, хэрэгжиж буй ажилтай хэрхэн уялдах боломжтойг судлан, шаардлагатай дараагийн алхмуудыг хамтран тодорхойлсон юм.
• 📍 Байршил: Моннис оффис, Улаанбаатар
• 📅 Огноо: 2026 оны 9 дүгээр сарын 24
• 🕒 Цаг: 14:00 – 17:00 (Танхимаар)
📌 Манай хорооны баримталсан гол зарчим:
Манай хорооны зүгээс нийт 11 сайжруулалтын саналтай орсон. Бид хэмнэлт, сайжруулалтыг хийхдээ ажилтнуудынхаа цалин хөлсийг хасах болон ажлын байрыг цөөрүүлэх замаар бус, илүү үйл ажиллагааны үр ашиггүй зардлаа танах, үйл ажиллагаандаа дэвшилтэт техник технологийн арга хэрэгсэл ашиглах, өдөр тутмын үйл ажиллагаанд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлууд дээр түлхүү анхаарал хандуулсан. Эдгээр санал санаачилга хэрхэн хэрэгжиж байгаа үйл явцын тогтмол мэдээллийг авч, ажил хэрэг болгохын төлөө бусад талуудтайгаа нягт хамтран ажиллах болно.
________________________________________
🤝 2. ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хамтрагч байгууллагуудын өдөрлөг уурхайн талбарт 2 удаагийн үе шаттайгаар амжилттай явагдаж өнгөрлөө. Эдгээр өдөрлөгт манай Оюу Толгойчууд өргөнөөр оролцсон бөгөөд урам зориг өгсөн талархлын үгс, энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байх хүсэлтийг олноор ирүүлсэнд маш их баяртай байна.
🟢 Үе шат #1 (2026.09.26, 27, 28): Gangnam Grand Eye Нүдний Эмнэлэг нүдний эмнэлгийн мэргэжлийн баг хамт олон ирж, 700 орчим Оюу Толгойчуудад нүдний эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өглөө. (🔗 Дэлгэрэнгүй үзэх https://www.facebook.com/share/p/19mMuWLHAM/ )
🟢 Үе шат #2 (2026.10.02, 03, 04): Дараах хамтрагч байгууллагууд зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллалаа. (🔗 Дэлгэрэнгүй үзэх https://www.facebook.com/share/p/1g73QHYs2i/)
o Belmonte Residence: Хан-Уул болон Сүхбаатар дүүрэг дэх 2 төслөө танилцуулж, хөнгөлөлттэй, таатай нөхцөлтэй орон сууцны захиалгын мэдээлэл хүргэв.
o Toyota Top Motors: Шинэ загварын машинуудаа бодитоор үзүүлж, хамтын ажиллагааны хүрээнд олгож буй хөнгөлөлт, урамшууллаа танилцуулав.
o M bank: Бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, зээлийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэн ажиллав.
o Tegri Med / Тэгри Мэд: Амралт сувилал, үйлчилгээнийхээ талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны тусгай хөнгөлөлтөө танилцуулав.
o MonCell үүдэл эсийн эмнэлэг: Үүдэл эсийн эмнэлгийн Мөнхбадрал эмч үе мөч, нурууны эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгч, хамтын ажиллагааны хөнгөлөлтийн мэдээллийг хүргэв.
o And Medical center: Мэргэжлийн эмч нарын баг ажиллаж чих, хамар, хоолойн үзлэг, зөвлөгөө мэдээлэл өглөө.
🎁 Дээрх өдөрлөгүүдийн үеэр ОТУУАҮЭХ-ны 20 жилийн ойн гарын бэлгээ авч амжаагүй байсан сайтын ажилтнууддаа ойн бэлгийг нь тараасан бөгөөд шинэ гишүүдийн бүртгэл болон ҮЭ-ийн хорооны гишүүдээсээ тэдний санал хүсэлт, гомдлыг ажлын алба шууд хүлээн авч ажиллалаа.
________________________________________
🏆 3. ҮЭХ-НЫ ШИНЭ СОНГУУЛЬТНУУДЫН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо-ноос Багануур дүүрэгт 2026 оны 10 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулсан ҮЭХ-ны шинэ сонгуультнуудын сургалтад манай хорооны төлөөлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Сургалтад хамрагдсан тэргүүлэгч гишүүд маань эрх, үүрэг, ёс зүйн хэм хэмжээ болон хууль тогтоомжийн талаар өргөн хүрээний мэдлэг мэдээлэл авсан ач холбогдол бүхий сургалт боллоо.
✨ Мөн энэхүү хурлын хүрээнд манай үйлдвэрчний хороо 2025 онд МЭХГУУҮЭХ-ийн "Шилдэг хороо"-гоор шалгарч байсан тул манай хорооны дарга Д.Оюунтунгалаг өөрийн хорооны танилцуулга болон хэрэгжүүлж буй үйл ажиллагааны арга барилаасаа тус сургалтад хүрэлцэн ирсэн бусад хороодын төлөөлөгч нарт танилцуулж, туршлагаа хуваалцсан байна.
________________________________________
📲 4. МЕССЕЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ЁСНЫ ТУСГАЙ ДУГААРУУДЫГ АЖИЛЛАГААНД ОРУУЛЛАА
Гишүүддээ цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай, баталгаатай хүргэх зорилгоор манай ҮЭ-ийн хороо мессеж үйлчилгээний албан ёсны тусгай дугааруудыг ажиллагаанд орууллаа. Цаашид манай хорооноос илгээх бүх мэдээлэл, мессеж ЗӨВХӨН дараах хоёр дугаараас очихыг анхаарна уу.
🟢 Мобиком, Юнителийн хэрэглэгчдэд: 136669
🔵 Скайтел, Ж-Мобайл, Ондогийн хэрэглэгчдэд: 94000656
⚠️ Анхааруулга: Бусад дугаараас ирсэн мессеж нь манай ҮЭ-ийн хорооноос илгээгээгүй байж болзошгүй тул аливаа хуурамч мэдээллээс сэргийлж, анхааралтай байхыг хүсье.
(🔗 Дэлгэрэнгүй үзэх https://www.facebook.com/share/p/1eL7oC3B7L/ )
________________________________________
🔔 Санамж: Та бүхэн ҮЭ-ийн хорооны цаг үеийн мэдээллийг албан ёсны, баталгаажсан эх сурвалжаас тогтмол авахын тулд манай Фэйсбүүк хуудсыг Like & Follow хийж, бидэнтэй хамт байгаарай!
Хүндэтгэсэн,
"Оюу Толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлын алба 🙏✨
#ОюуТолгой #ҮйлдвэрчнийЭвлэл #ЦагҮеийнМэдээлэл #ТоймМэдээ #СайжруулалтынСанал #ХамтрагчБайгууллагууд #СонгуультнуудынСургалт #Уурхайчид #ТусгайДугаар #ТусгайДугаар136669 #ТусгайДугаар94000656