30/06/2025
📍 Дорноговь аймгийн Өргөн суманд “Summer School” хөтөлбөр амжилттай эхэллээ!
☀️Мөнх Тогтвортой Хөгжлийн сан, Монцемент Билдинг Материалс ХХК болон UNICEF хамтран алслагдсан бүсийн хүүхдүүдэд зориулан боловсролын чанар, хүртээмж, тэгш оролцоог дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
👧🧒 “Summer School” нь Өргөн сумын бага, дунд ангийн сурагчдад зориулж, ирээдүйдээ итгэлтэй алхах боловсролын бодит боломж, мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх урам зоригийг бэлэглэж буй онцгой санаачилга юм.
📚 Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролд чиглэсэн энэхүү хөрөнгө оруулалт бодит өөрчлөлтийг авчрах хүчтэй эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.
#ӨргөнСум #Монцемент #БоловсролТэгшБоломжтой #ХөгжилдХамтдаа