Losol Bor

Losol Bor Байгаль орчин, хүний эрхийг хамгаалах, нүүдлийн соёл иргэшлээ хамгаалах

https://www.facebook.com/photo?fbid=1347548930820271&set=a.212557637652745
07/08/2026

https://www.facebook.com/photo?fbid=1347548930820271&set=a.212557637652745

ЭМГЭНЭЛ
ЗАМБЫН БАТЖАРГАЛ
(1945–2026)
Монгол Улсын Төрийн шагналт, Байгаль орчны гавьяат ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн, доктор Замбын Батжаргал 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын ус цаг уур, байгаль орчны салбарт хүнд гарз тохиолоо.
З.Батжаргал нь 1945 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. 1964–1969 онд ЗХУ-ын Ленинград хотын Ус цаг уурын дээд сургуулийг цаг уурын инженер мэргэжлээр төгсөж, улмаар тоо-физикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан эрдэмтэн байлаа.
З.Батжаргал ажлын гараагаа Ус цаг уурын хүрээлэнгээс эхэлж техникч, мэргэжилтэн, хэлтсийн дарга, төвийн захирал, хүрээлэнгийн орлогч захирлаар 1969–1982 хооронд ажиллаж байв. Тэрээр Ус цаг уурын албаныг Удирдах газрын орлогч дарга, нэгдүгээр орлогч даргаар 1982–1987 онд, Байгаль хамгаалах яамны Мэдээлэл тооцооллын төвийн захирлаар 1987-1988 онд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар 1990–1996 онд, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар 1996–2001 онд, Монгол Улсаас Япон Улсад суух Элчин сайдаар 2001-2005 онд ажиллаж байв.
З.Батжаргал нь 1994-1996 онд Дэлхийн Цаг Уурын Байгууллагын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгч, 1996-1998 онд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байсан. 2005-2011 онд Дэлхийн Цаг Уурын Байгууллагаас НҮБ болон Хойд Америк дахь олон улсын байгууллагад суугаа төлөөлөгч, Дэлхийн Цаг Уурын Байгууллагын Нью-Йорк дахь салбарын зөвлөх, түүнчлэн Дэлхийн Цаг Уурын Байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, 2000 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын Ерөнхийлөгч, 2000-2002 онд тус бага хурлын удирдах товчооны гишүүнээр ажиллаж, Монголын төдийгүй дэлхий дахины уур амьсгал, цаг уур, байгаль орчны салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд онцгой хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн байлаа. З.Батжаргалын эх орон, ард түмэн, байгаль орчин, шинжлэх ухааны хөгжилд зориулсан олон жилийн хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол олгосон юм.
Тэрээр мөн Монгол Улсын төдийгүй олон улсын байгаль хамгаалал, байгалийн шинжлэх ухааны салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил” сэдэвт бүтээлээрээ багийн гишүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2025 онд Төрийн шагнал хүртсэн билээ.
Эрдэмтэн, судлаачийн хувьд З.Батжаргал нь ус цаг уурын салбарт цаг агаарыг прогнозлох үйл ажиллагааг объектив болгох анхны алхам болон тоон анализ, прогнозын 5-7 түвшний квазигеостраф гидродинамик загварыг сайжруулж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Тэрээр 3 иж бүрдэл перфоратор, 1 табулятортой машинт тооцооллын хэлтсийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж даргаар нь ажиллаж байв. Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт залуу үеийг бэлтгэх, шинжлэх ухаан, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ гадаад, дотоодод цаг агаарын тоон загварчлал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, ном бүтээлийг туурвин нийтлүүлсэн юм.
Талийгаач Замбын Батжаргал эрдэм мэдлэгээ эх орныхоо хөгжилд зориулсан зарчимч, хөдөлмөрч, эгэл даруу нэгэн байлаа. Түүний гэгээн дүр, хөдөлмөр зүтгэл нь бидний сэтгэлд үүрд дурсагдан үлдэнэ.
Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР,
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН
ХАМТ ОЛОН

2026.08.07

02/08/2026

МАНАЙД ХЭТ БАЯЖИХИЙГ ХОРИГЛОСОН ХУУЛЬ ГАРГАХ НЬ ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХАД ХЭРЭГТЭЙ БАЙХ ШИГ...
Скандиновын орнууд ихэнх нь цөөхөн хүн амтай ч аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлдэг учир нь нийгэмд "бусдаас толгой илүү бол таслагдана" гэсэн филосортой бичигдээгүй хуультай байдаг гэнэ.
Гэтэл манай улсад хэдхэн хүний гарт төрийн эрх мэдэл,бүх баялаг нь орчихсон уул уурхай,бензин шатахуун,барилга орон сууц,хүнс хөдөө аж ахуй газар тариалан, аялал жуулчлал,гадаад дотоод худалдаа үйлчилгээ, банк санхүү, хурданы морьд,боловсрол,хэвлэл мэдээлэл гээд хэдэн зуун компанитай улсаасаа илүү баяжсан байдаг.
Манайх шиг жижиг зах зээлтэй,худалдан авах чадвар муутай иргэдтэй улсад, жижиг бизнес эрхлэгчид бор зүрхээрээ орох орон зай бараг байхгүй шахуу төрийн дарамт авилгал,татвар төлбөрт нь сөхрөөд дампуурах нь сүүлийн үед бүр ч ихсэж байгаа мэдээлэлтэй.
Зах зээлийн капиталист нийгэмд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж дотоодын баячууд улсаа авч явдаг гэсэн сурталчилгаа сүүлийн 30 гаруй жил хүчтэй явагдаж,тэднийгээ дэмжиж байгаа гэдэг нэрийдлээр хууль гаргаж татвар төлбөрөөс чөлөөлж,бүр татвар төлөгчдийн мөнгөөр хүүгүй зээл тусламж өгч угжсаар улам баяжуулсаар байдаг.
Ер нь хэдхэн хүн хэт баяжих нь нийгэмд ямар сөрөг нөлөөтэй байдаг бэ? гэвэл шууд л төрд нөлөөлж, гадныхантай нийлж улс эх орон ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэдэг, сонгуулийг луйвардаж, төрийн хууль үйлчлэхгүй болж, мафын замаар орж "улс доторх улсын эрх мэдэлтэй" болсон.
Гадаадын зарим орнуудад ийм олигархи баячууд бүр өөрийн цэрэг армитай болчихсон төрийн эрх мэдлийг ч далдуур гартаа оруулчихсан байдаг нь манайд ч зарим нь хэрэгжээд эхэлсэн.
Ийм учраас энэ аюулаас зайлахын тулд Скандиновын орнууд,Япон зэрэг орнууд хэт баяжихаас сэргийлсэн хуультай байдаг гэсэн. Дундаж давхарга улс орныг авч явах нь нийгмийн хамгийн зөв сонголт хэлбэр болох нь амьдрал дээр батлагджээ.
Гэтэл манайд дундаж давхарга байхгүй "улныхан" хэт баячууд гэсэн хоёр давхарга аль хэдийн бий болсноор нийгэмд шударга бусаар баяжигчдийг олон нийт үзэн ядах болсон нь цаашлаад улс нийгмийг төрийг тогтворгүй байдалд хүргэх аюултай юм.
Баячууд маш их хөрөнгө хаяж,хүч хөдөлмөрөө зарцуулж хөрөнгө мөнгөтэй болсон гэдэг ч "тамирын мөсийг долоох шахаж хөдөлмөрлөж баяжсан нь цөөхөн тэдний ихэнхийг баяжуулсан эх үүсвэр байгалийн баялаг өмнөх нийгмийн үед хуримтлагдсан "нийтийн нийгмийн баялаг" байсан нь үнэн юмаа.
Тэдний хэнд ч эцэг өвгөдөөс нь өвлүүлж үлдээсэн үйлдвэр уул уурхайн байгаагүй,зах зээлийн замбараагүй хяналтгүй нийгэмд заль мэх хэрэглэж сайн муу аргаар баяжсан хүмүүс ихэнх нь гэхэд хилсдэхгүй байхаа...
Өөрөөр хэлбэл бидний өмнөх олон зуун мянган жилийн үе үеийн өвөг дээдсийн минь халуун амь урссан бүлээн цус, хөлс нулимас,хугарсан ясны үнэ цэнээр Монгол гэдэг тусгаар улс өргөн уудам газар нутаг,газрын доорхи баялаг энэ үед өвлөгдөж ирснийг хэн ч үгүйсгэж чадахгүй бизээ.
Ийм учраас бид бүгдээрээ эзэн байх "заяагдмал эрхтэй"ард түмэн юм.
Ийм учраас цөөхөн монголчууд бидэнд сайн сайхан амьдрах бүрэн боломжийг үлдээсэн өндөр их өвөг дээдсийнхээ буяныг адил тэгш хүртээж чадах шударга зөв нийгмийн тогтолцоо хэрэгтэй байгаа юмаа... Ийм нийгмийг бий болгох хууль батлахыг ард түмэн сонгосон гишүүдээсээ хүчтэй шаардаарай!!!
Энэ бүх үнэнийг ганц нэгээрээ хэллээ ярилаа шаардлаа гээд ямарч нэмэргүй тоох ч үгүй. Харин маш олуулаа бол өөр байх болно!!!
Гэрт ялаа дүнгэнээд байхаар зэвүү хүрч "ялааны алуурын" эрэлд гардаг шиг биднийг ердөө л "ялаа" гэж хардаг. ...Алуурт хэзээ ч өртөж мэдэх л аюулыг мэдсээр байж ганц нэгээрээ "дүнгэнэх нь маш их эрсдэлтэй ...
2026.08.02 Л.Бор

29/07/2026

"СОР-17"-ГИЙН ТУХАЙ БОДОЛ.
"Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөө санадаг,үхэр унасан хүнд нохой өшөөтэй"гэдэг ч хэлэхгүй бичихгүй байж чадахгүй юмаа.
.Цөлжилт,ядуурал хүний эрх, газрын доройтол үүсгээд байгаа гол факт болох ш\у-ны үндэслэлгүй,эко системийн даацыг харгалзаагүй, нүүдэлчин малчдын эрхэнд халдаж,НҮБ-ын пакт,конвенцүүд,Монгол улсын үндсэн хуулийн хүний эрхийн заалтуудыг үл ойшоосон Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны хор хохирлыг гадаадынхан болон манай төрийхөн огт ярихгүй "хориотой сэдэв" болсоор 30 жил өнгөрлөө.
Нэгэнт олгогдсон 2800 уурхай, 33-БХГэрээтэй газрын тосны гадаадын компаниуд,ОУ-ын хөрөнгийн бирж болон оффшор бүсэд бүртгэлтэй 30 орчим компаниудад хяналт тавьж татвар төлбөрөө авч чадахгүй байж дахиж нэмж олноор хайгуулын лиценз олгохоор АМтХ-д нэмэлт өөрчлөлт оруулж байна.
Одоо олгогдоод байгаа 1770 ашиглалтын зөвшөөрлийг нөөцийг тогтоогоогүй орд илрүүлээгүй байхад нь зөвшөөрөл олгочихсон юм уу?
УУАҮЭБ-ын сайдын ярьж байгаагаар нэмж олон орд илрүүлэх хөрөнгө оруулалтыг татахын тулд хайгуулыг хязгаарлахгүй олгохгүй байгаагаас Монгол улс балрах гээд байгаа тухай улайм цайм худал ярьж,1га газраа ердөө 145 төг-р үнэлж,нэг лицензд 150,000 га хүртэл газар олгосоор байна.
Олон уурхай газар нутгийг орвонгоор нь эргүүлж тэсэлж дэлбэлж хаядаад,олборлолт хийж байгаа нь элдвийн химийн бодис,радиацаар хөрс усыг нь хордуулж, хүнд даацын машинууд стандартын замгүй тээвэрлэлт хийж шимт хөрсийг "гурил болгож" байгаль орчныг сүйтгэж нөхөн сэргээлт хийхгүй хаясан олон зуун ашиг өгдөггүй уурхай цөлжилтийг улам л нэмэгдүүлсээр байдаг.
Гэтэл уурхайн ашиг улсын төсвөөс гадуур маш их мөнгө угаагдаж, ойн сан, усын сан бүхий газруудыг "өнөөх хэдэн улс төрчид,олигархиуд" гадаадын үл мэдэх этгээдүүд газар сайгүй хашаалаад авчихсан,бүтэлтэй бүтэлгүй газар тариалан, хаус хороолол,байшин барилгууд овоорч монгол хүн хэдэн малаа маллаад амьдрах аргагүй болсон. Өөрөөр хэлбэл байгаа үнэт зүйл байгаль орчноо хамгаалж хайрлахгүй байж,энд тэнд хэдэн мод тариад ямарч үр дүнгүй шийдэл болохгүй байхаа!
.Манайд түрүү АСЕМ гэж баахан идэлт уулт,үхрийн боодог "Ковидын бактер" гэж ард түмэн нэрлэсэн хөшөө,Элбэгдоржийн улаан дээлтэй,32 угалзтай монгол гуталтай зураг үлдсэн...шиг болно гэж монголын ихэнх иргэд СОР-17 д итгэлгүй байна.
ОУ д ийм том арга хэмжээнээс улсын төсөвд болон үйлчилгээний салбарт орлого олдог бол Монголд татвар төлөгчдийн мөнгөнөөс бөөн зардал төрийнхний "цавчаа" болоод хяналт тавьж хариуцлага тооцох газаргүй өр шир үүсэж,өнөөх ядуурал нь нэмэгдсээр ирсэн...
Энэ бүхнийг Монголд ашигтай шийдэх ямар нэг шийдэл СОР-17-с гаргах уу? гэдэг итгэл найвар хүлээлт байх уу? 2026.07.29 See less

https://www.facebook.com/story.php?story_fbid=122289833192198541&id=61555956243284&mibextid=wwXIfr&rdid=3EoBPBFCCpaf0ZTk...
27/07/2026

https://www.facebook.com/story.php?story_fbid=122289833192198541&id=61555956243284&mibextid=wwXIfr&rdid=3EoBPBFCCpaf0ZTk #

МАТАД СУМЫНХНЫГ ДАРЛАЖ, ДААМ ГАРСАН "ПЕТРОЧАЙНА"-Г БАЙРАНД НЬ ТАВИНА УУ, ЕРӨНХИЙ САЙД АА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан нь төрийн хүнд суртлыг бууруулах, бизнесийн эрх чөлөөг нэмэгдүүлэх, зөвшөөрлийг цөөлөх болон авлигын эсрэг чиглэж буй. Тэгвэл Дорнод аймгийн Матад сумын удирдлагуудын үйлдэл нь Ерөнхий сайдын санаачилгыг үл хүндэтгэсэн, хүнд суртал, авлигын сүлжээнд орсон байж мэдэх хардлагыг дагуулж байна.

Матад сум байгалийн баялгаасаа болж харийнхны шунал, гадны компанийн дарлалд ороод удаж байгааг монголчууд сайн мэднэ. Сум нь хөгждөггүй, иргэд нь хөлждөггүй, байгаль орчин нь уул уурхайд талхагдаж, ил далд зөвшөөрөлгүй ашиглаж ирсэн химийн хортой бодисоос болж мал амьтан, хүн амын эрүүл мэндэд эрсдэл үүсэж, жилээс жилд доройтож байгаа юу гэхээс дээрдсэн нь үгүй. Иймд тус нутгийнхан дээр доргүй хөдөлж, шүүхэд хандсанаар шийдвэр гарсан ч хэрэгжихгүй өдий хүрчээ.

Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-аас 2.633.478.750 (хоёр тэрбум зургаан зуун гучин гурван сая дөрвөн зуун далан найман мянга долоон зуун тавин) төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Матад сумын Хөгжлийн санд олгохоор эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204014974 дугаартай, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, 14 дүгээр барилгын 860 мкв талбай бүхий орон сууц, контор, зоорины зориулалттай дөрвөн давхар барилгыг албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4, 73.5-д заасны дагуу дуудлага худалдаагаар борлогдоогүй тус хөрөнгийг төлбөр авагч Матад суманд анхны дуудлага худалдааны санал болгосон үнээр тооцож, төлбөрт суутган шилжүүлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.
Гэвч төлбөр төлөгч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь цаг хожих гэсэн арга гэлтэй.

Нөгөөтэйгүүр, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийнхан аймаг, сумын эрх бүхий албан тушаалтнуудыг нөлөөндөө оруулж, амыг нь тагладаг аргаа энэ удаад ч хэрэглэж байна уу гэх хардлага байна. Учир нь дээрх хэргийг хянан шийдвэрлэх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Матад сумын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, орон сууц, оффисын зориулалттай барилгыг сумын өмчлөлд бодитоор шилжүүлэн авах, шүүх хуралд төлбөр авагчийг төлөөлөн оролцох чиг үүрэг бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэхийг шинэчлэн олгох ажлыг Матад сумын удирдлагууд өөрсдөө гацаасан нь сонин. Уг орлого нь Матад сумын Хөгжлийн санд орох ёстой, хуулийн дагуу авах ёстой өр авлага байсаар атал нутгийн удирдлагуудын зүгээс шүүх шатанд ийнхүү зориуд гацаасан байдалтай байгаа аж.

Энэ асуудал нь сумын хөгжлийн санд орох ёстой 2.6 тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь гацаах, төлбөр төлөгч талд хугацаа хожих боломж олгох, улмаар Матад сумын эрх ашиг ноцтой зөрчигдөх эрсдэлийг дагуулж байна. https://hemnel.mn/4yf

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал та төрийн хүнд суртал, авлигын эсрэг чиглэсэн “Чөлөөлье” үндэсний хөдөлгөөнийхөө хүрээнд, Дорнод аймгийн Матад сумын эрх ашгийг бодитоор авч үзаэж, тус сумын удирдлагуудын үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулж, үнэлүүлж, шударга шийдвэр гаргуулж өгнө үү. Мөн Матад сумынхныг олон жил дарлаж, даам гарч ирсэн Петро Чайна Дачин Тамсаг компанийг төрийн зарчим, шударга шийдвэрээр байранд нь тавина уу хэмээн нутгийн иргэд хүсэж байна.

Ч.ЗОТОЛ

А.УНДАРАА-НОГООН НАМЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ЁС ЗҮЙТЭЙ СОНГОЛТ МӨН ҮҮ?Монголоос өөр ард түмэн: уран ухуулж,улмаар Ат...
24/07/2026

А.УНДАРАА-НОГООН НАМЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ЁС ЗҮЙТЭЙ СОНГОЛТ МӨН ҮҮ?
Монголоос өөр ард түмэн: уран ухуулж,улмаар Атомын цахилгаан станцтай болж дэвэн дэлхийн цөмийн хаягдалыг Монголд булуулахын төлөө санаа зорилготой төрд ажилладаг,гадны гар хөл болсон ийм "гайтай эмэгтэйг" очиж очиж Ногоон намын дарга болгож, УИХГишүүнээр хоёр удаа сонгохгүй шүү? АЦС-аас өндөр түвшиний маш аюултай цацраг идэвхит хог хаягдал гардаг байхад "ногоон ангилалд"оруулж хуурч мэхэлж байгааг эсэргүүцэж Европын холбоог АВСТРИ-улс ЕХ-ны шүүхэд гомдол гараад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж,түүнийг нь хэд хэдэн орон дэмжсэн байдаг\түрүү пост оруулсан\. Тэгээд ч уур амьсгалын өөрчлөлт хэт халалтаас болж Цөмийн цахилгаан станцын реакторыг хөргөж дийлэхгүй дэлбэрэх аюултай болоод Европын зарим орнууд Цөмийн станцаа унтраах горимд оруулж байгаа мэдээллүүд гарч байсан. Гэтэл цөмийн физикч эрдэмтэн гэх А.Ундараа "цөмийн хаягдал үнэт түүхий эд-аюулгүй" Монголдоо булшлуулна гэдэг. МАНАН -ын Хамтарсан ЗГ-зорилго мөрөөдлийг нь биелүүлэх шийдвэрч гаргачихсан... Монголд АЦС-д ажиллаж байсан туршлагатай нэг ч мэргэжилтэн байхгүйг захын эмгэн мэдэх байтал ТЕНГЭР-ТВ-ийн ураны шоугаар манайд АЦС-д ажиллах хангалттай мэргэжилтэн бэлтгэгдсэн гэж А.Ундараа ичихгүй худлаа ярьж залуусын тархийг угааж УИХГ-гэх Б.Уянга гэх эмэгтэй хоёр сурталчилж байсан. Эдгээр эмэгтэйчүүд цөөхөн монголчуудыг устгах харийн бодлогыг хэрэгжүүлэгч "эх хүн"гэхэд мөнгөнөөс өөрийг бодох ухаангүй "амилсан шуламнууд" гэхэд хатуудахгүй байхаа... 2026.07.24 See less

МОНГОЛ ТҮМЭН МИНЬ ДЭЛГЭР ЗУНЫ ЭНЭ САЙХАН ЦАГ ДОР ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ. 2026.07.09Тулгар төрийн 2235 жил, Их Мо...
09/07/2026

МОНГОЛ ТҮМЭН МИНЬ ДЭЛГЭР ЗУНЫ ЭНЭ САЙХАН ЦАГ ДОР ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ. 2026.07.09
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндийг дэвшүүлж,морь нь хурдан,бөх нь хүчтэй, сум нь мэргэн байхын аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭНЭ ТӨРИЙН СОЁРХОЛ ХҮРТСЭН СУДАЛГАА: ИРЭЭДҮЙД МАШ ХАРГИС ҮР ДАГАВАРТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ... Яагаад гэвэл цэвэр шинжлэх ухаан...
06/07/2026

ЭНЭ ТӨРИЙН СОЁРХОЛ ХҮРТСЭН СУДАЛГАА:
ИРЭЭДҮЙД МАШ ХАРГИС ҮР ДАГАВАРТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ...
Яагаад гэвэл цэвэр шинжлэх ухааны бүтээлийн шагнал гэхээсээ илүүтэй улс төрийн бүр тодруулбал ураны Ораногийн нөлөөтэй гэж хардах эрхтэй.
Нөгөө талаар О.Болормаа гэдэг доктор Америкд очиж судалгаан дээрээ ажилласан гэсэн. Монгол улсын 330 сумын ундааны ус ураантай гэсэн судалгааг гаргаж нотолсон гэж мөхөс маньд ойлгогдсон. Тэгэхээр цаашдаа том гүрнүүд өрсөлдөөд бүх аймаг сумдад уран олборлоод тэр нутгийн байгаль орчин, амьд организм хүн малгүй хордоод сүйрээд ирэхээр нутгийн иргэд эсэргүүцэх,цаашлаад дотоодын болон олон улсын шүүхд генээр устгах харгис үйл ажиллагаа явагдсан гэж гомдол гаргаад ямарч үр дүнгүй байх болно:
Яагаад гэвэл: Олборлогч этгээдүүд\Орано г.м\ угаасаа монголын бүх сумдын ундааны ус ураантай гэдгийг монголын эрдэмтэд өөрсдөө нотлоод "төрийн соёрхол" авчихсан.
Ийм учраас ураан болборлосон,АЦС болон цөмийн хаягдалтай ямарч холбоогүй "угаасаа ураантай ундааны устай" байсан тэрнээсээ болсон гэж үзэх маш том нотлох баримт болох юм.

Тухбайлбал:2012 оны 11 сард Улаанбадрах сумын Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн 19 тугал бяруу гэнэт үхсэн дуулиан анх гараад УМЭАЦТЛ-ын анхны дүгнэлтээр: Арева\Орано\-гийн хайгуулын охин компани Кожеговь хайгуул хийгээд хаягдал ус шавраа малын бэлчээр уст цэгт ил задгай хаячихсан байсан. Тэндээс нь хөрс ус,ургамалаас дээж авч шинжлэхэд "цацраг болон хүнд металын бохирдолтой"гэж гарч байсан. Сүүлдээ улс төрийн нөлөөгөөр "цацраг"гэдэг үг нь хасагдаад цаг хугацаа өнгөрөх тутам ураны нөлөөлөл огт байхгүй болоод замхарсан.Энэ үед Арева\Орано\-Кожеговийн удирдлага мэдэгдэл хийхдээ: Улаанбадрахад байгалийн цацрагийн фон угаасаа өндөр байсан манайхаас болоогүй гэж мэлзэж байсан юм.

Америк улс: Хойд Америкийн уугуул иргэд Navajo үндэстний газар нутагт олон арван жилийн турш уран олборлолтын улмаас үүссэн цацрагийн бохирдол, хавдар, өвчин, байгаль орчны сүйрэл зэрэг асуудлыг дэлхий нийтэд таниулсан Холливудын кино гарсны дараа АНУ-ын засгийн газрын хэмжээнд мөрдөн шалгалт эхэлж байсан.
Индианчуудын үлдсэн үр удам одоог хүртэл хордож хохирсон гэдгээ нотлуулахаар шүүх хурал нь100 жил үргэлжилсээр байдаг...
Гэтэл манай МАНАН төр засгийн эрх мэдэлтнүүд, худалдагдсан "хуурамба"эрдэмтэд гэх хүмүүсээ шагнаж, ураны хөрөнгө оруулалт орж ирснээр суг хөгжиж цэнгэлийн манлайд хүрнэ гэж хөөрцгөөж байна.
С.Баяр,Баавар мэт нь "ураны том тоглогч"болох тухай ч тархи угаагдаг.
Гэтэл ураныг "туршилт" нэрээр стандартын бус аргаар олборлож гаргасны уршигаар аль хэдийн хордоод эхэлсэн. Индианчуудын энэ түүхийг Монгол улсын төрийн бодлогоор хэрэгжиж 21 р зууны сүүлчийн индианчууд болох монголчууд малчид устаж үгүй болох гэж байна...
https://www.facebook.com/photo/?fbid=596854863678737&set=a.433680636662828

https://www.facebook.com/photo/?fbid=1482477120587177&set=a.546783800823185 See less

“Монгол орны ундны усан дахь уран” бүтээл Төрийн шагнал хүртлээ

Ундны усан дахь ураны физик, гидрохимийн иж бүрэн судалгааг анх удаа цогцоор нь гүйцэтгэж, ураны агууламж, тархалтын нарийвчилсан зураглал боловсруулан, усны цацрагийн хяналт-шинжилгээ, мониторингийн шинжлэх ухааны суурийг бүрдүүлсэн “Монгол орны ундны усан дахь уран” сэдэвт бүтээл Төрийн шагнал хүртлээ.

Энэхүү судалгаа нь ундны усны чанар, цацрагийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн хамгаалал, байгаль орчны үнэлгээ болон шинжлэх ухаан, технологийн хөгжлийн суурь өгөгдлийг бүрдүүлснээрээ онцлог, өндөр хэрэглээний ач холбогдолтой суурь судалгаа юм.

Бүтээлийг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О. Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Н. Тэгшбаяр нар хамтран туурвижээ.

Address

Bayanzurkh District
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Losol Bor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Losol Bor:

Shortcuts

Share