Mongolian Society of Cardiologists

Mongolian Society of Cardiologists Non-governmental organization /NGO/ The Mongolian Society of Cardiologists is been established and functioning for past 20 years in Mongolia.

The Society was reactivated following the meeting held among all cardiologists of Mongolia, from all 21 provinces of the country, all 9 districts of the Capital Ulaanbaatar city and the Cardiac Center at the Third State Central Hospital of Mongolia. It was agreed by the all cardiologists to actively implement various activities for the benefit of the Mongolian cardiologists and appointed the new P

resident and the board members during the meeting. Although our Society is quite young in terms of restablishment, it is growing rapidly and with great motivation. The main characteristics of the Society is that it has united all the actively practicing cardiovascular doctors of all district, province hospitals and the National Cardiovascular Center of Mongolia. The Society aims at making quality cardiovascular service accessible and available to all population in Mongolia. For this purpose, main activities of the Society targets in local capacity building for the cardiovascular services through specialized trainings, cooperative research, development of local guidelines, protocols and well established network between professionals. In this regard, the National Cardiovascular Center have been implementing very effective activities thus cardiologists agreed to appoint the Head of the Center as the President of the Society and the activities of the National Cardiovascular Center to be expanded and continued which includes National Cardiovascular conference, the telemedicine network that enrolled all public hospitals. In order to strengthen its activities and to open the doors to international arena, the Society is now actively working on joining of the international Associations and Societies.

11/07/2026

📣 APSC Emerging Leader 2027 хөтөлбөрт оролцох эмчийг сонгон шалгаруулна
Ази, Номхон далайн Зүрх судасны нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг APSC Emerging Leaders Scholarship Programme нь 2027 оны 1 дүгээр сарын 13–16-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдана.
Энэхүү хөтөлбөр нь зөвхөн эмнэлзүйн мэдлэг, ур чадвар бус, цаашид зүрх судасны салбарыг манлайлах боломж, чадавхтай эмчийг хөгжүүлэхэд чиглэдэг.
Тавигдах шаардлага
✅ 35–45 насны зүрхний эмч, зүрх судасны мэс заслын эмч байх
✅ APSC Emerging Leader хөтөлбөрийн өмнөх удаагийн сургалтуудад хамрагдаагүй байх
📅 Материал хүлээн авах хугацаа:
2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цаг хүртэл
📧 Материал хүлээн авах хаяг:
[email protected]
Дэлгэрэнгүй мэдээллийг холбоосоор авна уу.

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2026”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдлуудаа ирүүлэхийг...
06/07/2026

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2026”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдлуудаа ирүүлэхийг урьж байна.

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2026” нь 9 дүгээр сарын 18, 19-ний өдөр зохион байгуулна.

Хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний болон сургалтын өгүүлэл, ховор тохиолдлын илтгэл хүлээн авах хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 05 өдрийн 23:59 цаг хүртэл бүтээлийг хүлээн авна.

Та бүхэнд амжилт хүсэе.

Posted on 2026-07-06By AdminZIn МэдээLeave a comment “ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2026”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдлуудаа ирүүлэхийг урьж байн....

Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэгээс 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Цахиур Төмөр ХХК-тай хамтран “Хосолсон а...
04/06/2026

Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэгээс 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Цахиур Төмөр ХХК-тай хамтран “Хосолсон антиагрегант эмчилгээ” сэдэвт вебинар сургалтыг зохион байгуулах гэж байна.

Та бүхэн тус вебинар сургалтад хамрагдсанаар зүрхний ишеми өвчний үеийн хосолсон антиагрегант эмчилгээний талаарх сүүлийн үеийн удирдамжийн шинэчлэлт, судалгааны үр дүнтэй танилцах боломжтой.

Хэзээ: 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, Баасан гараг, 15:00 цагт
ZOOM ID: 878 6039 6550
Код: 202606

Холбогдох линк: https://us06web.zoom.us/webinar/register/WN_oMDlSSfmRsKN45_FXNIjHw

Европын Зүрхний Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг ESC Congress хурал нь зүрх судасны чиглэлээр ажиллаж буй эмч, эмн...
03/06/2026

Европын Зүрхний Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг ESC Congress хурал нь зүрх судасны чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагддаг хамгийн том хурал бөгөөд энэ жил Герман улсын Мюнхен хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд оролцсоноор зүрх судасны салбарт гарсан шинэ мэдээ мэдээлэл, инновац, технологийн дэвшилтэй танилцах, дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийн лекцийг сонсох, тэднээс суралцах боломжийг олгодог.
Европын Зүрхний Нийгэмлэгийн холбоотон гишүүн Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаас ESC Congress 2026 хуралд оролцох 40 хүртэлх насны 15 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлөх эрх олгосон билээ. Хөнгөлөлтийн хүрээнд хурлын бүртгэл 1175 еврогоос чөлөөлнө.

Тус хөнгөлөлтийг авахад тавигдах шаардлага:
✅Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн байх
✅40 хүртэлх насны зүрхний эмч, зүрх судасны мэс заслын эмч, зүрхний олгох эмч
✅Нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зэргийг үндэслэж нийт 15 эмчийг сонгон шалгаруулж тус хөнгөлөлтөд хамруулах болно.

📌Хугацаа: 2026 оны 6 сарын 12-ны /Баасан гараг/ өдрийг хүртэл хүлээн авах болно.

🔗Бүртгүүлэх холбоос: https://cardiosociety.mn/esc-congress-2025-%d1%85%d1%83%d1%80%d0%b0%d0%bb%d0%b4-%d0%be%d1%80%d0%be%d0%bb%d1%86%d0%be%d1%85-25-%d1%8d%d0%bc%d1%87%d0%b8%d0%b9%d0%b3-%d0%b1%d2%af%d1%80%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-2/

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЛИЙН СЕМИНАР 2026 – БҮРТГЭЛ НЭЭГДЛЭЭМонголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэг болон Улсын Гуравдугаар Төв...
10/03/2026

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЛИЙН СЕМИНАР 2026 – БҮРТГЭЛ НЭЭГДЛЭЭ

Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэг болон Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвтэй хамтран зохион байгуулах “Зүрх Судасны Өвлийн Семинар 2026” 3 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Багц цаг: 2 кредит

Төлбөр: 200,000₮ (Нийгэмлэгийн гишүүдэд 50% хөнгөлөлттэй)

Хурлын хөтөлбөр, бүртгэл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг cardiosociety.mn сайтын “Өвлийн семинар” хэсгээс авна уу.

Монгол улсын зүрх судлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран зүтгэж буй Эрхэм хүндэт эмч, мэргэжилтнүүд танаа!

25/02/2026

World Heart Federation – Emerging Leaders Programme 2026

World Heart Federation-аас зохион байгуулдаг Emerging Leaders Programme нь зүрх судасны салбарт ажиллаж буй эмч, судлаачдыг олон улсын түвшний манлайлагч эмч, мэргэжилтнүүдтэй танилцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгодгоороо нэр хүндтэй хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөрт Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн эмч нар хамрагдах боломжтой бөгөөд хүсэлт гаргах сонирхолтой эмч нарт дараах дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд, хөтөлбөрт хүсэлт илгээх эмч нараас тодорхойлох захидал (recommendation letter)-ыг сонгон шалгаруулж олгох болно.

👩‍⚕️👨‍⚕️ Хэн хамрагдах боломжтой вэ?

Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн
Зүрх судасны салбарт ажиллаж буй, судалгаа, манлайллын чиглэлээр хөгжих хүсэл эрмэлзэлтэй
Олон улсын түвшинд мэргэжлээ ахиулах сонирхолтой эмч, судлаач

🗓️ Хүсэлт илгээх
Сонирхсон эмч, судлаачид дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:
Товч CV
Хөтөлбөрт хамрагдах зорилго, сэдэл
Холбоо барих мэдээлэл

📍 Холбогдох хаяг / эцсийн хугацаа
📧 [email protected]
📅 2026 оны 3 сарын 6-ны өдрийг дуустал хүлээн авна.

🔗 Хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцах холбоос:
https://world-heart-federation.org/emerging-leaders/become-an-emerging-leader/

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭXVII ЖАРНЫ УЛААГЧИН ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ. Морь жилийн хийморь, эрч х...
17/02/2026

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

XVII ЖАРНЫ УЛААГЧИН ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

Морь жилийн хийморь, эрч хүч, тэсвэр хатуужил та бүхний мэргэжлийн үйл хэрэгт ивээл болж, гаргасан шийдвэр бүр тань амжилтаар баталгаажин, зүрх судасны тусламж үйлчилгээний хөгжилд оруулах хувь нэмэр тань улам өргөжин тэлэх болтугай.

Ази–Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгийн (APSC) 2026 оны хурлын бүртгэл болон судалгааны бүтээл (abstract) хүлээн авах цон...
15/12/2025

Ази–Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгийн (APSC) 2026 оны хурлын бүртгэл болон судалгааны бүтээл (abstract) хүлээн авах цонх нээгдлээ.

Ази–Номхон Далайн Зүрхний Нийгэмлэг (APSC) болон Тайванийн Зүрхний Нийгэмлэг (TSOC) хамтран зохион байгуулах уг хурал
📍 Тайвань улсын Тайпей хотод
🗓 2026 оны 5-р сарын 14–17-ны өдрүүдэд болох юм.

Тус хуралд бүртгүүлэх болон судалгааны бүтээл (abstract) илгээх боломжтой болсон тул Монголын Зүрх Судасны Эмч нарын Нийгэмлэгийн гишүүд та бүхнийг идэвхтэй оролцож, судалгааны бүтээлээ илгээхийг урьж байна.

Шилдэг судалгааны хураангуй нь JAPSC (Journal of the Asia-Pacific Society of Cardiology) сэтгүүлд хэвлэгдэх, мөн тус хуралд илтгэгчээр оролцох боломж бүрдэнэ.

🔔 -ийн судалгааны хураангуй хүлээн авах хугацаа: 2026 оны 1-р сарын 15 хүртэл нээлттэй.

🔗 Бүртгэлийн холбоос: www.apsccongress.com/registration

🔗 Судалгааны хураангуй илгээх холбоос: www.apsccongress.com/abstracts

Address

Ard Ayush Street-A
Ulaanbaatar
16051

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Society of Cardiologists posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share