Хоггүй цэмцгэр бидний Улаанбаатар

Хоггүй цэмцгэр бидний Улаанбаатар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хоггүй цэмцгэр бидний Улаанбаатар, Non-Governmental Organization (NGO), Ulaanbaatar.

30/03/2026

2026 оны Олон улсын хог хаягдалгүй өдөр (International Day of Zero Waste) 3-р сарын 30-ны Даваа гарагт буюу өнөөдөр тохиож байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас (НҮБ) энэ жилийн гол сэдвийг "Хүнсний хаягдал" (Food Waste) болгон зарласан байна. Дэлхий даяар жил бүр ойролцоогоор 1 тэрбум тонн хүнс хаягдаж байгаа нь хүнсний аюулгүй байдал болон байгаль орчинд (ялангуяа хүлэмжийн хийн ялгаралд) асар их сөрөг нөлөө үзүүлж буйг энэ өдөр онцолж байгаа юм.

Засгийн газрууд болон бизнес эрхлэгчдийг 2030 он гэхэд хүнсний хаягдлыг хоёр дахин бууруулах "Food Waste Breakthrough" хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

Та хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?
✅Төлөвлөж худалдан авах: Хүнсээ хэрэгцээндээ тааруулан авч, үлдэгдлийг зөв хадгалах.
✅5R зарчмыг баримтлах: Татгалзах (Refuse), Бууруулах (Reduce), Дахин ашиглах (Reuse), Дахин боловсруулах (Recycle), Бордоо болгох (Rot).
✅Мэдээлэл түгээх: Сошиал орчинд болон хаштагуудыг ашиглан нэгдэх.

Та өөрийн амьдралдаа хүнсний хаягдлыг бууруулах ямар нэгэн тодорхой арга хэрэглэж тус аянд нэгдэн хүнсний хаягдалгүй дэлхий ертөнцийг бий болгоорой.

28/03/2026
05/12/2025
03/07/2025

Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

Цэвэрлэгээний үеэр
✅Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэнэ.
✅Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд хог тээвэрлэлтийг эрчимжүүлж хариуцсан бүсийн цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг шуурхай тээвэрлэж ажиллана.
✅Зам талбайн цэвэрлэгээний байгууллагууд зам талбайг хөөстэй чийгтэй цэвэрлэхээс гадна, хайс хашлага, хогийн сав, сандал, авто замын тэмдэг тэмдэглэгээг угаана.
✅СӨХ хүүхдийн тоглоомын талбай, хогийн сав, сандал, хөшөө баримлыг хөөстэй угааж цэвэрлэнэ.

👍ЦЭВЭР, ЦЭМЦГЭР НААДАЦГААЯ.

03/07/2025

🇲🇳ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ УГТСАН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 04, 05-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
✅Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны А/01 дүгээр тушаал, Баянгол дүүргийн Засаг даргын 2025 оны А/19 дүгээр захирамжаар батлагдсан хуваарийн дагуу "Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ"-нд иргэд оршин суугчид болон дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 5️⃣0️⃣ метр хүртэлх зам талбайг цэвэрлэж идэвхтэй оролцохыг #УРИАЛЖ байна.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хоггүй цэмцгэр бидний Улаанбаатар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share