Teach for Mongolia

Call Website Contact the organization

Teach for Mongolia Хүүхэд бүр чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшиж, сайн сайхан ирээдүйгээ бүтээх боломжийн төлөө бид ажилладаг.

🚀 AI LEADERS 250 MONGOLIA : Ирээдүйг бүтээх AI манлайлагчдын нэг болоорой!Хиймэл оюун ухааныг зөвхөн ашиглаж сурах бус, ...
10/10/2026

🚀 AI LEADERS 250 MONGOLIA : Ирээдүйг бүтээх AI манлайлагчдын нэг болоорой!

Хиймэл оюун ухааныг зөвхөн ашиглаж сурах бус, түүний тусламжтайгаар бодит асуудлыг шийдвэрлэж, шинэ боломж бүтээхийг хүсэж байна уу?

Teach for Mongolia байгууллагаас Grow with Google Mongolia-тай хамтран, U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia-ын Alumni Engagement Innovation Fund (AEIF 2026) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр AI Leaders 250: Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрт байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM) болон мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй 100 оюутныг сонгон шалгаруулж, хиймэл оюун ухаан, манлайлал, инновацыг хослуулсан практик сургалтад үнэ төлбөргүй хамруулна.

💡 ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ТА:

✅ Хиймэл оюун ухааны орчин үеийн хэрэгсэл, технологийг практикт ашиглаж сурна.

✅ Google-ийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авах боломжтой болно.

✅ Манлайлал, багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадвараа хөгжүүлнэ.

✅ Бусад оролцогчидтой баг бүрдүүлэн, бодит асуудлыг шийдвэрлэх AI-д суурилсан төсөл боловсруулж, хэрэгжүүлнэ.

✅ Салбарын мэргэжилтнүүд болон АНУ-ын солилцооны хөтөлбөр төгсөгчдөөс суралцаж, туршлага солилцоно.

✅ Өөрсдийн боловсруулсан шинэлэг шийдлээ Freedom 250 AI Innovation Showcase арга хэмжээнд танилцуулах боломжтой болно.

🎓 ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математик болон мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн бүх түвшний оюутнуудыг урьж байна.

📌 Оролцогчдын тоо: 100 оюутан
💰 Хөтөлбөрийн төлбөр: Үнэ төлбөргүй
📅 Бүртгэлийн эцсийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 21
📝 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/DHnyayo3aDhuCjdu6

AI-г сур. Асуудлыг шийд. Ирээдүйг бүтээ. 🚀

Ирээдүйг бүтээх хиймэл оюун ухааны манлайлагчдын шинэ үеийн нэг болоорой!

Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж буй хөтөлбөрийн залуустаа болон нийт багш нартаа “БАГШ НАРЫН БАЯР"-ын мэнд хүргэе! ...
02/10/2026

Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж буй хөтөлбөрийн залуустаа болон нийт багш нартаа “БАГШ НАРЫН БАЯР"-ын мэнд хүргэе! 💙🌱

Happy Teachers’ Day to all teachers and to our fellows working across Mongolia! 💙

Би 2025 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн салбар Боловсрол Судлалын сургуулийг “Боловсрол судлаач” мэргэжлээр т...
25/09/2026

Би 2025 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн салбар Боловсрол Судлалын сургуулийг “Боловсрол судлаач” мэргэжлээр төгссөн.

Өөрийн эзэмшсэн мэргэжлийг их үнэ цэнтэй гэж боддог. Учир нь боловсролыг сууриас нь судалж, бүх шатны боловсролын байгууллагад тулгарч буй асуудлыг олж харж, түүнд тохирсон шийдлийг эрэлхийлэхэд оршдог.

Цаашид мэргэжлийнхээ үнэ цэнийг нийгэмд хэрэгтэйгээр ашиглахын тулд судалгаа, шинжилгээнээс гадна багш хүнд байх ёстой суурь чадваруудыг бодит орчинд туршиж, хийж байж өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй гэж бодох болсон. Тиймээс Teach for Mongolia хөтөлбөрт материалаа илгээсэн юм.

Хүүхдүүдтэй ажиллах надад үргэлж сайхан санагддаг байлаа. Тэд намайг багш гэж бодон өдөр бүр мэндлэхэд “Хэрвээ би үнэхээр багш байсан бол ямар сайхан байх бол?” гэж өөрөөсөө асуудаг байсан.

Миний эргэн тойрноос эгч маань багш мэргэжилтэй. Тэр ажлаасаа ирээд суралцагчдынхаа хөгжилтэй яриа, үйлдэл бүрийг өхөөрдөн ярьдаг байлаа. Түүнийг сонсох бүрд багш болох хүсэл минь улам нэмэгдэх болсон. Би сурагчидтайгаа хамт суралцаж, алдаа оноогоо ярилцаж, жижиг ч гэсэн амжилт бүрээ хуваалцахыг хүсдэг. Өдөр тутмын сорилтыг хамтдаа даван туулж, тэдний өсөж хөгжихийг харахын зэрэгцээ өөрөө ч өсөж хөгжихийг хүсдэг.

Тиймээс багшлах хүслээ бодит алхам болгохоор шийдсэн. Энэ бол миний суралцах дараагийн алхам төдийгүй амьдралынхаа нэг хэсэг болгохыг хүсэж буй зам юм.

-Б.Ариунзаяа
“Илгээлтийн багш хөтөлбөрийн 2026-2028 оны оролцогч”

🌍🇲🇳 Climate Education Action Summit Монгол улсад амжилттай болж өндөрлөлөөУур амьсгалын боловсролыг зөвхөн мэдлэгээр хяз...
24/09/2026

🌍🇲🇳 Climate Education Action Summit Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө

Уур амьсгалын боловсролыг зөвхөн мэдлэгээр хязгаарлахгүй, бодит үйлдэл, сурагчдын манлайлалтай холбох зорилготой Climate Education Action Summit Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.

Ази, Номхон далайн бүсийн улс орнуудаас боловсрол, уур амьсгалын чиглэлээр ажиллаж буй төлөөлөгчид Монголд цуглаж, өөрсдийн туршлага, шийдлээ хуваалцан, уур амьсгалын боловсролыг хэрхэн илүү үр дүнтэй хөгжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дараагийн бодит алхмуудаа тодорхойлох талаар үр дүнтэй хэлэлцлээ.

Энэхүү Summit нь Монгол Улсын хувьд уур амьсгалын боловсролын салбарт олон улсын түвшний хамтын ажиллагааны эхлэл болж, залуу үеийнхээ дуу хоолойг бүс нутгийн хэмжээнд хүргэж чадах чухал алхам боллоо.
Оролцсон бүх төлөөлөгч, түнш байгууллага, багш, сурагчдадаа талархал илэрхийлье!

🌱 Мэдлэгээс манлайлал руу. Манлайллаас бодит үйлдэл рүү.

🌍 🇲🇳 Climate Education Action Summit in Mongolia
For the first time, Mongolia hosted the Climate Education Action Summit, bringing together education and climate leaders from across the Asia-Pacific region.

The Summit explored how climate education can go beyond knowledge to build student leadership, agency, and meaningful action. Participants shared experiences and approaches from across the region, learned from Mongolia’s emerging work, and discussed how we can strengthen climate education, deepen collaboration, and turn promising ideas into concrete next steps.

It was an important opportunity to bring Mongolia’s experience into the regional conversation while learning from what is working elsewhere across Asia-Pacific.

A big thank you to all our partners, participants, teachers, and students who made the Summit possible.

🌱 From knowledge to leadership. From leadership to action.

Climate Education Action Summit Монгол Улсад 🇲🇳🌏Ази, Номхон далайн бүсийн боловсролын манлайлагчид Монгол Улсад цуглан, ...
18/09/2026

Climate Education Action Summit Монгол Улсад 🇲🇳🌏

Ази, Номхон далайн бүсийн боловсролын манлайлагчид Монгол Улсад цуглан, уур амьсгалын боловсролын туршлага, шийдлээ хуваалцлаа.

Улс орон бүрийн нөхцөл өөр ч нэг санаа биднийг нэгтгэж байна: уур амьсгалын боловсрол бол зөвхөн мэдлэг бус — хүүхэд, залуусын манлайлал, санаачилга, бодит үйлдлийн тухай юм.

🌱 Мэдлэгээс манлайлал руу. Манлайллаас бодит үйлдэл рүү.

Climate Education Action Summit in Mongolia 🇲🇳🌏

Education leaders from across the Asia-Pacific came together in Mongolia to exchange experiences and ideas on climate education.

While every country faces a different reality, one idea connects us: climate education is not only about knowledge — it is about building young people’s leadership, agency, and ability to take action.

🌱 From knowledge to leadership. From leadership to action.

14/09/2026

Climate Education Action Summit Монголд 🇲🇳🌏

Уур амьсгалын боловсролыг зөвхөн мэдлэгээр хязгаарлахгүй, бодит үйлдэл, сурагчдын манлайлалтай холбох зорилготой Climate Education Action Summit-г Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна.

Ази, Номхон далайн бүсийн улс орнуудаас боловсрол, уур амьсгалын чиглэлээр ажиллаж буй төлөөлөгчид Монголд цуглан, өөрсдийн туршлага, шийдлээ хуваалцаж, уур амьсгалын боловсролыг хэрхэн илүү үр дүнтэй хөгжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дараагийн бодит алхмуудаа тодорхойлох талаар хэлэлцэнэ.

🌱 Мэдлэгээс манлайлал руу. Манлайллаас бодит үйлдэл рүү.

🤝 Teach for Mongolia × Teach For All

Climate Education Action Summit in Mongolia 🇲🇳🌏

For the first time, Mongolia is hosting the Climate Education Action Summit, bringing climate education beyond knowledge and connecting it with student leadership and meaningful action.

Education and climate practitioners from across the Asia-Pacific region are gathering in Mongolia to share experiences and solutions, explore how climate education can be strengthened, build partnerships, and identify concrete next steps.

🌱 From knowledge to leadership. From leadership to action.

🤝 Teach for Mongolia × Teach For All

“Одоо л биш бол хэзээ ч үгүй.”Сайн байна уу? Намайг Чимэддорж гэдэг. Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд малчин айлын...
11/09/2026

“Одоо л биш бол хэзээ ч үгүй.”

Сайн байна уу? Намайг Чимэддорж гэдэг. Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд малчин айлын бага охин болж төрж өссөн.

Төрсөн сумандаа суралцаж байгаад 10 дугаар ангидаа Улаанбаатар хотын сургуульд шилжсэнээр боловсролын тэгш бус байдлыг анх удаа өөрийн биеэр мэдэрсэн юм. Сумынхаа сургуульд бүх хичээлдээ сайн, өөртөө итгэлтэй сурагч байсан ч хотод ирэхэд нөхцөл байдал тэс өөр байлаа.

Тухайлбал, нэгдүгээр ангиасаа англи хэл үзсэн хүүхдүүдтэй хамт суралцах үед сумын сургуульдаа хичээлийн агуулгыг сайн эзэмшсэн гэж боддог байсан би үеийнхнээсээ өөр түвшинд байгаагаа ойлгосон. Үүгээр зогсохгүй, англи хэлний багшийнхаа ялгавартай хандлагыг мэдэрсэн нь надад хүнд туссан. Тэр мэдрэмж сурах хүсэлд минь гал нэмэхийн оронд өөртөө итгэх итгэлийг минь унтрааж, англи хэлнээс тойрч зугтах шалтгаан болсон юм.

Ахлах сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгохдоо шударга ёсыг эрхэмлэдэг зан чанар, хүсэл сонирхолтойгоо уялдуулан эрх зүйч болохоор шийдсэн. Харин аав минь энэ сонголтод төдийлөн дуртай байгаагүй бөгөөд намайг багш болохыг зөвлөдөг байлаа.

Эрх зүйч мэргэжлээр төгсөж, ажиллах хугацаандаа “Энэ үнэхээр миний хийхийг хүссэн зүйл мөн үү?” гэж өөрөөсөө олон удаа асуусан. Сэтгэлийн минь гүнд багш болж, хүүхдүүдтэй эерэг, гэгээлэг орчинд ажиллах хүсэл байнга оршсоор байв. Одоо бодоход аав минь охиноо үнэхээр сайн мэджээ. Үүний зэрэгцээ өөрийн сонголтоо хийх боломжийг үргэлж олгож ирсэн гэр бүлийнхэндээ талархдаг.

Жилийн өмнө би энэ хүсэлдээ хөтлөгдөн “Teach for Mongolia” хөтөлбөрт бүртгүүлж, тэнцсэн гэсэн баярт мэдээг хүлээн авсан. Гэвч тухайн үед тодорхой шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр хөтөлбөрөөс татгалзсан юм.

Үнэндээ би “Teach for Mongolia” хөтөлбөрийг анх зарлагдсан цагаас нь мэднэ. Жил бүр бүртгэлийн хуудсыг нь нээж, бөглөж үздэг байлаа. Гэвч багш болох хүсэл минь бодит шийдвэр болж чадалгүй, таван жилийн турш сэтгэл дотор минь нуугдсаар иржээ.

Харин 2026 онд би тэрхүү хүсэл, тэмүүллээ дагаж, амьдралдаа хийхийг хүссэн өөрчлөлтөө эхлүүлэхээр шийдсэн юм.

Учир нь одоо л биш бол дахин хэзээ ч үгүй байж мэднэ.

-Ч.Чимэддорж
“Илгээлтийн багш хөтөлбөрийн 2026-2028 оны оролцогч”

Бүтэн цагийн дадлагажигч хөтөлбөрийн бүртгэл хаагдахад 6 хоног үлдлээ !Нийгэмд хувь нэмрээ оруулах хүсэлтэй завсар жил а...
07/09/2026

Бүтэн цагийн дадлагажигч хөтөлбөрийн бүртгэл хаагдахад 6 хоног үлдлээ !

Нийгэмд хувь нэмрээ оруулах хүсэлтэй завсар жил авч буй залуус та бүхнийг манай багийн нэг хэсэг болохыг урьж байна. ✨

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа:
2026 оны 9-р сарын 13, 23:59 цаг
Өргөдөл илгээх форм:
🔗 https://forms.gle/ZgB3pfVgRPmNvR2G9

“Сүүлийн жилүүдэд би өөрөөсөө ‘Би хаана хамгийн үнэ цэнтэй нөлөө үзүүлж чадах вэ?’ гэж асууж, амьдралдаа бодит өөрчлөлт ...
04/09/2026

“Сүүлийн жилүүдэд би өөрөөсөө ‘Би хаана хамгийн үнэ цэнтэй нөлөө үзүүлж чадах вэ?’ гэж асууж, амьдралдаа бодит өөрчлөлт хийхийг хичээж ирсэн.

Орон нутагт ажиллах хугацаандаа хүний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах хамгийн чухал салбаруудын нэг нь боловсрол гэдгийг улам тод мэдэрсэн. Тиймээс Teach for Mongolia хөтөлбөрт нэгдэхээр шийдсэн нь миний хувьд чиглэлээ өөрчилж буй хэрэг биш. Харин өмнө нь хийж ирсэн ажлынхаа утга учир, цаашдын зорилгоо илүү тодорхой болгож буй алхам юм.

Энэ шийдвэр зөвхөн миний мэргэжлийн замналтай бус, хувийн амьдралтай минь ч салшгүй холбоотой. Нөхөртэйгөө хамт орон нутагт багшлахыг хүсэж байгаа нь бидний хамтын үнэт зүйлсийн илэрхийлэл. Бид энгийн атлаа утга учиртай, нийгэмдээ бодит хувь нэмэр оруулах амьдралыг сонгохыг хүссэн. Энэ туршлагыг бид зүгээр нэг ажил бус, амьдралын шинэ хэв маяг, хамтдаа туулах шинэ зам гэж харж байна.

Боловсролын хүртээмж, хүүхэд бүрд олдож буй боломжийн ялгаа миний сэтгэлийг үргэлж эмзэглүүлдэг. Гэхдээ би зөвхөн эмзэглээд өнгөрөх бус, өөрийн хийж чадах хэмжээнд бодит алхам хийхийг хүсдэг. Teach for Mongolia хөтөлбөр надад зөвхөн хичээл заах бус, хүүхдүүдээ сонсох, тэдэнтэй хамт суралцах, өөрсдийн боломж, үнэ цэнийг олж харахад нь дэмжих боломжийг өгч байна.

Нэг хүүхэд ‘Би чадна’ гэж өөртөө итгэж эхлэх нь хамгийн том өөрчлөлтийн эхлэл гэдэгт би итгэдэг. Тэр өөрчлөлтийн эхлэлд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байна.”

-Б.Сувд
“Илгээлтийн багш хөтөлбөрийн 2026-2028 оны оролцогч”

📚 Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!Хүүхэд бүр чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмших тэгш боломжоор хангагдаж, ...
01/09/2026

📚 Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Хүүхэд бүр чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмших тэгш боломжоор хангагдаж, хүсэл мөрөөдлөө бодит болгон, өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээхэд нь дэмжлэг үзүүлэхийн төлөө Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж буй хөтөлбөрийн залуусдаа, нийт багш, сурагч, эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Шинэ хичээлийн жил нь шинэ мэдлэг, шинэ боломж, шинэ амжилтаар дүүрэн байх болтугай! 🌱

Address

Eco International Tower 7-706, Enkhtaivnii Urgun Chuluu Street, Sukhbaatar District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677757711

Alerts

Be the first to know and let us send you an email when Teach for Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Teach for Mongolia:

Shortcuts

Share