Монголын Олимпын Түүх Судлалын Нийгэмлэг

Монголын Олимпын Түүх Судлалын Нийгэмлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Олимпын Түүх Судлалын Нийгэмлэг, Ulaanbaatar.

Нийгэмлэгийн үндсэн зорилго нь Монголын Олимпын хөдөлгөөний хөгжил, Олимпын наадамд оролцсон түүхэн замналыг судлан сурталчлах замаар бүх нийтийн олимпын боловсрол мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

МэдээлэлЯпоны волейболын холбоотой харилцаа холбоо тогтоож хамтран ажиллаж байсан талаарх түүхэн дурсамж1990 оны 3 дугаа...
29/12/2025

Мэдээлэл

Японы волейболын холбоотой харилцаа холбоо тогтоож хамтран ажиллаж байсан талаарх түүхэн дурсамж

1990 оны 3 дугаар сарын эхээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга /одоогийнхоор Засгийн газрын Ерөнхий сайд/ Д.Содном гуайг Япон улсад анх удаа төрийн айлчлал хийх үеэр айлчлалын хөтөлбөрт нь волейбол тоглуулахаар зохион байгуулсан юм билээ. Уг тоглолтыг зохион байгуулах ажлыг тухайн үеийн Азийн болон Японы волейболын холбооны Ерөнхийлөгч Ясутака Мацудайра гуайд хариуцуулж нэгэн их сургуулийн спорт зааланд тоглуулжээ.
Тэр тоглолтод Я. Мацудайра гуай Д.Содном даргатай нэг багт орж бусад нөхдийн хамт тоглон эсрэг багаа хожсон гэнэ. Д.Содном даргын Япон улсад хийсэн төрийн айлчлал Японы ард түмэнд Монголыг таниулах 2 улсын харилцааг шинэ шатанд гаргах итгэлцэл бий болгоход чухал ач холбогдолтой болсон нь мэдээж бөгөөд уг тоглолтын талаар Япон улсын хэвлэлүүд халуун дотноор бичиж байжээ.
Я.Мацудайра гуай Д.Содном даргатай волейбол тоглосон талаараа “Волейболын үнэнч цэрэг” сэдэвтэй нилээд том нийтлэлийг “Азийн волейбол” хэмээх сэтгүүлд нийтлүүлж байсан.
Энэхүү волейболын тоглолтын талаар хожим Япон улсаас Монгол улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Тода гуай дурсахдаа: :“ Нэг улсын Ерөнхий сайд хүн төрийн айлчлалынхаа үеэр волейбол тоглож энгийн найрсаг үйлдэл үзүүлсэн нь япончуудын Монгол улсад хандах дотно сэтгэлийг нэмэгдүүлсэн юм “ гэж хэлсэн байдаг.
Тэр уулзалтаас хойш Д.Содном дарга Я.Мацудайра гуайтай дотно харилцаатай болж Японы волейболын холбооноос манай холбоонд нилээд бодитой тусламж үзүүлсэн юм. Үүнийг спортоор гадаад орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах төрийн зөөлөн хүчний бодлогын нэг илрэл гэж үзэж болох юм.
Японд хийсэн тэр айлчлалын үед Д.Содном гуай МВХ-ны Ерөнхийлөгч болоогүй байсан бөгөөд 1990 оны 10 дугаар сард МВХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Энэ үйл явдлын дараа МВХ-ны ЕНБДаргаар ажиллаж байсан Ж.Баасанхүү миний бие 1992 онд Япон улсад зохиогдсон олон улсын волейболын дасгалжуулагчдын сургалт семинарт оролцохдоо Японы волейболын холбооны удирдлагуудтай уулзаж харилцаа холбоогоо бататгах бололцоо олдсон бөгөөд уг уулзалтанд Азийн болон Японы волейболын холбооны Ерөнхийлөгч Я.Мацудайра, Дэд ерөнхийлөгч Т.Узуки, Холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд ЕНБДарга Ц.Кояама нар оролцсон билээ.
1994 онд болсон “Хирошима-94” Азийн спортын XII наадамд анх удаа оролцож байгаа манай волейболын эмэгтэй, эрэгтэй баг тамирчдын зардлыг Японы волейболын холбоо хариуцаж даасны зэрэгцээ эмэгтэй багийг наадам болохоос 10-аад хоногийн өмнө хүлээн авч хамтарсан бэлтгэлд хамруулж 2 багийн тамирчдыг “Мизуно” фирмийн хувцсаар хангаж байсан түүхтэй.
“Хирошима-94” наадмын үеэр зохиогдсон олон улсын элсний волейболын тэмцээний зохион байгуулалттай танилцах, үзэж сонирхох, видео бичлэг хийх, хэрэглэл материалын тусламж авах талаар баг тамирчдын ахлагчаар оролцсон Ж.Баасанхүү миний хүсэлтийг ёсоор болгож байлаа.
Мөн энэ үеэр миний бие МВХ-д ийнхүү туслалцаа үзүүлсэнд нь Японы волейболын холбоонд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ волейболын мэргэжлийн дасгалжуулагч бэлтгэж өгөх талаарх холбооны хүсэлтийг уламжлахад Я.Мацудайра Ерөнхийлөгч уриалгахан хүлээн авч тухайн наадамд тамирчнаар оролцсон Б.Жаргалсайхан гэдэг 18 настай хүүг дасгалжуулагчийн мэргэжлээр сургахаар Япон улсад үлдээж байлаа. Харин тэр хүү маань МВХ-оос Японы волейболын холбоонд тавьж шийдвэрлүүлсэн хүсэлтийг маань өөрийн ашиг сонирхлын үүднээс ашиглаж, өөр боловсрол мэргэжил эзэмшин сураггүй болсон шүү.
МВХ-ны хүсэлт захиалгаар Японы сайн дурын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын шугамаар волейболын мэргэжилтэн Х.Иноуэ, Т.Нишимура нарыг Монголд урьж ажиллуулж байлаа. Энэ нь Монголын спортын түүхэнд монголд урьж ажиллуулсан анхны мэргэжилтнүүд байсан юм.
1994 оны 9 дүгээр сард Грекийн Афин хотноо болсон ОУВХолбооны XXIV их хурал /Конгресс/ дэлхий дахинд волейболын спорт үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр Д.Содном даргын мэндчилгээ, талархал бүхий албан бичгийг Я.Мацудайра гуайд миний бие гардуулж харилцаагаа улам гүнзгийрүүлж байлаа.
Энэ их хурлаар Я.Мацудайра гуай маань ОУВХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдох санал хураалтанд нь хуралд төлөөлөгчөөр оролцсон миний бие дэмжиж, саналаа өгч байлаа.
2001 онд ОУВХ-ноос зохион байгуулсан XX зууны шилдгүүдийг тодруулах “Гала” ёслолд
Я.Мацудайра гуай уригдан “XX зууны Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч”-аар шалгарч нэрээ мөнхөлжээ.
Холбооны Ерөнхийлөгч Д.Содном гуай Я.Мацудайра Ерөнхийлөгчийг Монголд айлчлах урилгыг 1994 онд илгээж хариуд нь “Урилгыг талархан хүлээн авлаа. Одоогоор ажил төрлийн боломж гарахгүй байна, бололцоо гармагц барууны орнууд руу ОУВХ-ныхоо ажлын шугамаар явах замдаа Монголд очих бодолтой “ гэж хэлж байлаа. Бололцоо нь гараагүй байхаа.
Бид ч дараахан нь холбооныхоо сонгуульт ажлыг дараагийн үедээ шилжүүлсэн.

Түүхэн дурсамж бичсэн МВХ-ны ЕНБДарга асан,
волейболын ахмад зүтгэлтэн Ж.Баасанхүү
2025-12-29

ТалархалМонгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолын дууны нэрт хөгжмийн зохиолч Д.Баттөмөр гуай саяхан Бүгд найрам...
26/12/2025

Талархал

Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолын дууны нэрт хөгжмийн зохиолч Д.Баттөмөр гуай саяхан Бүгд найрамдах улс тунхагласны ойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын "Ардын жүжигчин"хэмээх төрийн өндөр цолыг хүртлээ.

Д.Баттөмөр гуайдаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх аз жаргал, уран бүтээлийн өндөр амжилтыг нийт волейболчдынхоо өмнөөс хүсэн ерөөе.

Учир нь Д.Баттөмөр гуай маань "Монголын волейболчдын алдар" хэмээх дууны хөгжмийг 2005 онд зохиож, нийтийн хүртээл болгосон билээ.

Дуу бүтээгдсэний 20 жилийн ой энэ онд тохиож байгаагаараа онцлог юм.

Доорх холбоосоор сонсоно уу:
https://youtu.be/QmIjar8Y3o4

МэдээлэлОрчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч, Францын нэрт соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Пьер Де Кубертин ...
28/11/2025

Мэдээлэл

Орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч, Францын нэрт соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Пьер Де Кубертин 1896 оноос ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдон 29 жил ажиллаад 1925 онд 62 насандаа тэтгэвэртээ гарсанаас хойш 100 жил болжээ.

Мөн энэ онд ОУОХ-ны XXIV чуулган, Олимпын VIII их хурал
/конгресс/ хуралдсаны 100 жилийн ой тохиож байна.

Пьер Де Кубертин 1925 онд ОУОХ-ны XXIV чуулганыг сүүлчийн удаа удирдахдаа БНМАУ-ыг тусгаар тогтносон улсын нь хувьд ОУОХ хүлээн зөвшөөрсөн түүхэн шийдвэрийг гаргаж байжээ.
Энэ шийдвэр нь хожим 1962 онд МҮОХ-г ОУОХ-гоор хүлээн зөвшөөрүүлэх урьдчилсан нөхцөл нь болсон гэж үздэг.

Пьер Де Кубертиний олон улсын хороо байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд бас давхцаж байна.

Зургийн тайлбар :
Зүүн гар талаас : ОУОХ-ны Ерөнхийлөгч Пьер Де Кубертин, ОУОХ-ны гишүүн /Чех улс/ Жири Гут Жарковскийн хамт
1925 он, Прага хот
Эх сурвалж :
Journal of olympic history 01-2025

2025-11-28

МэдээМонголын Олимпын Түүх Судлалын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баасанхүү тус тэмцээнд идэвхитэй оролцло...
22/11/2025

Мэдээ

Монголын Олимпын Түүх Судлалын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баасанхүү тус тэмцээнд идэвхитэй оролцлоо.

2025.11.21

https://www.facebook.com/share/16hJciebJz/

ОУВХ-ны Ерөнхийлөгчийн айлчлал ОУВХолбооны Ерөнхийлөгч Рубен Акоста МВХ-ны урилгаар  1993 оны 7 дугаар сарын 9-12-ны өдр...
15/11/2025

ОУВХ-ны Ерөнхийлөгчийн айлчлал

ОУВХолбооны Ерөнхийлөгч Рубен Акоста МВХ-ны урилгаар 1993 оны 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд гэргийн хамт Монгол улсад айлчилсан юм.
Айлчлалын хүрээнд манай волейболын дасгалжуулагчдын сургалт семинарыг ОУВХ-ны эксперт мэргэжилтнүүдийн тусламжтайгаар зохион явуулсан билээ.
Сургалтыг ОУВХ-ны дасгалжуулагчийн комиссын дарга, ЗХУ-ын Спортын Гавьяат мастер, Гавьяат дасгалжуулагч, 1960, 1970-аад оны дэлхийн волейболын од тамирчин Ю.Б. Чесноков, ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Марков нар удирдан явуулсан.

2025-11-15
https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3DE1AUgFPECeE%26fbclid%3DIwZXh0bgNhZW0CMTAAc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MghjYWxsc2l0ZQEyAAEeIZlqBOtmzi6TOZZg4GSXp3BDxQAQlNBigMmkzlr5_6y5FspoOJcxjhLWp4I_aem_eXiY3yu_oC9tCrknyLTsOw&h=AT3V7TvBYMYZxU-ey-JdzdN3ypE3zreudEhAJA_6h7JWAkKL7zRwBqcAZqTcYSgX10oTFjVzcKQTvGB_8brKeaTuEjPMHfBi-6ULh0CHzaoKjMw2OyJY5Q_ZPymxuaAyg8d_ECF_goALTVh338udVXzNVn9eCbH5&__tn__=-UK-R&c[0]=AT0rbaiLv-I8TlPMwgGxy_JONCj4idQkbDItSDgEWDnqhU6YFvpqiim8GTxJQeNuDHZRughhHjaoxjq1b-iTkNioFHAaPKUkTcBKk6IGLNSKC78TnVvo9xe6DYVvqO9USFJp6HRmuja5cMjpfVPpUHYdC0TuATJNn_SMuDYtYagSuIZMBnE8JpTEK7gPkFdg8uw0sSPR5HF6z6PFSk9eGNdz

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

МэдээлэлМонгол улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийн үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохи...
16/10/2025

Мэдээлэл

Монгол улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийн үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд Монголын Олимпын түүх судлалын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баасанхүү дараах сэдвийн хүрээнд илтгэл тавьж оролцлоо.
"Монгол улс дахь спорт, олимпизмын хөдөлгөөний хөгжилд Биеийн тамирын дээд сургуулийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, хувь нэмэр"

2025-10-16
https://www.facebook.com/share/p/19gUbSgPNW/

Монголд бийч волейболын  холбоо 2025 оны 10 дугаар сард  үүсгэн байгуулагджээ.
10/10/2025

Монголд бийч волейболын холбоо 2025 оны 10 дугаар сард үүсгэн байгуулагджээ.

МэдээлэлМонголын волейболын холбооны урилгаар ОУВХолбооны Ерөнхийлөгч доктор Рубен Акосто гэргий Малу Акостагийн хамт ма...
20/09/2025

Мэдээлэл

Монголын волейболын холбооны урилгаар ОУВХолбооны Ерөнхийлөгч доктор Рубен Акосто гэргий Малу Акостагийн хамт манай улсад 1993 оны 7 дугаар сарын 9 -12-ны өдрүүдэд айлчилсан билээ. Энэ нь Үндэсний спортын холбоо Олон улсын спортын холбооныхоо Ерөнхийлөгчийг урьж айлчлуулсан анхны тохиолдол юм.

Айлчлалын үр дүнд манай холбоог ОУВХолбооны "Sport aid program" хөтөлбөрт хамруулж эхний ээлжинд 25 ширхэг " Mikasa" бөмбөг, "Sinoh" фирмийн 5 ширхэг сетка(тор ), 5 хос хязгаарлагч антенна ирүүлж байлаа.
Айлчлалын хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай нарт бараалхав.
Мөн төрийн наадмын нээлт, төрийн хүлээн авалтанд оролцож байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхсон болно.
2025.09.20

"Парис-2024" Олимпын эргэн тойрондОрчин үеийн Олимпын наадмын түүх Франц улстай нягт холбоотой. Эртний Олимпын үзэл сана...
30/01/2025

"Парис-2024" Олимпын эргэн тойронд

Орчин үеийн Олимпын наадмын түүх Франц улстай нягт холбоотой.
Эртний Олимпын үзэл санааг сэргээж, уламжлан хөгжүүлсэн гавьяат хүний нэг нь Францын нэр сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч нийгмийн зүтгэлтэн Пьер Де Кубертин юм.
П.Кубертиний санаачилгаар 1894 онд Парис хотноо олон улсын тамирчдын их хурал хуралдаж, “Олимпын тоглолтын сэргэлт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Олимпын хөдөлгөөн, наадмын үйл ажиллагаанд зайлшгүй мөрдөн ажиллдага эрх зүйн тулгуур баримт бичиг “Олимпын Харти”-г боловсруулж байжээ. Энэхүү баримт бичиг нь ОУОХ-ны чуулганаар батлагддаг спорт, олимпизмын “Үндсэн хууль” юм.
Мөн Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-г байгуулж, тухайн оныхоо 6-р сарын 23-нд орчин үеийн анхны Олимпын наадмыг 1896 онд Грекийн Афин хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй.
П.Кубертин өөрийн санаачлан байгуулсан ОУОХ-г 29 жил удирдсан.
Олимпын наадмыг үндэслэгчийн эх орон Франц улс 1900-1992 оны хооронд 5 удаагийн олимпын наадмыг зохион байгуулсан.
Гурван зуун дамнан бичигдсэн Олимпын наадмын Франц улстай холбогдох түүх нь 1894 оноос эхэлж 130 жилийн дараах “Парис-2024” наадам хүртэл үргэлжилжээ.

Address

Ulaanbaatar
14210

Telephone

+97694511284

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Олимпын Түүх Судлалын Нийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Олимпын Түүх Судлалын Нийгэмлэг:

Share