Түүх-нийгмийн хичээлүүд

Түүх-нийгмийн хичээлүүд Түүх-нийгмийн хичээлийн мэдээллийг дамжуулах

Сайн байна уу? 8-р ангийн Түүх хичээлийн дасгал даалгавар /Блумын таксономи 6 түвшин/ бэлэн боллоо. Дарааах ангийн дасга...
20/10/2026

Сайн байна уу? 8-р ангийн Түүх хичээлийн дасгал даалгавар /Блумын таксономи 6 түвшин/ бэлэн боллоо.
Дарааах ангийн дасгал даалгавар бэлэн байна.
Түүх 6,7,8
Нийгэм 7
Онцлог:
- Сурах бичгийн бүх сэдэв багтсан
- 117 хуудас бүхий Google Doc файл, хариу тайлбартай
- Блумын таксономийн 6 түвшин
- Сурагчдад бие даалт байдлаар өгөх боломжтой
- Ангид сэдэв бүрээр ашиглах боломжтой
- Гүйцэтгэл болон аливаа шалгалтын бэлтгэл болох гэх мэт давуу талуудтай.
Та бүхэн сонирхож байвал чат бичээрэй.

Тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн өдрийн мэнд дэвшүүлье ээ.1945.10.20
20/10/2026

Тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн өдрийн мэнд дэвшүүлье ээ.
1945.10.20

Сайн байна уу? 7-р ангийн Нийгэм судлал хичээлийн дасгал даалгавар /Блумын таксономи 6 түвшин/ бэлэн боллоо. Онцлог:- Су...
16/10/2026

Сайн байна уу? 7-р ангийн Нийгэм судлал хичээлийн дасгал даалгавар /Блумын таксономи 6 түвшин/ бэлэн боллоо.
Онцлог:
- Сурах бичгийн бүх сэдэв багтсан
- 128 хуудас бүхий Google Doc файл, хариу тайлбартай
- Блумын таксономийн 6 түвшин
- Сурагчдад бие даалт байдлаар өгөх боломжтой
- Ангид сэдэв бүрээр ашиглах боломжтой
- Гүйцэтгэл болон аливаа шалгалтын бэлтгэл болох гэх мэт давуу талуудтай.
Та бүхэн сонирхож байвал чат бичээрэй.

Сайн байна уу? 7-р ангийн Түүх хичээлийн дасгал даалгавар /Блумын таксономи 6 түвшин/ бэлэн боллоо. Онцлог:- Сурах бичги...
14/10/2026

Сайн байна уу? 7-р ангийн Түүх хичээлийн дасгал даалгавар /Блумын таксономи 6 түвшин/ бэлэн боллоо.
Онцлог:
- Сурах бичгийн бүх сэдэв багтсан
- 170 хуудас бүхий Google Doc файл, хариу тайлбартай
- Блумын таксономийн 6 түвшин бүрээр хийгдсэн дасгал даалгавар
- Сурагчдад бие даалт байдлаар өгөх боломжтой
- Ангид сэдэв бүрээр ашиглах боломжтой
- Гүйцэтгэл болон аливаа шалгалтын бэлтгэл болох гэх мэт давуу талуудтай.
Та бүхэн сонирхож байвал чат бичээрэй.

Түүхийн хуучин дэвтрээс....ДУНДАД ЗУУНЫ МОНГОЛЫН ОВОГ, АЙМГУУДЫН НЭРШИЛ ,БАЙРШИЛ•786 онд Бөртэ Чоно, Гуа Марал хоёр Тэнг...
01/10/2026

Түүхийн хуучин дэвтрээс....
ДУНДАД ЗУУНЫ МОНГОЛЫН ОВОГ, АЙМГУУДЫН НЭРШИЛ ,БАЙРШИЛ

•786 онд Бөртэ Чоно, Гуа Марал хоёр Тэнгис голыг гэтлэн Бурхан Халдунд ирж байгаагаар Монгол нууц товчоон эхэлдэг. Энэ хоёроос олон Монгол овог аймгуд салаалан үүссэн гэдэг буюу..
•Дарлигин, Нирун бус аймгууд:
•Хорь Түмэд:
Тэд Баргужин Төхөмд суух ба Хорь, Түмэд гэх хоёр аймгийн холбоо юм. Судрын чуулганд Түмэд, Хорь, Төөлөс, Баргудыг “Барга” гэх нэр дор тэмдэглэжээ. Монголын нууц товчооны 1-р бүлэгт Хорь Түмэдийн Хорилардай мэргэн ан гөрөөний маргаанаас болон Бурхан Халдунд ирж Хорилас овогтон болой хэмээн тэмдэглэв. Тэд Монгол хэлтэн байсан бололтой. Нирун Монголын эх Алун гоо хатан Хорь Түмэд угсааны хүн мөн.
•(Хон) Хэрэйд:
Туул голоос Өтүгэн хүртэлх гэзраар нутагдаж байсан Түрэг хэлт аймаг. Тэд Несторийн Христийн шашинд мөргөдөг болой. Хэрэйд, Хонхайд, Сахайд, Жирхин, Түмэн Түбэгэн, Дунгайд, Ончигид, Тумаут, Албат гэх есөн овгоор бүрдэнэ. Судрын чуулганд найман хүүтэй нэгэн хаан байсан ба тэд бүгд бараан арьстай байсан тул “Хэрэйд” нэрийджээ. Тэд нарын үр удам Хэрэйд аймгийнхан хэмээв.
•Найман
Өтүгэнээс Алтайн нуруу, Эрчис мөрөн хүрнэ. Тэд нарын өөрсдийн нэр бол Сэгиз Огуз (Найман овог). Түрэг хэлтэн болой. Найман аймгаар бүрэлдэнэ. Гүчүгүт, Тикин гэх овгуудтай. Хэрэйдүүдтэй адил Несторийн шашинтан.
•Гурван Мэргид
Орхон голын доод урсгал дагуу Буур Хээрээр Удуйд Мэргид. Орхон, Сэлэнгэ мөрний хоорондох Талхун арал хавиар Увас Мэргид. Сэлэнгэ мөрний Харажи-Хээрийн орчмоор Хаад Мэргид. Нийлээд Гурвах Мэргид бүлгээ. Удуйд омог нь тэргүүлэх үүрэгтэй, хүн ам ихтэй. Судрын чуулганд тэд нарыг Монголчуудтай ижил угсаатай гэжээ.
•Есөн Татар
Сүн улсын номонд Жужаны бусад нэрсүүдийг бичихдээ 大檀 (Дундад Хятадаар *daH-dan) гэж бичжээ. Жужан улс мөхөж ард иргэд нь тарахад хэсэг бүлэг нь Хөлөн, Буйр нуураар нутаглаж Есөн Татар, Гучин Татар болсон байж магад. Монгол хэлтэн бололтой. Тутагуд, Алчи, Тариат, Айригуд, Буйригут, Күйн, Биркүй, Тамаши, Ниүчи гэх есөн овгоор бүрэлддэг гэж Судрын чуулганд бичжээ.
•Онгуд
Тэд Сарт Түрэг, Өрпүн Хүннүгийн үр удам. Татараас өмнөш нутагладаг байв. Түрэг хэлтэн болой. Хожим Монголчууд дунд уусан овог болжээ. Мандухай Сэцэн хатан Түмэд аймгийн Онгуд отгийн хүн юм.
•Дуглат буюу Долоод
Судрын чуулганд Долоод аймгийн эзэн богдтой нэг талд байсан гэжээ. Ямар аймгаас гаралтай нь сайн мэдэгдэхгүй.

•Ойн иргэд

Ойн Урианхай: Мэргидээс хойшоох нутаглах ба Дарлигин Урианхайтай нэрнээс өөр адил зүйл үгүй.
Баяд: Жадай, Кэхэрин (Хээрин) гэх хоёр салаатай. Сэлэнгэ, Зэд голоор нутаглана.
Бэкрин (Мэкрид): Марко Поло тэмдэглэсэн ажээ. Байгаль нуурын зүүн өмнө талд суудаг байв. Мэргидтэй ямар ч холбоогүй.
Булгачин, Хэрэмчин: Байгаль нуурын баруун талд сууна. Булгачин нь Булагад аймгийн өвөг, Хэрэмчин нь Хэрэмшин аймгийн өвөг. Тэд булга, хэрэм агнадаг байсан тул Булгачин, Хэрэмчин хэмээжээ.
Хуриган: Түрэг хэлт Тэрэгтэн аймгийн нэгэн салаа. Барга, Буриадууд энэхүү аймгийн нэг байсан бололтой.
Хэмчигүд: Горлог мөрнөөр нутаглах ба Хиргис Түрэгийн нэгэн салаа бололтой.
Ойрад: Дөрвөн аймгаар бүрдэнэ. Дува Сохорын дөрвөн хөвүүн Доной, Догшин, Эмлиг, Эрх нарын удам гэжээ. Тэд Түрэг хэлтэн байсан ба Дөрвөд, Хасаг, Тува, Буриад гэх овгуудаар бүрддэг гэж бас бичжээ.
Урсуд, Тэлэнгид, Төөлөс, Куштэми, Хабханхас, Ханхас, Тубас, Хиргис, Шибир, Духас, Тас нар баруун хойд зүгт нутаглах Түрэг хэлтнүүд мөн.

•Нирун Монголчууд:

•Боржигин
Алун гоогийн Тэнгэрээс заяат төрсөн гурван хөвүүний хамгийн отгон хөвүүн Бодончараас улбаатай. Эзэн богдын элэнц өвөг Хабул ханаас Хиад Боржигин овог үүсжээ.
•Арулад
Хайдугийн хөвүүн Чаужин Ортогайн хөвүүн Аруладын үр удам Арулад овогтон болжээ.
•Баарин
Бодончар ба Жарчиуд Аданхан Урианхайжин дундаас төрсөн Баарьдайн удам Баарин овог болжээ. Баарьдай хөвүүн Зүтгэл бөх олон эмстэй, мана мэт олон үртэй тул Манан Баарин болсон гэж Монголын нууц товчоонд бичжээ.
•Бэлгүнүд
Добун Мэргэний хөвүүн Бэлгүнүтэйн үр удам Бэлгүнүд болжээ.
•Бүгүнүд
Добун мэргэний хөвүүн Бүгүнүтэйн үр удам Бүгүнүд болжээ.
•Чонос
Судрын чуулганд Чирхай Лянхуа өөрийн ахын эхнэрийг аван Гэнду Чоно, Улугчин Чоно гэх хөвүүдийг төрүүлсэн ба эндээс Чонос овог үүссэн хэмээжээ. Мөн Алун гоог төрөхөөс өмнө Бөртэ Чонын овог Чонос мөн гэжээ.
•Хабтурхас
Чаужин Ортагайн хөвүүн Хабтурхас Хабтурхас омогтон болжээ.
•Хартахан
Хайдугийн гутгаар хөвүүн Чаужин Ортагайн үр удам.
•Хадархан
Мэнэн Тудуны хөвүүн Хачиуны хөвүүн Адархайн үр удам.
•Уруд
Мэнэн Тудуны отгон хөвүүн Начинбаатарын ахмад хөвүүн Урудайн удам Уруд болжээ.
•Тайчууд
Чирхай Лянхуагийн хөвүүн Сэнгүм Билгэгийн үр удам Тайчууд буюу Дайчид болжээ.
•Сэжиүд
Мэнэн Тудуны хөвүүн Начинбаатарын хөвүүн Шижудай Шижиуд буюу Сэжиүд овогтон болжээ.
•Сухан
•Салжиуд
Алун гоогийн Тэнгэрээс заяат төрсөн гурван хөвүүний дунд нь Бухату Салжи ба үр удам нь Салжиуд овогтон болжээ.
•Сөнид
Чаужин Отчигайн хөвүүн Сөнидийг үр удам Сөнид болжээ.
•Хатагин
Алун гоогийн Тэнгэрээс заяат төрсөн гурван хөвүүний ахмад нь Буха Хатаги ба үр удам нь Хатагин овогтон болжээ.
•Ноёхон
Мэнэн Тудуны дэд хөвгүүн Хачины хөвүүн Ноёгодайн үр удам Ноёхон омогтон болжээ.
•Мангуд
Мэнэн Тудуны хөвүүн Начин баатарын отгон хөвүүн Мангудай ба үр удам нь Мангуд болжээ.
•Кунгият
•Жадаран
Бодончарын гэргий Жарчиуд Аданхан Урианхайжин бэлэвсэн байсан ба түүнээс төрсөн хөвүүн жад иргэн тул Жажирдаы хэмээн нэрлэж Жадаран овогтон болжээ.
•Жүрхин
Хабул ханы ахмал хөвүүн Охинбархаг, түүний хөвүүн Сорхату Жүрхи нь Жүрхин овгийн өвөг мөн.
•Жэүрэд
Бодончарын хөвүүн Хабич баатарын гэргийг эцэг нь авч Жэүридэй нэрт хөвүүн төрүүлж үр удам нь Жэүрэд болжээ.
•Будаат
Мэнэд Тудуны хөвүүн Харалдай, түүний хөвүүд Будаат овогтон болжээ.
•Барулас
Мэнэн Тудуны хөвүүн Хачины хөвүүн Баруладай. Түүний удам Барулас болжээ.
•Бэсүд
Хайдугийн хөвүүн Чаужин Ортогай хөвүүн Бэсүдэйн үр удам Бэсүд болжээ.
•Оронар
Чаужин Ортагайн хөвүүн Оронарын үр удам Оронар болжээ.
•Гэнигэс
Чаужин Ортагайн хөвүүн Гэнигэс ба түүний үр удам Гэнигэс овогтон болжээ
•Хонхотан
Чаужин Ортагайн хөвүүн Хонхотаны үр удам Хонхотан болжээ.
•Дарлигин Монголчууд:
•Хонгирад
Хөлөнбуйраар нутаглах ба хунгийн ард гэх нэрний товчилсон хэлбэр. Алтан савнаас гурван хөвүүн төрсөн ба ахмад хөвүүн нь Журлук Мэргэн. Хожмын Хонгирад аймгийн өвөг гэж Судрын чуулганд бичжээ.
•Олхонуд
Алтан савнаас төрсөн гурван хөвүүний дэд нь Күбай Шира ба тэр Ихирэс, Олхонуд гэх хоёр хөвүүнтэй гэж Судрын чуулгахд тэмдэглэжээ.
•Харануд
Алтан савнаас төрсөн гурван хөвүүний гутгаар нь Түсүбү Дауд ба тэд Харануда, Кинклиуда гэх хоёр хөвүүнтэй гэж Судрын чуулганд тэмдэглэжээ.
•Ихирэс
Күбай Ширагийн дэд хөвгүүний удам.
•Хунклиуд
Түсүбү Даудын дэд хөвүүний удам.
•Уряат Килингут
Гурван ах дүүс байсан ба тус бүрээс нь нэг салбар омог гарч ураг олон болжээ. Нэг нь Килингут юм.
•Үүшин
Эргүнэ гүнгээс гаралтай аймаг.
•Сүлдүс
Эргүнэ гүнгээс гаралтай аймаг
•Илдүркин
Сүлдүсийн салаа овог.
•Баяд
Сэлэнгэ, Зэдээр нутаглах овог.
•Жалайр
Уйгурын тэргүүлэн овог Яглагарын үлдэгдэл байж болох юм.
•Кунжин
Эзэн богдтой нийлсэн Килингутуудын Кунжин гэнэ.
•Нохос
Эргүнэ гүнлүү зугтсан Кияат, Нукуз нар хожмын Хиад, Нохос нарын өвөг болой.
•Ортаут
Уряутаас салаалсан овог.
•Урианхай
Эргүнэ гүнгээс гарсан нэгэн аймаг
•Элжигин
Эргүнэ гүнд үүссэн овог. Эл тегин гэх Түрэг үгнээс гаралтай. Хожим Элжигинүүдийг Хан Хөхийн газар Хар сүлдний харуулд суулгасан.
•Горлос (Хурлат)
Хорилас аймгаас гаралтай байж магад.

28/09/2026
28/09/2026

Намрын дунд сарын шинийн 17-ны ДАШНЯМ, БАЛЖИННЯМ давхцсан, билэгт сайн өдрийн мэндийг хүргэе!

Сайн үйл бүхэн дэлгэрч хөгжих болтугай!

Сайн байна уу? 6-р ангийн Түүх хичээлийн дасгал даалгавар /Блумын таксономи 6 түвшин/ бэлэн боллоо. Онцлог:- Сурах бичги...
25/09/2026

Сайн байна уу? 6-р ангийн Түүх хичээлийн дасгал даалгавар /Блумын таксономи 6 түвшин/ бэлэн боллоо.
Онцлог:
- Сурах бичгийн бүх сэдэв багтсан
- 67 хуудас бүхий
- Блумын таксономийн 6 түвшин бүрээр хийгдсэн дасгал даалгавар
- Сурагчдад бие даалт байдлаар өгөх боломжтой
- Ангид сэдэв бүрээр ашиглах боломжтой
- Гүйцэтгэл болон аливаа шалгалтын бэлтгэл болох гэх мэт давуу талуудтай.
Та бүхэн сонирхож байвал чат бичээрэй.

📣 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ БАТЛАГДЛААБоловсролын ерөнхий газрын даргын 202...
23/09/2026

📣 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА
Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ын дагуу олимпиадыг Ерөнхий хороо болон Дэд хороо хариуцран зохион байгуулдаг билээ.
Олимпиадын ерөнхий хороо 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1️⃣ Олимпиадын ерөнхий хорооны бүрэлдэхүүний цаашдын баримтлах чиглэл, уялдаа холбоотой хамтран ажиллах
2️⃣ 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан Улсын болон Олон улсын олимпиадуудын нэгдсэн үр дүн, цаашид анхаарах санал зөвлөмж
3️⃣ 2026-2027 оны хичээлийн жилийн Олимпиадын хуваарь, товыг тогтоохдоо Аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсүүд болон Боловсролын яамны саналыг үндэслэн хэлэлцэж, Боловсролын сайдад танилцуулснаар баталлаа.
📌 "Улсын олимпиад зохион байгуулах журам"-тай дараах холбоосоор орж танилцана уу: https://drive.google.com/.../1WdpfEcpm.../view...

6-р ангийн багш нар маань Түүхийн хичээлдээ “Хэзээ, хаана, юу” сэдвээр дараах блумын таксономи 6 түвшинт ажлын хуудсыг х...
23/09/2026

6-р ангийн багш нар маань Түүхийн хичээлдээ “Хэзээ, хаана, юу” сэдвээр дараах блумын таксономи 6 түвшинт ажлын хуудсыг хийлгүүлээрэй.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Түүх-нийгмийн хичээлүүд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share