Lēb Сэтгэл судлал, зөвлөгөөний төв

Lēb Сэтгэл судлал, зөвлөгөөний төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Lēb Сэтгэл судлал, зөвлөгөөний төв, Ulaanbaatar.

09/04/2026

🍀Satir-ийн харилцааны онолд тулгуурлан зохион байгуулсан семинар маань амжилттай зохион байгуулагдлаа.

✔️Энэхүү семинараар дамжуулан бусадтай хэрхэн харилцахаас гадна өөрийгөө ойлгох үйл явцад төвлөрсөн юм.

✔️Сэтгэл зүйн тест болон сургалтаар дамжуулан оролцогчид маань өөрсдийгөө эргэцүүлэн ойлгож, илүү эрүүл харилцааг бий болгох арга замыг хамтдаа суралцлаа.

👩🏻‍🎓🧑🏻‍🎓Ялангуяа оролцогчдын идэвхтэй оролцоо, чин сэтгэлийн хуваалцал дунд бие биенээ ойлгож, дотно холбогдох мөчүүд олон байсан үнэ цэнэтэй өдөр байлаа.

🙏🏼Семинарыг зохион байгуулахад дэмжин хамтран ажилсан “Жонжү таши бум” сэтгэл зүйн төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Satir-ийн харилцааны онолд тулгуурлан зохион байгуулсан семинар маань амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү семинараар ...
09/04/2026

Satir-ийн харилцааны онолд тулгуурлан зохион байгуулсан семинар маань амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү семинараар дамжуулан бусадтай хэрхэн харилцахаас гадна өөрийгөө ойлгох үйл явцад төвлөрсөн юм.

Сэтгэл зүйн тест болон сургалтаар дамжуулан оролцогчид маань өөрсдийгөө эргэцүүлэн ойлгож, илүү эрүүл харилцааг бий болгох арга замыг хамтдаа суралцлаа.

Ялангуяа оролцогчдын идэвхтэй оролцоо, чин сэтгэлийн хуваалцал дунд бие биенээ ойлгож, дотно холбогдох мөчүүд олон байсан үнэ цэнэтэй өдөр байлаа.

Семинарыг зохион байгуулахад дэмжин хамтран ажилсан “Жонжү таши бум” сэтгэл зүйн төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

#자기이해 #의사소통 #마음치유 #심리상담 #сэтгэлзүй #зөвлөгөө #харилцаа

Солонгост байгаа бүх хүмүүст нээллтэй харилцааны семинар удахгүй боллоо.  🧑🏻‍🎓👩🏻‍🎓
21/03/2026

Солонгост байгаа бүх хүмүүст нээллтэй харилцааны семинар удахгүй боллоо. 🧑🏻‍🎓👩🏻‍🎓

04/03/2026

🌿 Сэтгэл зүйн туйлдалтаас (Burnout) гарах 3 алхамт жор
Хүний нутагт ажил, хичээлийг хослуулан хэн хүнээс илүү хичээнгүй амьдарч ирсэн танд "Сэтгэл зүйн туйлдалт" ирсэн бол, энэ нь тан залхуурсандаа биш, харин хамаг эрч хүчээ дуустал хичээснийг тань илтгэх таны тархинаас илгээж буй "тусламж" хүссэн дохио юм.

Сэтгэл заслын жор
1. "Түр зогсох" эрхээ хүлээн зөвшөөрөх
Сэтгэл зүйн туйлдалтад орох үед хамгийн түрүүнд "гэм буруутай" мэдрэмж төрдөг. "Бусад хүмүүс бүгд л зүгээр байхад, би яагаад ийм байгаа юм бол?" гэж боддог.

Сэтгэл зүйн зөвлөгөө: Одоо таны сэтгэл зүйн батерей 0% болсон байна. Цэнэглэгчгүйгээр хүчээр асаах гэж оролдвол техник эвдэрдэг шиг таны сэтгэл ч бас өвдөх болно. "Одоо амрах цаг болжээ" гэж өөртөө 'амралтын эрх' олгоорой.

2. Таван мэдрэхүйгээ ашиглан "Одоо цаг"-таа эргэн ирэх (Grounding)
Бодол санаа хэт ихсэх үед бие махбодын мэдрэмждээ төвлөрөх хэрэгтэй. Энэ нь хүний нутаг дахь амьдралын түгшүүрийг түр ч болов мартах дасгал юм.

Хэрэгжүүлэх арга:
* Харах: Цонхоор харагдах тэнгэрийн өнгө эсвэл модны ногоон өнгө гэх мэт 5 зүйлийг олж харах.

*Хүрэлцэх: Халуун цайтай аяганы дулаан эсвэл зөөлөн хөнжлийн мэдрэмжид анхаарлаа хандуулах.

*Сонсох: Өөрийн амьсгалах чимээ эсвэл орчны жижиг чимээг анхааралтай сонсох.

3. 'Жижиг амжилт'-аар өөртөө итгэх итгэлээ сэргээх
Хэтэрхий том төлөвлөгөө нь заримдаа дарамт болдог. Маш жижиг зүйлээс эхэл.

Та "тусламж" хүссэн энэхүү тархины дохиол үл тоосноор "Сэтгэл зүйн туйлдалтын синдром"д орох аюултайг анхаарна уу.

#번아웃 #마음챙김 #외국인

2өдрийн турш зохион байгуулагдсан Солонгост сурч, ажиллаж буй монгол залуусын бүлгийн сэтгэл зүйн семинар маань амжилтта...
09/02/2026

2өдрийн турш зохион байгуулагдсан Солонгост сурч, ажиллаж буй монгол залуусын бүлгийн сэтгэл зүйн семинар маань амжилттай өндөрлөлөө👩🏻‍🎓🧑🏻‍🎓

Шинэ орчинд, өөр өөр түүхтэй хүмүүс
өөрсдийн сэтгэлийг нээж, сонсож, ойлгож, хоорондоо холбогдох явцад бүлгийн гишүүдийн сэтгэл, хандлага аажмаар өөрчлөгдөж байгааг харах үнэхээр үнэ цэнтэй байлаа.🍀🍀

Бясалгал, үйл ажиллагаа, ярианы явцад өөрийгөө анзаарах, аажмаар урагшлан, гишүүд өөр өөрийн хэмнэлээр
хөгжиж, бие биедээ түшиг тулгуур болж чадсан үнэ цэнэтэй цаг байлаа.

“Би ганцаараа биш гэдгээ мэдэрсэн.”
“Өөрийнхөө сэтгэлийг ойлгож эхэлсэн.”

Эдгээр мөчүүд та бүхний өдөр тутмын амьдралд
чимээгүй боловч хүчтэй дэмжлэг болж үлдэнэ гэж итгэж байна.
Хамт байсан та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа.
Хамтдаа өсөж, хамтдаа бүтээцгээе🌱

서로 다른 이야기를 가진 참여자들이
마음을 열고, 듣고, 이해하며 연결되는 과정 속에서
집단원들의 마음과 태도가 조금씩 변화하는 모습을 볼 수 있었던
의미 있는 시간🙏🏼🙏🏼

명상과 활동, 대화를 통해 각자의 속도로 자신을 알아가며
서로에게 힘이 되어준 소중한 이들과 함께라소 가능했습니다🍀🍀

일상 속에서도 조용하지만 든든한 지지가 되기를 바랍니다.
함께해 주셔서 진심으로 감사합니다.

#сэтгэлзүй #상담

Солонгос улсад суугаа оюутан залуусын анхааралд👩🏻‍🎓🧑🏻‍🎓  Та гаднаа гайгүй мэт харагдавч сэтгэл дотроо ихэд ядарсан мэдрэ...
23/01/2026

Солонгос улсад суугаа оюутан залуусын анхааралд👩🏻‍🎓🧑🏻‍🎓

Та гаднаа гайгүй мэт харагдавч сэтгэл дотроо ихэд ядарсан мэдрэмжтэй яваад байна уу? 👇🏻👇🏻👇🏻

Энэ бүлгийн сэтгэл зүйн уулзалт ньасуудлыг “засах” биш,
өөрийн сэтгэлийг аюулгүй орчинд нээж, ойлгогдох орон зай юм.

Ижил төстэй туршлагатай хүмүүстэй хамт
✔️ мэдрэмжээ үгээр илэрхийлж
✔️ стрессээ зохицуулах аргыг сурч
✔️ ганцаараа биш гэдгээ мэдрэх боломж

Түр ч гэсэн амсхийх эрх танд бий.
Таны яриаг сонсоход бид бэлэн байна.

낯선 나라에서의 생활,
괜찮은 척하고 있지만 마음은 많이 지쳐 있지 않나요?

이 집단상담은 문제를 “고치기” 위한 시간이 아니라
내 마음을 안전하게 내려놓고, 이해받는 경험을 위한 프로그램입니다.

비슷한 경험을 가진 사람들과 함께
✔️ 감정을 말로 표현해보고
✔️ 스트레스를 다루는 방법을 배우며
✔️ 혼자가 아니라는 감각을 회복하는 시간

조금 쉬어가도 괜찮아요.
당신의 이야기를 들을 준비가 되어 있습니다.

#상담 #외국인유학생 #몽골 #몽골유학생 #солонгос

25/08/2025

📌 Бидний ерөнхийдөө зан чанар эсвэл зан төлөв гэж үздэг зан үйлийн хэв маяг нь эцсийн дүндээ төрөлх шинж чанар болон орчны нөлөөллийн харилцан үйлчлэлээр бий болсон харилцааны стратегийг илэрхийлдэг.

📌 DSM-5 гэж юу вэ?
Сэтгэцийн эмгэгийн оношлогоо, статистикийн гарын авлага (DSM) нь сэтгэцийн эмгэг оношлоход эмч, сэтгэцийн эмчийн ашигладаг гарын авлага юм. 2013 онд Америкийн Сэтгэцийн Эмнэлгүүдийн Нийгэмлэгээс хамгийн сүүлийн DSM-5 хувилбарыг хэвлэн гаргасан. Энэ нь насанд хүрэгчид, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгийг хамарч, АНУ-д сэтгэцийн оношлогоо, эмчилгээний зөвлөмж зэрэг хүрээг хамран өргөнөөр хэрэглэгддэг.

#зантөлөв #занчанар #зантөлөвийнэмгэг #성격 #성격장애 #сэтгэлзүйнзөвлөгөө

Шударга бус байдалтай нүүр тулж байсан уу? Тэр үед ямар мэдрэмж авдаг вэ? ✔️Сэтгэл судлалд “шударга бус” гэж үзэл бодол,...
12/12/2024

Шударга бус байдалтай нүүр тулж байсан уу?
Тэр үед ямар мэдрэмж авдаг вэ?

✔️Сэтгэл судлалд “шударга бус” гэж үзэл бодол, нийгмийн норм, ёс суртахууны зарчим эсвэл хүний хүлээлтэд нийцэхгүйгээр эрх тэгш бус байдал, шударга бус байдал, эсвэл ялгавартай хандлагыг хүлээн авах эсвэл мэдрэхийг хэлдэг.
Энэ үед ихэвчлэн уур, гомдол, эсвэл бухимдал гэх мэт сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг өдөөж, хүмүүсийн харилцаа, ажлын орчин, оюун санаа өолон сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдэг.

✔️Сэтгэл судлалын тэнцвэрийн онол (Equity Theory) болон харьцангуй дутагдлын онол (Relative Deprivation Theory) нь шударга бус байдлыг хүлээн зөвшөөрөх сэтгэл зүйн үр нөлөөг судалдаг.

#шударгабус #불공정 #сэтгэлсудлал #сэтгэлзүйнзөвлөгөө #심리상담 #мэдрэмж #эерэгхандлага

Та хэзээ, хаана, яагаад давчдах мэдрэмж авч байна вэ? ✔️Өнөөдөр хийсэн бүхэн санаагаар болохгүй давчдаж байна уу? Тэгвэл...
24/11/2024

Та хэзээ, хаана, яагаад давчдах мэдрэмж авч байна вэ?

✔️Өнөөдөр хийсэн бүхэн санаагаар болохгүй давчдаж байна уу? Тэгвэл тэр мэдрэмжийг автлаа бүтэн өдрийн турш сайн амжилттай байхын төлөө хичээл зүтгэл гаргасан өөрийгөө нэг урамшуулж өгөөрэй.

✔️Хичээл зүтгэл гаргасан гэдгээ та өөрөө хамгийн сайн мэдэж байгаа шүү дээ.
✔️Өөрөө өөрийгөө урамшуулаад, сайхан амраад дахиад хийцгээе.

#давчдах #амралт #урамшуулалт #сэтгэлзүй #мэдрэмж #сэтгэлзүйнболовсрол #сэтгэлзүйнэрүүлмэнд #сэтгэлзүйнзөвлөгөө #답답하다 #오늘도수고했어 #쉬면서하자

Хувь хүний хөгжилд тав тухгүй байдал яагаад чухал вэ?Таньд тав тухгүй мэдрэмж төрж байна уу? ✔️"Тав тухгүй" байдал гэдэг...
13/11/2024

Хувь хүний хөгжилд тав тухгүй байдал яагаад чухал вэ?

Таньд тав тухгүй мэдрэмж төрж байна уу?
✔️"Тав тухгүй" байдал гэдэг нь бид өөрсдийн хил хязгаараа тэлж байгааг илтгэдэг мэдрэмж юм.
✔️"Тав тухгүй" байдал бол бидний танил орчноос гарах үед үүдсэг.

Тав тухгүй байдлыг хүлээн зөвшөөрснөөр гарах ашиг тус
✔️ Тэсвэр хатуужил - Сорилтуудыг даван туулах чадварт суралцана
✔️ Өөрийгөө таньж мэдэх - Ямар үед тухгүй байгаагаа ойлгож ухааран, зөв шийдвэр гаргахад тусална
✔️ Бүтээлч сэтгэлгээ - Шинэ санаа, шинэ аргачлалд суралцана
✔️ Хувь хүний өсөлт - Боломжоо нээн, атган авч өсөхөд тусалдаг

Тав тухгүй байдлыг даван туулах зөвлөмжүүд
✔️ Хүлээн зөвшөөрөх
✔️ Гүнзгий амьсгал авах
✔️ Алхалт хийх
✔️ Эерэгээр бодох

#Тавтухгүй #불편하다 #Сэтгэлзүй #Хувьхүнийөсөлт #Гадаададсуралцажбуйоюутнууд #Зөвлөгөө

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 14:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Lēb Сэтгэл судлал, зөвлөгөөний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share