Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээ

Website Contact the organization

Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээ Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх зорилготой, гишүүнчлэлд суурилсан сүлжээ

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ ТББ-ын консорциумаас эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бэхжүүлэх, сонгуульт албанд олон нийтийн итгэлийг хүлээн ажиллах, нийгмийн өөрчлөлтөд манлайлан оролцох хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээг зохион байгуулж байна.

Сүлжээ нь манлайлагч эмэгтэйчүүдийг улс төрд татан оруулах, шийдвэр гаргах түвшний албан тушаалд горилох, улс төрийн сонгуульд нэр дэвших, улмаар иргэдийн итгэлийг хүлээн хүний эрхэд суурилсан, жендэрийн тэгш байдлын зарчимд нийцсэн, тогтвортой хөгжлийн зорилгыг тээсэн бодлогын санаачилгуудыг манлайлан ажиллахад шаардагдах мэдлэг мэдээлэл, ур чадвар, эв санааны нэгдэл, хамтын нөлөөллийн олон талтдэмжлэг үзүүлэх орчин, тулах цэг байх эрхэм зорилготой.

Энэхүү сүлжээ нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-ийн санхжүүлтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд ажиллаж байна.

Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын хамт олон Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгч нараас...
11/05/2026

Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын хамт олон Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгч нараас санаачлан зохион байгуулж буй ээжүүдэд зориулсан MOM START Бизнесийн анхан шатны англи хэлний тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтэнд оролцож Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл болон Асрахуйн эдийн засгийн сэдвүүдээр сургалт орлоо.

MOM START Хөтөлбөрийн оролцогч, зохион байгуулагч нартаа өндөр амжилт хүсье!

Дижитал орчин аюултай байгаа нөхцөлд эмэгтэйчүүд манлайлах боломжгүй.Олон нийтийн хандлагад нөлөөлж, сэтгэл зүйд хохирол...
10/12/2025

Дижитал орчин аюултай байгаа нөхцөлд эмэгтэйчүүд манлайлах боломжгүй.

Олон нийтийн хандлагад нөлөөлж, сэтгэл зүйд хохирол учруулж, эмэгтэйчүүдийг манлайлал, шийдвэр гаргах түвшний эрх мэдлээс шахагдах гол шалтгааны нэг болдог дижитал хүчирхийлэлтэй тэмцэх нь өргөн утгаараа ардчилсан тогтолцоог хамгаалах тухай асуудал юм.

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 ХОНОГИЙН АЯН жил бүр 11-р сарын 25-наас 12-р сарын 10 хүртэл дэлхий даяар өрнөдөг билээ. 2025 онд "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе!” уриалгыг гаргасан билээ.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны өртөг нь дижитал хүчирхийлэл байж болохгүй. Тиймээс Эмэгтэйчүүдийн манлайллын нийт гишүүддээ цахим орчин дахь хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөлгүй, өртвөл нэгдэн нийлж дуу хоолойтой байх, боломжит арга хэмжээг тухай бүр авч байх, бодлогын түвшинд авч үзэхийг шаардахыг уриалж байна!

Улс төрч эмэгтэйчүүдийн эсрэг дижитал хүчирхийллийг зогсоох үйл хэрэгт нэгдэцгээе!

Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг дэмжээрэй! Энх тайвныг сахиулах, уур амьсга...
01/12/2025

Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг дэмжээрэй!

Энх тайвныг сахиулах, уур амьсгалын өөрчлөлтийг намжаах, нийгмийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төдийгүй өөр төрлийн үй түмэн асуудлуудад ч эмэгтэйчүүдийн ширээний ард суух боломж байхгүй байгаа учраас дуу хоолой нь хүрэхгүй, нөлөөлөхгүй байна. Энэ нь шийдвэр гаргах түвшин дэхь бодлого санхүүжилтийн нарийн заагийг анзаарахгүй өнгөрөх эрсдэлийг бий болгодог.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байх нь хямралын үед авч буй оновчтой арга хэмжээ, энх тайвны төлөөх гэрээ хэлэлцээр зэрэгт охид эмэгтэйчүүдийн эрхийг асуудлын төвд байлгахад өндөр ач холбогдолтой байдаг. Үүний зэрэгцээ эмэгтэй удирдагчид хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг: 5 бүс нутгийн парламентын эмэгтэй гишүүдийн 82 хувь нь бүрэн эрхийнхээ хугацаанд ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлсэн байна.

Тиймээс удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийг уриалах, шийдвэр гаргах түвшинд гарсан эмэгтэйчүүдийг дахин сонгогдох боломжийг бий болгоход олон нийтийг уриалах нь чухал. Уриалахын тулд хамгийн түрүүнд эмэгтэй нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажилд оролцоорой. Мөн өөрөө асуудлыг гартаа авч Дэлхийг өөрчлөх эмэгтэй удирдагч болох ч боломжтой юм шүү.

Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжээрэй!

8. Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжээрэй.

Шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгаа нь цар тахлын үед гарсан гэр бүлийн хүчирхийлэл болон жендэрийн асуудлыг тойрсон асуудлуудад авсан Засгийн газрын хангалтгүй арга хэмжээнүүдэс харагдаж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, энх тайвныг сахиулах бусад өөр төрлийн асуудлуудад ч мөн адил эмэгтэйчүүдийн ширээний ард суух боломж байхгүй учраас дуу хоолой огт байхгүй байна. Энэ нь шийдвэр гаргах түвшин дэхь бодлого санхүүжилтийн нарийн заагийг анзаарахгүй өнгөрөх эрсдэлийг бий болгодог.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байх нь хямралын үед авч буй оновчтой арга хэмжээ, энх тайвны төлөөх гэрээ хэлэлцээр зэрэгт охид эмэгтэйчүүдийн эрхийг асуудлын төвд байлгахад өндөр ач холбогдолтой байдаг. Үүний зэрэгцээ эмэгтэй удирдагчид хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг: 5 бүс нутгийн парламентын эмэгтэй гишүүдийн 82 хувь нь бүрэн эрхийнхээ хугацаанд ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлсэн байна.

Тиймээс удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийг уриалах, шийдвэр гаргах түвшинд гарсан эмэгтэйчүүдийг дахин сонгогдох боломжийг бий болгоход олон нийтийг уриалах нь чухал. Уриалахын тулд хамгийн түрүүнд эмэгтэй нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажилд оролцоорой. Мөн өөрөө асуудлыг гартаа авч Дэлхийг өөрчлөх эмэгтэй удирдагч болох ч боломжтой юм шүү.

10 аргыг өдөр тутамдаа удирдлага болгож, хэрэгжүүлэхийг хичээцгээе 💜🩷🧡  #16хоногийнаян
01/12/2025

10 аргыг өдөр тутамдаа удирдлага болгож, хэрэгжүүлэхийг хичээцгээе 💜🩷🧡 #16хоногийнаян

Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөө тэмцэгч хүний эрхийн хамгаалагч эмэгтэйчүүдэд баярлалаа 💜🩷🧡
29/11/2025

Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөө тэмцэгч хүний эрхийн хамгаалагч эмэгтэйчүүдэд баярлалаа 💜🩷🧡

Өнөөдөр 11 сарын 29 - Хүний эрх Хамгаалагч Эмэгтэйчүүдийн Олон улсын өдөр.

Хүний эрхийн хамгаалагч эмэгтэйчүүд (WHRDs) нь дэлхийн өнцөг булан бүрт хүний эрх, шударга ёс, тэгш эрхийн төлөөх хөдөлгөөний ТЭРГҮҮНД эгнээнд явдаг хүмүүс билээ.

Тэд ялгаварлан гадуурхалтыг сорьж, хүний эрхийн зөрчлийг илчилж, хариуцлага нэхэж хууль, ардчилал, энх тайван, байгаль орчин салбар зэрэгт бодит өөрчлөлт гаргаж байна. Тэдний манлайлал илүү шударга, илүү хүртээмжтэй нийгмийг бүтээж байна.

Гэхдээ тэдний тэмцэлд өдөр бүр аюул заналхийлэл тулгардаг.

Дэлхий дахинд судалгаанд хамрагдсан байгууллагуудын 57% нь эмэгтэй хүний эрхийн хамгаалагчид болон идэвхтнүүдийн эсрэг заналхийлэл нэмэгдэж буй гэж үзжээ. 2024 онд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар (OHCHR) зөрчил бүхий бүс нутагт 56 хүний эрхийн хамгаалагч, сэтгүүлч, үйлдвэрчний эвлэлийн удирдагч эмэгтэйчүүд хөнөөлгөснийг баримтжуулсан билээ. Гэхдээ бодит тоо үүнээс хавьгүй өндөр байх магадлалтай.

Хаа сайгүй иргэний орон зай хумигдаж, авторитар засаглал хүчээ авч, хүний эрхийн хөдөлгөөний санхүүжилтийн огцом буурч байна. Зарим оронд хүний эрхийн хамгаалагч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг гэмт хэрэг мэтээр үзэж, нэр хүндэд нь халдах оролдлого тасрахгүй байна. Бие махбодын хүчирхийллээс эхлээд цахим дайралт зэрэг жендэрт суурилсан хүчирхийлэл түгээмэл хэвээр. Өнөөдөр улс орнуудын дөрөвний нэг нь эмэгтэйчүүдийн эрхэд ухралт хийжээ.

Гэхдээ эдгээр бүх эрсдэлийн дунд хүний эрхийн хамгаалагч эмэгтэйчүүд дуугарч, манлайлан тэмцсээр байна. Тэдний зориг өөрчлөлт авчирдаг.

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд 💜

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ! Энэ жилийн уриалга нь технологид суурилсан буюу дижитал...
25/11/2025

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ! Энэ жилийн уриалга нь технологид суурилсан буюу дижитал ЖСХ-тэй тэмцэх юм.

Address

Building No. 48, Khoroo No. 6, Sukhbaatar District
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээ:

Shortcuts

Share