26/12/2025
Соёмбо гольф клубын тамирчин Б.Янжинлхамдаа амжилт хүсэе ⛳️
Монгол улсаас анхны Эмэгтэйчүүдийн Ази, Номхон далайн бүсийн (WAAP) найм дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн залуу гольфчин Б. Янжинлхам оролцох боллоо.
Ази, Номхон далайн гольфийн холбоо (APGC) болон R&A хамтран авьяас чадварыг хөгжүүлж, бүс нутгийн шилдэг эмэгтэй сонирхогчдыг олон улсын тавцанд гаргах замыг бий болгох зорилгоор зохион байгуулагддаг аварга шалгаруулах тэмцээнд 28 орны нийт 84 тоглогч өрсөлдөхөөр төлөвлөж байна.
Монгол улсаас залуу тамирчин Батдэлгэрийн Янжинлхам маань оролцох ба R&A -н албан ёсний сайт түүнийг мөн онцлоод байна тэрээр анх удаа энэ том тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох бөгөөд Монгол улсын гольфийг Ази Номхон далайн бүсэд сурталчилан таниулах том боломж болоод байна.
Залуу тамирчиндаа амжилт хүсье