Govisumber SDS

Govisumber SDS Говьсүмбэр Аймгийн Социал Демократ Оюутны холбооны хуудсанд тавтай морилно уу.

📌Говийн бүсийн 4 аймгийн “SDCAMP-2026” зуны бүсчилсэн цугларалт Дундговь аймгийн Адаацаг сумын үзэсгэлэнт Сүм Хөх Бүрдэд...
26/08/2026

📌Говийн бүсийн 4 аймгийн “SDCAMP-2026” зуны бүсчилсэн цугларалт Дундговь аймгийн Адаацаг сумын үзэсгэлэнт Сүм Хөх Бүрдэд амжилттай болж өнгөрлөө! 🇲🇳✨

📌Социал Демократ Монголын Оюутны Холбооноос 10 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь “ #ЧӨЛӨӨЛӨЕ/UNLOCK” уриан дор зохион байгуулагдаж байна. 🔥

📌Оюутан, залууст тулгамдаж буй асуудлыг бүсчилсэн хэлэлцүүлгээр тодорхойлон, шийдэл боловсруулах, тэдний дуу хоолойг нэгтгэн бодлогын түвшинд хүргэх, мөн манлайлал болон хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн энэхүү арга хэмжээнд #Говьсүмбэр аймгийн төлөөлөл залуус амжилттай оролцлоо.

📣Мөн 4 аймгийн залуусын дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй ангилалд
🥈Говьсүмбэр-1 баг #Дэд байр
🥉Говьсүмбэр-2 баг #Тусгай байр
эмэгтэй ангилалд
🥈Говьсүмбэр баг #Дэд байрыг тус тус эзлэлээ.

📌Оюутан залуусаа бодлогоор болон зохион байгуулалтаар дэмжин, хамтран ажилласан ГОВЬСҮМБЭР аймгийн удирдлагууддаа гүн талархал илэрхийлье! 👏

📌Оюутан залуусын залуу нас, ирээдүйн эрч хүч өөдөө байх болтугай! 🚀🇲🇳

#социалдемократмонголыноюутныхолбоо #Сүмхөхбүрд #Говьсүмбэр #залуусынманлайлал

11/05/2026

🌱🌳 Говьсүмбэр аймгийн Социал Демократ Залуучуудын Холбоо “Моддоо усалъя” аянд нэгдлээ!

Ногоон ирээдүйн төлөө тарьсан мод бүрээ хайрлаж, арчилж, усалж ургуулах нь бидний хамтын үүрэг.
Өнөөдрийн жижиг үйлдэл маргаашийн эрүүл орчин, цэвэр агаар, сайхан ирээдүйг бүтээнэ.

🌿 Модоо усалж, байгалиа хайрлая
💧 Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе
🤝 “Моддоо усалъя” аянд хүн бүр нэгдэцгээе!
SDY Mongolia

#МоддооУсалъя #НогоонИрээдүй

09/05/2026

Чойрын салхи түүхийг хүүрнэж,
Чулуу бүхэн эх нутгийн домгийг өгүүлнэ.

Өвөг дээдсийн үлдээсэн мөрөөр бид алхаж,
Өнөөдрийн Говьсүмбэрээ хамтдаа бүтээж байна.

Маргаашийн өнгө, маргаашийн хөгжил —
Чойр нутгийн залуусын зүрхэнд бий. ✨
#Говьсүмбэр #ГСА #шинэмянганыхөгжлийнстратеги

28/04/2026
13/04/2026

"ЧОЙРЫН ӨНГӨ" УРАЛДААНЫ БҮТЭЭЛҮҮДЭЭС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
✨Зургуудын түүвэр дээр оролцогчдын шүлгээс уншсан билээ. #шинэмянганыхөгжлийнстратеги #Говьсүмбэр

📣"ЧОЙРЫН ӨНГӨ" УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.🥇1-р байр 1-р байр: Б. Эгшиглэн - Оролцогчийн дугаар №2Бүтээлийн...
13/04/2026

📣"ЧОЙРЫН ӨНГӨ" УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

🥇1-р байр
1-р байр: Б. Эгшиглэн - Оролцогчийн дугаар №2
Бүтээлийн линк: https://www.facebook.com/share/p/1FH1K1XwAT/?mibextid=wwXIfr

🥈2-р байр
2-р байр: А. Халиун - Оролцогчийн дугаар №21
Бүтээлийн линк: https://www.facebook.com/share/p/18EgDdiL73/?mibextid=wwXIfr

🥉3-р байр
3-р байр: Б. Мөнхсүлд - Оролцогчийн дугаар №62
Бүтээлийн линк: https://www.facebook.com/share/p/1GmvnF7MkA/?mibextid=wwXIfr

Дараа дараагийн олон уралдаан төсөл үйл ажиллагаануудыг төлөвлөсөн байгаа тул манай хуудсыг дагаарай. Авьяас чадвар, хичээл зүтгэлээ зориулан оролцсон нийт залуустаа болон дэмжигч та бүхэндээ талархал илэрхийлье.

📌Говьсүмбэр аймгийн Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ээлжит V чуулган амжилттай зохион байгуулагдлаа🇲🇳СДМОХ-ны “...
12/04/2026

📌Говьсүмбэр аймгийн Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ээлжит V чуулган амжилттай зохион байгуулагдлаа🇲🇳

СДМОХ-ны “Шинэ Мянганы Хөгжлийн стратеги”-ийн хүрээнд зохион байгуулагдсан тус чуулганд Говьсүмбэр аймгаас 70 гаруй төлөөлөгч оролцож нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сонсож, өмнөх тэргүүний үйл ажиллагааны тайлантай танилцлаа. 🤝✨

Чуулганы нээлтэд СДМОХ-ны Говийн бүсийн нарийн бичгийн дарга Б.Батхүү оролцож, холбооны хөгжлийн шинэ бодлого, чиглэлийг танилцуулсан бол Говьсүмбэр аймгийн намын хорооны дэд дарга Төгсбаяр оюутан залуусд зориулж баярын үг хэллээ.

Мөн чуулганы үеэр Н.Мөнгөнсувд “Оюутны оролцоо”, Г.Ариунзаяа “Шинэ Мянганы манлайлал” сэдвээр тус тус мөрийн хөтөлбөрөө танилцуулж, төлөөлөгчдийн 87 хувийн саналаар Н.Мөнгөнсувд Говьсүмбэр аймгийн анхны эмэгтэй тэргүүнээр сонгогдлоо ✅

Шинээр сонгогдсон бүтэц, бүрэлдэхүүний дундаж нас 20 бөгөөд
👩 40 хувь нь эмэгтэй
👨 60 хувь нь эрэгтэй оюутнуудаас бүрдэж байна.

Энэ удаагийн чуулган нь Говьсүмбэр аймгийн оюутны хөгжлийн төлөө шинэ манлайлал, шинэ бүтэц, шинэ эхлэл болж, залуусын оролцоонд суурилсан хөгжлийн шинэ шатны суурийг тавилаа 🇲🇳📚

#СДМОХ #ШинэМянганыХөгжлийнСтратеги #ОюутныШинэМанлайлал #ОюутныХөгжил #ЗалуусынОролцоо

"ЧОЙРЫН ӨНГӨ" УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО! Нийт 81 оролцогчийн сонирхолтой, дахин давтагдашгүй бүтээлүүдээс шүүгчдийн бү...
10/04/2026

"ЧОЙРЫН ӨНГӨ" УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО!

Нийт 81 оролцогчийн сонирхолтой, дахин давтагдашгүй бүтээлүүдээс шүүгчдийн бүрэлдэхүүн болон үзэгчдийн үнэлгээгээр дараах оролцогчид шагналт байр эзэллээ. (Бид тэмцээний эхэнд дурдсанчлан Сошиал үзүүлэлтийг 80 оноо, Зохион байгуулалтын зүгээс 20 оноо өгсөн билээ. Мөн лайк: 2 оноо, коммент шэйр: 1 оноо гэдгээрээ явсан ба хамгийн өдөр оноог 80 оноонд тооцож бусад оролцогчдын оноог гаргасан гэсэн үг.)

🥇1-р байр
1-р байр: Б. Эгшиглэн - Оролцогчийн дугаар №2
Бүтээлийн линк: https://www.facebook.com/share/p/1FH1K1XwAT/?mibextid=wwXIfr

🥈2-р байр
2-р байр: А. Халиун - Оролцогчийн дугаар №21
Бүтээлийн линк: https://www.facebook.com/share/p/18EgDdiL73/?mibextid=wwXIfr

🥉3-р байр
3-р байр: Б. Мөнхсүлд - Оролцогчийн дугаар №62
Бүтээлийн линк: https://www.facebook.com/share/p/1GmvnF7MkA/?mibextid=wwXIfr

🏅Тусгай байр
Гэгээнсондор - Оролцогчийн дугаар №79
Бүтээлийн линк: https://www.facebook.com/share/p/18YmPPtBQn/?mibextid=wwXIfr

🏅Тусгай байр
Д. Ган-Эрдэнэ - Оролцогчийн дугаар №18
Бүтээлийн линк: https://www.facebook.com/share/p/1BMGRvYhMk/?mibextid=wwXIfr

🏅Тусгай байр
М. Батбаясгалан - Оролцогчийн дугаар №19
Бүтээлийн линк: https://www.facebook.com/share/p/1CN7xB7ztC/?mibextid=wwXIfr

Тусгай байрын хувьд Гэгээнсондор Солонгос улсаас оролцсон бол үлдсэн 2 тусгай байрын оролцогчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүмүүжиж буй залуус юм. Бидний анхны уралдаан тив улс харгалзахгүйгээр хүрч чадсанд баяртай байна. Дараа дараагийн олон уралдаан төсөл үйл ажиллагаануудыг төлөвлөсөн байгаа тул манай хуудсыг дагаарай. Шагналыг маргааш болох чуулган дээр гардуулах болно. Авьяас чадвар, хичээл зүтгэлээ зориулан оролцсон нийт залуустаа болон дэмжигч та бүхэндээ талархал илэрхийлье.

10/04/2026

📢 Govisumber SDS Ээлжит V чуулган 2026.04.11-ний өдөр зохион байгуулагдах гэж байна.
Ээлжит VIII чуулганы хүрээнд салбар холбооны тэргүүнийг сонгох үйл явц нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулагдаж, бодлого, мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил тод танилцуулах боломжийг бүрдүүлж байна. Нээлттэй сонгууль нь олон улсын оюутны холбоодын жишгийн дагуу төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх чухал алхам юм. ✅

Тэргүүнд нэр дэвшүүлэх үндсэн шаардлага:
📌 Монгол Ардын Намын Үндсэн дүрмийн 42.7 дахь заалтыг үндэслэн 25 хүртэлх настай байх
📌 СДМOХ-ны гишүүн байх
📌 Салбар холбоондоо ажиллаж байсан бол давуу тал болно
📌 Ёс зүйн зөрчилгүй, оюутан залуучуудын шударга төлөөлөл байх
📌 Хуралд оролцох боломжтой, бүтэн цагаар ажиллах үүрэг хүлээх чадвартай байх

Тэргүүнд нэр дэвшигчийн бүртгүүлэх линк:
https://forms.gle/vzm6BPqgG4iPFCRv9

ШИНЭ МЯНГАНЫ МАНЛАЙЛАГЧ ТАНЫГ ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ТЭРГҮҮНД НЭР ДЭВШИХИЙГ УРЬЖ БАЙНА.



Address

Тусгаар тогтнолын ордон
Ulaanbaatar
15160

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Govisumber SDS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share