VIM - Vox Impact Mongolia

VIM - Vox Impact Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from VIM - Vox Impact Mongolia, Non-Governmental Organization (NGO), Bayanmongol khoroolol, Ulaanbaatar.

VOX IMPACT MONGOLIA нь монголын нийгмийн бүх түвшинд, салбарт тулгарч буй асуудлыг иргэдэд хүргэж, тэдний дуу хоолой, идэвх оролцоог бодлого, шийдвэр гаргах шатанд хүргэх замаар нийгэмд бодит эерэг өөрчлөлт хандлагыг төлөвшүүлэх зорилготой НҮТББ болно.

05/09/2026

🇲🇳 Хэн эхлэх ёстой вэ?
👉🏻Харилцан хүндлэл бхйгаа газар итгэлцэл оршино
👉🏻Итгэлцэл байгаа газар нөхөрлөл оршино
👉🏻Нөхөрлөл байгаа газар амжилт оршино

🇲🇳 VOX Impact Mongolia нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ) нь нотолгоо, судалгаанд суурилсан бодлогын шинжилг...
31/08/2026

🇲🇳 VOX Impact Mongolia нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ) нь нотолгоо, судалгаанд суурилсан бодлогын шинжилгээ хийх, иргэдийн оролцоо, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Манай байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх зорилтын нэг нь Монгол Улсын боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг судалгаа, бодит нотолгоонд үндэслэн тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх бодлогын санал, хувилбарыг боловсруулан холбогдох төрийн эрх бүхий байгууллага, шийдвэр гаргагчдад хүргүүлэхэд оршино.

👉🏻Энэхүү зорилтын хүрээнд бид ерөнхий боловсролын сургалтын орчинд хиймэл оюун ухааныг зохистой, хариуцлагатай, ёс зүйтэй, аюулгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, багш, суралцагчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, чадварыг хөгжүүлэх, түүний хэрэглээтэй холбоотой эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд хиймэл оюун ухааны хэрэглээг нэвтрүүлэх бодлогын төсөл”-ийг боловсруулан 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдад албан ёсоор хүргүүлсэн болно. Гэвч өнөөдрийг хүртэл уг бодлогын төсөлтэй холбоотой албан ёсны хариу, байр суурь ирүүлээгүй байна.

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны технологийн хурдацтай хөгжил нь дэлхийн боловсролын тогтолцоонд томоохон боломжуудыг бий болгохын зэрэгцээ суралцагчдын бие даан сэтгэх, суралцах үйл явц, үнэлгээний бодит байдал, академик шударга байдал, мэдээллийн нууцлал, хүүхдийн аюулгүй байдал, багшийн мэргэжлийн үүрэг, хариуцлага зэрэг олон асуудлыг шинээр хөндөж байна. Үүний улмаас боловсролын салбарт хиймэл оюун ухааныг ямар зарчим, хэм хэмжээ, зохицуулалтын хүрээнд ашиглах вэ гэдэг нь улс орнуудын боловсролын бодлогын анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

Иймд хиймэл оюун ухааныг боловсролын салбарт нэвтрүүлэх асуудлыг зөвхөн технологийн хэрэглээ төдий бус, Монгол Улсын боловсролын чанар, хүний хөгжил, хүүхдийн эрх, аюулгүй байдал, үндэсний өрсөлдөх чадвар болон ирээдүйн хүний нөөцийн бодлоготой шууд холбоотой стратегийн асуудал хэмээн үзэж, энэхүү бодлогын төслөө өнөөдөр Монгол Улсын бодлогыг тодорхойлогч Ерөнхий Сайдад мөн хүргүүллээ.

ШИНЭХЭН МЭДЭЭ:🇲🇳Манай байгууллагаас эрүүл мэндийн байгууллагуудад ажилладаг туслах сувилагчийн ажлын байрны нөхцлийн үнэ...
24/08/2026

ШИНЭХЭН МЭДЭЭ:
🇲🇳Манай байгууллагаас эрүүл мэндийн байгууллагуудад ажилладаг туслах сувилагчийн ажлын байрны нөхцлийн үнэлгээг хийлгэх хүсэлт илгээсэн Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хандсан албан бичигт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хариу ирүүлжээ.
📣Туслах сувилагчдын ажлын байрыг албан ёсоор тогтоож, нөхцлийг нь үнэлж, хөдөлмөрийн хөлсийг бодитоор тогтоож өгөх талаар байгууллагууд нь бас санаачилга гаргаж ажиллавал ер нь шийдэгдэх асуудал юм. Тиймээс туслах сувилагчид байгууллагатайгаа ойлголцож асуудлаа шийдүүлэх тал дээр нэгдэж ажиллах хэрэгтэй гэдгийг бид та бүхэнд санал болгож байна. 🎯

23/08/2026

🇲🇳Нэгдмэл зорилго- Нэгдмэл шийдэл📣

🇲🇳Манай байгууллага нь эмнэлгийн салбарт хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа туслах сувилагчдын ажлын байрны нөхцлийг үн...
18/08/2026

🇲🇳Манай байгууллага нь эмнэлгийн салбарт хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа туслах сувилагчдын ажлын байрны нөхцлийг үнэлж шинэчилж тогтоох хүсэлтийг ЭМЯ нд хандаж гаргасан ба тэдний зүгээс туслах сувилагчид өөрсдийн хүсэлтээ байгууллагадаа гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн утга бүхий хариу ирсэн байна.
📣Тиймээс туслах сувилагчид байгууллагадаа хандаж асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм байна.

🇲🇳Нийгэмдээ эерэг нөлөөлөхөл насны хязгаар үгүй. 💯 https://www.facebook.com/share/19XwWLCK9n/?mibextid=wwXIfr
13/08/2026

🇲🇳Нийгэмдээ эерэг нөлөөлөхөл насны хязгаар үгүй. 💯
https://www.facebook.com/share/19XwWLCK9n/?mibextid=wwXIfr

#ФОКУСЛАВ Дөрвөн настай хүү мэс засал хийлгэх төлбөрөө өөрөө тоглоом оёж бүрдүүлжээ

Черкассын дөрвөн настай Андрей Семилет цагаан эсийн хавдраа эмчлэх төлбөрөө олохын тулд өөрөө цасан хүн урлаж эхэлжээ. Хүүг Украинд эмчлэх боломжгүй гэсэн тул Беларуст эмчлүүлэхээр болсон байна. Гэвч эмчилгээний мөнгө болох 35000 ам.доллар тэдэнд байсангүй.Хүүгийн ээж Алёна эмнэлэгт хүүгээ хүнд эмчилгээ хийлгэж байхад нь саатуулах гээд оймс, будаа, харандаа авч ирсэн нь дээрх тоглоомыг хийх эхлэл болсон байна. Ээж, эмээ хоёр нь цасан хүний ерөнхий дүрсийг гаргаж өгсөн бол Андрюша буддаг байжээ. Ийнхүү тэд бэлэн болсон цасан хүнээ зарах санаа өвөрлөжээ. Хүүгийн ээж Украин дахь байраа зарах гээд бэлдэж байтал тэдний дансанд мөнгө их, бага хэмжээгээр байнга орж эхэлсэн байна.Мөнгөн гуйвуулгууд Украин, Беларус, Орос, Израил, Герман гээд улсуудаас ирсэн байжээ. Мөн цасан хүний захиалгууд ч их хэмжээгээр ирсэн байна. Ийнхүү тэд шаардлагатай мөнгөө таван өдрийн дотор цуглуулж чаджээ.Түүнчлэн хэдхэн жилийн дотор хүүгийн бие сайжирч эрүүл болсон аж. Тэр курс эмчилгээгээ хийлгэсэн бөгөөд бүх шинжилгээнүүд нь сайн гарчээ. Алена Семилет Андрюшаг эргэж тойрох, эрүүл энхийг хүссэн хүмүүс одоо ч тасраагүй байгаа гэнэ. Хүмүүс түүнд захидал, илгээмж илгээсээр
байна.

09/08/2026

🇲🇳Улсын Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдыг дэмжих хүрээнд зохион байгуулж байгаа сорилгод хүүхдүүдээ оролцуулаад үзээрэй! ✍️
Дэвшиж орох гэж буй ангиар биш ТӨГСӨӨД БАЙГАА АНГИАРАА бүртгүүлнэ шүү!!! ✅
👉QR код ашиглах боломжгүй бол эдгээр холбоосоор бүртгүүлээрэй!
1. Registration Grade 6-7 - VEDA:
https://forms.gle/GXLyeCvfCkSm1B1c9
2. Registration Grade 8-9 - VEDA:
https://forms.gle/cGSJ3hhBz9aBKJgh8
3. Registration Grade 10-12 - VEDA:
https://forms.gle/y6evuQvptxcNU5Ga6

02/08/2026

Good Morning!
Өглөөний мэнд!

01/08/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 Хуудас бүрийг зогсоогоод тунгааж нэг үзээрэй✅ Эх орныхоо үнэ цэнийг иргэд тодорхойлдог. 📣📣📣

Address

Bayanmongol Khoroolol
Ulaanbaatar
13311

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when VIM - Vox Impact Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share