Mongolian Export Cluster Network

Website

Mongolian Export Cluster Network Монголын Экспортын Кластерийн Сүлжээ ГҮТББ

Stronger Together, Competing Globally

27/08/2026

Mongolian Export Clusters are at the COP17.

Танай байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага (OPD) бөгөөд оролцоо, хү...
26/08/2026

Танай байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага (OPD) бөгөөд оролцоо, хүртээмж, тэгш байдлыг хангахад тулгарч буй саад бэрхшээлийг арилгах бодит арга хэмжээ хэрэгжүүлдэг бол
ЮНЕСКО-гийн “Хөгжлийн бэрхшээлийн тэгш оролцоог дэмжих OPD-үүдийн жижиг грант” хөтөлбөрийн 2026–2027 оны сонгон шалгаруулалт Монгол Улсад зарлагдсанд оролцоорой.

Энэхүү хөтөлбөр нь “Бидний тухай бидэнгүйгээр юу ч биш” (Nothing About Us Without Us) гэсэн зарчмыг бодит ажил хэрэг болгоход чиглэнэ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд өөрсдөө манлайлан, тухайн орон нутагт тулгамдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмж, тэгш байдалд саад болж буй тодорхой асуудлуудыг шийдвэрлэх санаачилгыг хэрэгжүүлэх боломжтой.

🇲🇳 Байршил: Монгол Улс
👥 Өргөдөл гаргагч: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага (OPD)
💰 Санхүүжилтийн хэмжээ: Албан ёсны нээлттэй мэдээлэлд тодорхой дүн тусгагдаагүй
📅 Төслийг дуусгах хугацаа: 2027 оны 8 дугаар сарын 31-ний дотор
⏰ Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 31, 23:59 (GMT+8)
📩 Материал илгээх: [email protected]
📌 Имэйлийн гарчиг: UNESCO OPD Small Grants 2026–2027 – Mongolia – [Өргөдөл гаргагчийн нэр]


Is your Organization of Persons with Disabilities based in Mongolia and ready to lead practical action that removes barriers to participation, accessibility and equality? Applications are open for the UNESCO OPD-Led Small Grants for Disability Inclusion in Mongolia 2026–2027. The programme puts th...

Welcome to COP17 🌍Visit our pavilions and discover products from Mongolian SMEs:📍 Exhibition Pavilion A2 — MNCCI📍 Exhibi...
17/08/2026

Welcome to COP17 🌍

Visit our pavilions and discover products from Mongolian SMEs:

📍 Exhibition Pavilion A2 — MNCCI
📍 Exhibition Pavilion C7 — ITDM
📍 Science & Community Pavilion 37 — WEIDE

Come explore, connect, and support Mongolian businesses! 🇲🇳

🇲🇳 COP17 | Ногоон бүс — C7 павильонМонгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17-ийн Ног...
17/08/2026

🇲🇳 COP17 | Ногоон бүс — C7 павильон

Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17-ийн Ногоон бүсэд Монголын Экспортын Кластерийн Сүлжээ (MECN) C7 павильонд оролцож байна.

Энэхүү оролцоог ITDM болон хамтран ажиллагч байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаадаа баяртай байна.

COP17 бол Монгол Улсын хувьд цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэхээс гадна Монголын тогтвортой үйлдвэрлэл, бизнес, инноваци болон экспортын боломжийг олон улсад таниулах чухал талбар юм.

Монголын экспортын кластеруудын хувьд бид:

🌱 Тогтвортой үйлдвэрлэл
♻️ Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
🤝 Кластер хоорондын хамтын ажиллагаа
💡 Инноваци, технологи
🇲🇳 Монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах
🌍 Олон улсын түншлэл, хөрөнгө оруулалт

гэсэн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна.

Монголын бизнесүүд тогтвортой хөгжлийн шийдлийн нэг хэсэг байж чадна.

COP17 нь бидэнд зөвхөн асуудлаа ярилцах бус, Монголын боломж, туршлага, бүтээгдэхүүн, шийдлүүдийг дэлхийтэй холбох боломжийг олгоно гэж найдаж байна.

📍 COP17 Green Zone — C7 павильон
🤝 Монголын Экспортын Кластерийн Сүлжээ

🎟️ Ногоон бүсэд оролцох бол дараах холбоосоор бүртгүүлээрэй:

https://event.unccdcop17.org/public/event/1

🎉 Баярт мэдээ!Монголын Экспортын Кластерын Сүлжээ (MECN)-ийн илтгэл Аргентины Кордоба хотод зохион байгуулагдах TCI Glob...
24/07/2026

🎉 Баярт мэдээ!

Монголын Экспортын Кластерын Сүлжээ (MECN)-ийн илтгэл Аргентины Кордоба хотод зохион байгуулагдах TCI Global Conference 2026 олон улсын хурлын үндсэн илтгэлийн хөтөлбөрт шалгарлаа!🥳

Ингэснээр Монголын кластерын хөгжил, MECN-ийн туршлагыг дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчдөд танилцуулах боломж бүрдэж байна.

TCI Global Conference нь кластер хөгжил, өрсөлдөх чадвар, инноваци, хиймэл оюун ухаан, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр дэлхийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг юм. Жил бүр төр, хувийн хэвшил, их дээд сургууль, судалгааны байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл, кластерын менежерүүд нэг дор цуглаж туршлага солилцож, шинэ түншлэлүүдийг эхлүүлдэг.

Энэ бол зөвхөн MECN-ийн амжилт бус, Монголын кластерын хөгжлийг олон улсын тавцанд таниулах, экспорт, инноваци, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх чухал алхам юм.

Бид Монголын туршлага, хамтын ажиллагааны загвараа дэлхийтэй хуваалцаж, олон улсын түншлэлүүдийг өргөжүүлэхийн төлөө ажиллах болно.

🇲🇳🤝🌍 Монголын кластерууд дэлхийн сүлжээнд улам хүчтэй холбогдох шинэ боломж эхэлж байна.

02/07/2026
🎉 Өнөөдөр Монголын үйлдвэрлэгчидэд онцгой өдөр болж байна.Mongolian Green Label брэндийн дор Монгол Улс дахь анхны Shop-...
02/07/2026

🎉 Өнөөдөр Монголын үйлдвэрлэгчидэд онцгой өдөр болж байна.

Mongolian Green Label брэндийн дор Монгол Улс дахь анхны Shop-in-Shop буюу дэлгүүр доторх дэлгүүрийн нээлт өнөөдөр амжилттай боллоо.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд хөл хөдөлгөөн ихтэй байршилд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх нь өсөлтийн хамгийн чухал боломжуудын нэг байдаг. Харин өнөөдрөөс эхлэн кластерын гишүүн үйлдвэрлэгчид хотын төв, жуулчдын урсгал ихтэй Цагаан Алт дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ байршуулж, хамтын хүчээр зах зээлээ тэлэх шинэ боломжтой болж байна.

Энэ бол нэг өдрийн ажил биш. Хоёр жилийн өмнөөс “Монголдоо үйлдвэрлэгчдийн дундын дэлгүүрийг хөгжүүлж, үйлдвэрлэл болон худалдааны байгууллагуудыг илүү үр дүнтэй хамтран ажиллуулах боломжийг бүрдүүлье” гэсэн санаагаа төслийн багтайгаа ярилцаж эхэлсэн. Үүний үргэлжлэл болгон 2025 онд Цагаан Алт дэлгүүр - Ноосон Зангилаа дундын хоршооны гишүүдэд Shop-in-Shop зарчмын сургалтыг МЭКС төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан билээ.

Өнөөдөр тэрхүү санаа бодит ажил хэрэг болон хэрэгжиж, Монголын үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны шинэ жишээ боллоо. Хамтын ажиллагааны санаачилгад нээлттэй хандаж ажил хэрэг болгоход хамтран оролцсон Цагаан алт дэлгүүрийн удирдлага Ноосон зангилаа дундын хоршооны гишүүдэд баярлалаа. Мөн энэхүү ажлыг зохион байгуулсан, дэмжсэн төслийн баг хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн нээлтийн арга хэмжээг хүндэтгэн хүрэлцэн ирж, ерөөл дэвшүүлсэн:
🔹 Европын Холбооноос Тайланд Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Бүс нутгийн хамтын ажиллагааны газрын дарга ноён Том Корри,
🔹 Европын Холбооны төлөөлөгч, ITDM төслийн менежер ноён М. Бямбарагчаа,
🔹 ХХААХҮЯ-ны Нэхмэл, сүлжмэлийн салбарын ахлах мэргэжилтэн ноён Б. Эрхэмбаяр,
🔹 МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Б. Саруул,
🔹 МЭКС-ийн Удирдах зөвлөлийн дарга хатагтай Н. Сарангуа,
🔹 Ноосон зангилаа дундын хоршооны Удирдах зөвлөлийн дарга хатагтай Л. Бүжин болон
🔹 ITDM төслийн эксперт ноён Карл Груг ба төслийн нийт хамт олондоо гүн талархал илэрхийлье.

Та бүхний итгэл, дэмжлэг, үйлдвэрлэгчдийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд энэхүү дэлгүүр олон хүний зорин ирдэг, үйлдвэрлэгчдээ тогтвортой орлоготой болгодог, Монгол бүтээгдэхүүний үнэ цэнийг түгээдэг цэг болно гэдэгт итгэлтэй байна. 🇲🇳

📍 Дашрамд, эрхэм кластерын гишүүд, дэмжигч та бүхнийг Улсын Их Дэлгүүрийн урд, Пантамын замын баруун талд байрлах Цагаан Алт дэлгүүрт өөрсдөө зочилохоос гадна гадаад, дотоодын зочдоо дагуулан ирж Монгол үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авахыг урьж байна.

22/06/2026

We are delighted to inform you that the "Mongolian Camel Economy" consultative meeting will be held on 22 June 2026 from 13:30 to 17:45. The event is dedicated to World Camel Day.

Organized by: Dairy Asia, ITDM funded by EU, MoFALI, Mongolian Camel Milk Cluster and Mongolian Export Cluster Network NGO.

Program Highlights:

Moderator: Mr. B. Batbaatar, CEO & Coordinator, Dairy Asia

Opening remarks:
Dr. L.Choi-Ish, Director General, Department of Animal Husbandry Policy Implementation and Coordination, MoFALI
Mr. Carl Crug, Key Expert, ITDM

Presentations by Experts from:

Policy framework for the Mongolian camel sector development - Dr. Ts. Munkhnasan, senior officer, Policy Planning Department, MoFALI

Mongolian camel economy: situation and perspectives - Dr. Prof. P. Nyam-Osor, Mongolian University of Life Sciences

Camel milk: resources and development perspectives - Dr. Ch.Javzandulam, Executive Director, Mongolian Camel Milk Cluster

Camel materials based experimental product development - Dr. Ts.Surentsetseg, CEO, "InGen" LLC

Camel wool: resources and development perspectives - Dr. V.Bolormaa, Camel wool expert

Clusters as accelerators for camel economy development - Ms. N.Sarangua, Chairwoman, Mongolian Export Cluster Network

International opportunities for the camel economy and ITDM project support - Mr. Carl Krug, Key Expert, ITDM

Discussion with Q&A
Closing remarks: Dairy Asia & ITDM

Networking reception
Visit to camel products exhibition

MECN Networking Event Series v3.Монголын Экспортын Кластерын Сүлжээ (МЭКС) ээлжит нэтворкинг уулзалтдаа урьж байна.📌 Сэд...
08/06/2026

MECN Networking Event Series v3.

Монголын Экспортын Кластерын Сүлжээ (МЭКС) ээлжит нэтворкинг уулзалтдаа урьж байна.

📌 Сэдэв: Инновац ба Кластерын экосистем
📅 2026 оны 6-р сарын 12, Баасан | 10:00 – 14:30
📍 МУИС-ийн ШУТ УБ Парк (Кино үйлдвэр)

Инноваци ба кластерын экосистемийн сэдвээр туршлага хуваалцах, Монгол Улсын Их Сургуулийн анхны манлайлал санаачлагын үр дүн болох Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парктай танилцах нэтворкинг уулзалтын хөтөлбөр:

— Паркийн танилцуулга ба хамтын ажиллагааны боломж
— Монголд инновацын экосистем хөгжүүлэх боломж
— АгроХАБ: хамтрал хөгжил
— Инновацын туршлага
— Нээлттэй хэлэлцүүлэг + B2B уулзалт

📍Бүртгэл: https://docs.google.com/forms/d/1HgI6LCAZtTVrry-RjbJO3XiM4ixXUctlRum51OFsipk/edit

📍💳 Оролцооны хураамж: 59,000 төгрөг
Данс: MN700004000436008946
ХХБ банк – Монголын Экспортын Кластерын Сүлжээ ТББ
Утга: нэр, утасны дугаар

Зохион байгуулагч: Монголын Экспортын Кластерын Сүлжээ (МЭКС)
Дэмжигч: ЕХ-ны санхүүжилттэй Монгол улсын Олон улсын худалдааг хөгжүүлэх төсөл (ITDM)
Хамтран зохион байгуулагчид: МУИС-ийн ШУТУБПарк, Монголын Инновацын Холбоо ТББ, Технож Бизнес Инкубатор Төв

#МЭКС #Кластер #Инновац

Address

Room 309, MNCCI Building, Mahatma Gandhi Street, Khoroo 15, Khan-Uul District
Ulaanbaatar
17011

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Export Cluster Network posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share