Хүндлэлд хүйс хамааралгүй-Өмнөговь

Хүндлэлд хүйс хамааралгүй-Өмнөговь Жендэрийн эрх тэгш байдлын талаар үнэн зөв мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх

21/09/2026

3. ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энгийн зөвшөөрлийг 5 жил, тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгодог боллоо.
Энэхүү өөрчлөлтөөр зөвшөөрөл сунгуулахтай холбоотой давтамж буурч, иргэн, хуулийн этгээдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой төлөвлөх боломж бүрдэж байна.

21/09/2026

2. ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн, бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах зорилгоор Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2026 оны 8 дугаар сарын 31-нээс мөрдөж эхэлсэн.
Шинэ зохицуулалтаар эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авахгүйгээр, төрд мэдэгдэн эрхлэх боломж бүрдлээ.
Тухайлбал, такси үйлчилгээ нь стандартын шаардлага хангасан нөхцөлд мэдэгдэл хүргүүлэн эрхлэх боломжтой болсон. Энэ нь бизнес эрхлэхэд шаардагдах шат дамжлагыг бууруулж, үйлчилгээ эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ төрийн зохицуулалтыг эрсдэлд суурилсан, илүү уян хатан хэлбэрт шилжүүлж буй чухал өөрчлөлт юм.

21/09/2026

1. ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн, бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах чиглэлээр Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2026 оны 8 дугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэллээ.
Шинэ зохицуулалтаар татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлагыг зөвшөөрөл олгох, сунгах үндсэн нөхцөлөөс тусгаарлав. Ингэснээр татварын болон нийгмийн даатгалын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, зөвшөөрлийн асуудлыг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хүрээнд тус тусад нь шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж байна.

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүндлэлд хүйс хамааралгүй-Өмнөговь posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share