Төв аймгийн Залуу уяачдын холбоо

Төв аймгийн Залуу уяачдын холбоо Төв аймгийн Залуу уяачдын холбооны албан ёсны цахим хуудас

16/08/2026
🐎 XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, танд болон таны гэр бүлд эрүүл эн...
17/02/2026

🐎 XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, танд болон таны гэр бүлд эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхэн айл хотлоороо сар шинэдээ сайхан шинэлээрэй! 🇲🇳

М.Ренчин-Очир

17/02/2026

🇲🇳МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳

XVII жарны "Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг хотол түмэндээ өргөн дэвшүүлье.

Улиран одож буй Модон могой жил бид хамтын хүч, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд улс орныхоо эдийн засгийг тэлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 89.9 их наяд төгрөгт хүргэн, 6.8 хувийн бодит өсөлтийг бий болголоо. Энэ нь иргэн бүрийн уйгагүй хөдөлмөр, аж ахуйн нэгжүүдийн хичээл зүтгэл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүн юм.

Эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбар 2.9 нэгж хувийг бүрдүүллээ. Барилга, үйлдвэрлэлийн салбар 1.5 хувийг, уул уурхайн салбар 1.4 хувийг, үйлчилгээний салбар 1 хувийг тус тус бүрдүүлж, салбар бүрийн тэнцвэртэй оролцоо, бүтээмж өсөлтийн суурь боллоо.

Сар шинийн баяр бол эв нэгдэл, өөдрөг итгэл, шинэ зорилтын эхлэл байдаг. Тиймээс Гал морин жилдээ бид өрхийн амьжиргаа, ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдаа дэмжиж, экспортыг нэмэгдүүлсэн, бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх болно.

Төр төвшин, түмэн олон амар амгалан сар шинэдээ дүүрэн сайхан шинэлээрэй.

" Талын Жавхаа 2026" арга хэмжээг Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт 2026 оны 1 дүгээр сарын 24-ний зохион б...
05/01/2026

" Талын Жавхаа 2026" арга хэмжээг Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт 2026 оны 1 дүгээр сарын 24-ний зохион байгуулах гэж байна.
Өвлийн аялал жуучлалыг дэмжиж, Морьтон Монголын малчин ахуй, Адууг дагасан соёлыг сурталчилан таниулж, Монгол адууны үнэ цэнийг өсгөх, соёлын биет бус соёлын өвийг хадгалан, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, Адууг бренджүүлэх зорилготой юм

Та хүрэлцэн ирснээр:
✅️Зочид арга хэмжээнд зориулан бэлтгэсэн морь уналга, тэмээ уналга, морин чарга, пони морь унах, монгол банхар, тайга нохой, үндэсний худалдаа үйлчилгээний хэсгээр зочлох
✅️Цан татсан адуун дунд орж хийморио сэргээж Адуучин залуусын эрэмгий, чадварлаг байдлыг нүдээр үзэж
✅️Өвөл цагийн адуу маллах соёл болох эмнэг булгиа, уурга ташуур шүүрэх, уурга бугуйлыг хэрхэн эдэлж байгааг харах
✅️Үндэсний сайхан хувцастай шилдэг үзэгч тодруулах
✅️Үзэгчдийн дундах тэмцээнд оролцож,
мэдлэгээ хуваалцах
✅️Өв соёлоо харуулсан худалдаа үзэх
✅️Тайга нохойны үзүүлбэр
✅️Хээрийн цайгаар цайлж, зураг татуулах
гээд олон арга хэмжээнд оролцоорой.
📌 Адуучдын бүртгэл: 9996 4460
/Бүртгэлийн хураамж- 500.000
Өглөө цай
өдрийн хоол
орой хүлээн авалт
Байрлах гэр дээрх хураамжинд багтсан болно/

📞 Лавлах утас: 9910 1727, 9595 1727

Анхаарах зүйлс❗️
○Хамгаалалтын бүсэд нэвтрэхгүй байх
○Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
○Ил задгай хог хаягдал хаяхгүй байх

Address

Монгол улс, Улаанбаатар хот
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв аймгийн Залуу уяачдын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share