Улаан тайгын Тусгай Хамгаалалттай Газрууд - Ulaan Taiga Protected Areas

  • Home
  • Mongolia
  • Ulaan-Uul
  • Улаан тайгын Тусгай Хамгаалалттай Газрууд - Ulaan Taiga Protected Areas
Call Website Contact the organization

Улаан тайгын Тусгай Хамгаалалттай Газрууд - Ulaan Taiga Protected Areas Улаан Тайгын Улсын Тусгай Хамгаалалттай Газрын хамгаалалтын захиргаа

Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг БОАЖ Сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-416 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Улаан Уул суманд байгуулсан.

Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрууд нь Хорьдол Сарьдагийн Дархан цаазат газар (227,413га), Улаан тайгын Дархан цаазат газар (434,900га) гэсэн 2 ДЦГ-ын нийт 662,313 га бүхий орчны бүсийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх сумдын газар нутгийг хариуцан хамгаалж байна.

‼️СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️Сүүлийн үед зарим сумдуудад баавгай үзэгдсэн гэх мэдээллиин дагуу иргэд та бүхэндээ сэрэмжлүүлэг хүргэж...
08/09/2026

‼️СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️

Сүүлийн үед зарим сумдуудад баавгай үзэгдсэн гэх мэдээллиин дагуу иргэд та бүхэндээ сэрэмжлүүлэг хүргэж байна . Баавгай хоол тэжээл хайх, байгаль дахь идэш тэжээлийн нөхцөл өөрчлөгдөх зэрэг шалтгаанаар суурьшлын бүс болон тал нутгийн зүг шилжих тохиолдол байдаг.

⛔️ИЙМД : АЯЛАГЧИД , ХАДЛАНЧИД, ЖИМСЧИД ХӨДӨӨ ХЭЭР ЯВАХ, МАЛДАА ЯВАХДАА ТА БҮХЭН СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙЖ ӨӨРСДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛОН ЭД ХӨРӨНГӨӨ ХАМГААЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА‼️

18/08/2026

УЛААН ТАЙГЫН УТХГ-УУДЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА, БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН Ж.ТӨМӨРСҮХ

Эхний бөгөөд эцсийн чулуугаараа
Гэр барьж тоглосон чулуун тоглоом

Өвөг дээдсийн минь
Өвөлжөөнд өрөөтэй байгааг харахад

Өөрийн эрхгүй санахгүй байхын аргагүй төрсөн нутаг минь
Хайрлахгүй байхын аргагүй нутаг амь минь…


Tumursukh Jal
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Монголын байгаль хамгаалагчдын холбоо

30/06/2026

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг угтан бид бэлчээрийн өнөөгийн нхөцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хөндсөн цуврал видеог хүргэж байна.
Өнөөдөр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртөж ургамлын бүрхэвч хомсдон, унаган төрхөө алдсаар байна. Энэхүү гамшгийн гол шалтгаан нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлт биш, бидний бэлчээр ашиглалтын зохисгүй байдал, хүний хүчин зүйлээс шууд хамааралтай байгаа юм.
Энэхүү бичлэгээс та:
-Хамгаалагдсан бэлчээр: Сэлгэж өнжөөж, байгалийн жамаар нь нөхөн сэргээсэн газар ургамалжилт хэрхэн сэргэж байгааг,
-Хамгаалагдаагүй бэлчээр: Хэт тахлагдаж, хариуцлагагүй ашигласнаас үүдэн хөрс нь хөрхөн элэгдэж, цөлжиж байгааг харьцуулан харах болно.
Цөлжилтэй тэмцэх, бэлчээрээ хамгаалах нь зөвхөн төр засгийн ажил биш. Энэ бол малчин өрх бүрийн хариуцлага, монгол хүн бүрийн ирээдүйн төлөөх алхам юм. Бэлчээрээ хайрлаж, хамгаалж, даацыг нь тохируулах замаар цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе!
#ЦөлжилтийнЭсрэг
#Бэлчээрхамгаалалт #НөхөнСэргээлт
#НэгдмэлҮйлс

ХУВАНЦАРГҮЙ ДЭЛХИЙ – ЧИНИЙ СОНГОЛТООС ЭХЭЛНЭ Нэг удаагийн хуванцар хэрэглээ дэлхийн байгаль орчинд ноцтой аюул учруулж б...
19/05/2026

ХУВАНЦАРГҮЙ ДЭЛХИЙ – ЧИНИЙ СОНГОЛТООС ЭХЭЛНЭ
Нэг удаагийн хуванцар хэрэглээ дэлхийн байгаль орчинд ноцтой аюул учруулж байна. Жил бүр олон сая тонн хуванцар хаягдал байгальд хуримтлагдаж, хөрс, ус, зэрлэг амьтдын амьдралд сөргөөр нөлөөлсөөр байна. Хамгийн харамсалтай нь хуванцар бүтээгдэхүүн байгальд задрахад 100–500 жил шаардагддаг.
Энэ асуудал зөвхөн дэлхийн бус, манай улсын байгаль орчинд ч бодитоор тулгамдаж байна. Гол, нуурын эрэг, хээр тал, аялал жуулчлалын бүс нутгуудад хаягдсан гялгар уут, хуванцар сав баглаа боодол байгальд сөрөг ул мөрөө үлдээж байна.
Иймд иргэн бүрийн ухамсартай сонголт, энгийн дадал зуршил байгаль хамгаалахад чухал үүрэгтэй. Нэг удаагийн хуванцараас татгалзах, дахин ашиглах боломжтой сав, уут хэрэглэх, хог хаягдлаа ангилан ялгах нь “Хуванцаргүй дэлхий”-г бий болгох бодит алхам юм.
Байгалиа хайрлая.
Хуванцаргүй сонголтыг өнөөдрөөс эхэлье.
#ХуванцаргүйДэлхий

#Байгальорчинуурамьсгалынөөрчлөлтийняам

ИРВЭСТЭЙ НУТГИЙН ШИЛДЭГ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ЦЭВЭЭНЖАВЫН НЯМХҮҮБайгаль хамгаалах ариун их үйлсэд 21 жилийн нөр их хөдөлмөр...
19/04/2026

ИРВЭСТЭЙ НУТГИЙН ШИЛДЭГ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ЦЭВЭЭНЖАВЫН НЯМХҮҮ
Байгаль хамгаалах ариун их үйлсэд 21 жилийн нөр их хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулж буй Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрын байгаль хамгаалагч Ц.Нямхүүг бид алдаршуулж байна.
Тэрээр 2005 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллахдаа жилийн 200-280 хоногийг хариуцсан хэсэгтээ байнга байрлан ажиллаж, байнгын эргүүл хяналт шалгалтыг гардан гүйцэтгэж байна.
Байгаль хамгаалагч хүн газар нутагтаа эзэн болж байнгын сонор сэрэмжтэй ажилласаны үр дүнд:
-Хууль бус ан агнуур, байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадсан.
-Биологийн олон янз байдал тэр дундаа нэн ховор ирвэс зэрлэг ан амьтдын амьдрах орчин бүрэн хамгаалагдсан.
-Амьдын тоо толгой тогтвортой өсөж байгалийн унаган төрх сэргэж байна.
Тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын амин сүнс, үнэ цэнэ нь ердөө л энэ. Байгальдаа хайртай ажилдаа үнэнч байгаль хамгаалагчийн хичээл зүтгэл юм.
Байгаль хамгаалагч Ц.Нямхүү нь ажиллах хугацаандаа
-Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одон
-Байгаль орчны тэргүүний ажилтан
- Монголын байгаль хамгаалах холбооны Байгаль хамгаалагч цол тэмдэг
-Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагчаар 2 удаа шалгарсан
-Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар Алтан медаль
-Хөвсгөл аймгийн тэргүүний ажилтан тэмдэг
-Хамгаалалтын захиргааны 10 удаагийн Шилдэг байгаль хамгаалагчаар шалгарсан манай хамгаалалтын захиргааны шилдэг байгаль хамгаалагч юм.

ЗАГАСНЫ ҮРЖЛИЙН ҮЕ- АГНАХ, БАРИХ ХОРИОТОЙ🦈Нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд зага...
11/04/2026

ЗАГАСНЫ ҮРЖЛИЙН ҮЕ- АГНАХ, БАРИХ ХОРИОТОЙ
🦈Нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай. Нэг загаснаас гарах түрсний тоо олон мянгаар тоологдох боловч үр тогтосны дараа, авгалдай, жарамгай, жараахайн шатыг дамжин бие гүйцэх хүртэлээ үхэж хорогдсоор байгаль дээр маш бага хувь нь мэнд үлддэг. Иймээс үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.
✅Хэрэв та загас агнахыг зорьж байгаа бол загасны төрөл, зүйлээс хамаарч хуулиар хориглосон хугацаанаас бусад үед зохих зөвшөөрлийн дагуу барих зүйтэй юм.
❌Хориглосон хугацаанд болон зохих зөвшөөрөлгүй загас баривал байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт заасны дагуу амьтанд учруулсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр ногдуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.6.1 дэх хэсгийн дагуу иргэнийг 150000 төгрөг, хуулийн этгээдийг 1500000 төгрөгөөр торгоно ‼️ See less

Address

хөвсгөл
Ulaan-Uul
67270

Telephone

+97680519363

Alerts

Be the first to know and let us send you an email when Улаан тайгын Тусгай Хамгаалалттай Газрууд - Ulaan Taiga Protected Areas posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Улаан тайгын Тусгай Хамгаалалттай Газрууд - Ulaan Taiga Protected Areas:

Shortcuts

Share