26/09/2026
https://www.facebook.com/share/p/1BsFn1EUYV/
Төрөөр амьсаглав
Төрийн тэргүүний хэлсэн үгсээс:
Би өглөө оройгүй гурван зүйлийг боддог.
Нэгдүгээрт манай улсын тусгаар тогтнол.
Бид таван зүйлийг шийдэх ёстой үний бас нэгдүгээрт "Эрчим хүч" хэмээн яриагаа эхэлсэн юм.
Даян дэлхийд дайн өрнөж байна.
Бид амар амгалан амьдарч байна.
Энэ хоёр хөрш улсыг давж бидэн рүү дайрах улс энэ дэлхийд ширхэгч байхгүй бид их том хамгаалалтай улс.
Бид 2 хөрштэйгөө хилийн маргаангүй.
Эв найрамдалтай байна.
Бидэнд шашны мөргөлдөөн алга.
Манайд цунами болдоггүй.
Монгол улс маань энэ дэлхийн хамгийн цэвэр усны хагалбар дээр оршдог.
Бидэнд 70 сая мал байна.
Бид хангалттай хүнстэй улс.
Эдийн засаг, гадаад худалдаа, Export, Import нэмэгдсэн.
Гадаадын хөрөнгө оруулалт өссөн.
Дотоодын нийт бүтээгдэхүүн, нэг хүнд ноогдох байдал өссөн зэргийг эш үндэстэй, тоо баримттай ярив.
20 жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол улсад ямар ямар өөрчлөлт, ололт амжилт гарсныг бид хоёр чихээрээ сонслоо.
Өдөр бүр шахуу улс орныхоо тухай бараан мэдээ илүүтэй сонсож халгаж хүлээн авдаг бидний хувьд төрийн тэргүүн морилж дан эерэг мэдээллээр булав шүү.
Тэрээр илтгэл дундаа "Бүх зүйл муу биш" хэмээн гурвантаа онцолсон юм.
Бидэнд болж байгаа зүйл байгаа, болохгүй зүйл ч бий, үүнийг үгүйсгэхгүй, та бүхэн мэдэж байгаа хэмээн ний нуугүй ярьсан юм.
Энэ дэлхиий дээр асуудалгүй улс орон гэж байдаггүй юм, бүгд асуудалтай.
Харин хэрхэн яаж, хурдан шийдэх вэ гэдэгтээ асуудал байна.
Хүний насны хувьд хорь гучин жил урт, харин нийгмийн хувьд бага хугацаа гээд үүнд олсон бүтээсэн ололт амжилтаа тодорхой нэрлэв.
Хөгжлийг яг юу чөдөрлөөд болохгүй байгааг бид бас судлуулсан.
Энэ бол ёс зүйгүй байдал.
Бид эвтэй, ёс зүйтэй байх ёстой.
Улс орон маань хөгжиж дэвжиж байгаа, боломж бололцоо их байгаа тухай чихэнд чимэгтэй үгс сонсох сайхан байлаа.
Хөгжиж байгаа улс орны нэгэн илрэл нь хүмүүс нь спортоос аваад олон салбарт амжилт гаргадаг гэлээ.
Үүний жишээнд манайхан даян дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа залуус тэдний амжилтуудыг шил дараалан үсэг харахгүй дурдаж байв.
Энэ нь саяхан болсон "Physical Asia" тэмцээнээс аваад " манайд энэ дэлхийн хамгийн хурдан өвөө хүртэл байна гээд
92 настай Раднаа гуайн амжилтыг цохон бахдав.
Мөн гадаад дотоодын олон айлчлал, Ромын пап зэрэг, ирсэн зочдын хэлсэн сайхан үгсийг дурдаж нээрээ бид чинь бас айн гэмээр огшоож байв.
Монголын ард түмэн гадаад оронд байгаа та бүхэндээ маш их талархаж, бахархаж явдаг.
Та бүхэн энэ их ололт амжилтын нэг хэсэг нь шүү.
Намайг ерөнхий сайд байхад гадаадад байгаа Монголчууд маань жилд 500 сая доллар илгээдэг байсан.
Одоо 1 тэрбум доллар болсон байх.
Тиймээ Жавхлан сайдаа хэмээн тодруулж байв.
Тэрээр эндээс Монгол улсдаа өөрсдийн чадах хувь нэмрээ оруулж яваа хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл, соёл боловсролын хүмүүст цол зэрэг шагнаж урамшуулав.
Онцолоход манай шашны салбарт нэг " МУ соёлын гавьяат нэмэгдэж энгэрээ мялаалгав. Luvsanjamts Davaanyam
Мөн тэрбээр та нар үндэсний хувцасаа сайн өмсөж байгаарай гэж захимаар байна.
Бутан улс бүгд үндэсний хувцасаа өмсдөг.
Түүгээр нь дэлхиий таньдаг юм билээ.
Бид ч тэгэх ёстой.
Та бүхэн бол Монгол улсын дипломат хүмүүс гадаад оронд танаар монгол улсыг мэдэж эхлэнэ.
Та бүхэн Монгол улсын нэрийн хуудас.
Та өөрөө Монгол улс хэмээн онцлов.
Ерөнхийлөгч Чингис хаанд их хайртай хүн юм.
Чингис хаан байгаагүй бол бид хөршүүддээ ч хүлээн зөвшөөрөгдөх хэцүү.
Агуу түүх, агуу хүний нөлөө байгаа учраас бид тусгаар тогтносон улс.
Бид Чингис хааныг шүтэх ёстой.
Зургыг нь хоймортоо залах ёстой.
Үр хүүхэддээ хэлж байх ёстой.
Би Чингис хааныг амьд гэж боддог.
Түүний сургаал өнөөдөрч амьд байна гэсэн юм.
Та бүхэн шүүмжилж болно, харин эх орноо үгүйсгэж, муулж болохгүй гэж сануулж байв.
Сэгсгэр ч гэсэн эх минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг дээ хэмээсэн юм.
Эрчүүд та нар маань хүчтэй, зовхи нь өөдөө байх ёстой.
Гэр бүл үр хүүхдээ хамгаалдаг, чадалтай байх ёстой.Ийм байхад гэр бүл ч тогтвортой сайн сайхан байдаг.
Эмэгтэйчүүд ч сайхан байдаг.
Монгол эр хүн халуун цус бүлээн амиараа эх орноо хамгаалах эр зоригтой байдаг.
Эмэгтэйчүүд эхчүүдэд мөн талархаж " Монгол эмэгтэйчүүдийн яруу алдар бадраг" хэмээн эхчүүдийг огшоов.
Тэрээр Морин хуурын гайхалтай ая эгшиг тоглосон хүүхдүүдийг магтаж ямар хөөрхөн юм бэ мэргэжлийн төвшинд тоглож байна хэмээн сайшаан юм.
За тэгээд сэтгэлд үлдсэн зүйлсээ товч буулгав.
Энд төрийн тэргүүн нам яриагүй, би нам улс төр мэдэхгүй шашны нэг төлөөлөл эгэл жирийн иргэн талаасаа сэтгэгдэлээ буулгаж байгааг минь болгооно биз.
Төрийн тэргүүн ирж цэрэгт байгаа хүүхдээ эргэж буй мэт сэтгэгдэл төрж байв.
Төр төмбөгөр гэж үнэн ажээ.
Биднууд чинь хөөрхий бас байгаа байгаа газраа чадлаараа л байдаг улс.
Нэг оройг Монгол улсынхаа төрийн тэргүүний яриаг сонсож дүгнэж цэгнэж, баясаж суулаа.
Аливаа яриа хэн хийх, ямар болохоос үл хамааран
" Төрийн дуулал, Халуун элгэн нутгаа хамтдаа дуулахад аньсага нь чийгтээд босоод ирдэг улсдаа бид чинь.
Энэ арга хэмжээнд эмэгтэй консул маань хатан ухаан зарж " Сэцэн Мандухай" дууг захиалсан нь уур амьсгалыг сүлээд тансаг болгосон.
Зүрхэндээ эх орноо залдаг хөх толботонгууд нэг орой ийнхүү хүний нутагт Монголоороо амьсгалав.
Төрийн тэргүүн урьд өмнө ийм хүндтэй морилж байсныг би сайн санахгүй нь.
Түмэн олон төрийн тэргүүнийг босч угтаад, босч хүндэтгэн мордууллаа.
Монгол улс мандан бадраг!
АНУ, Чикаго хот
Гэвш, Б.Эрдэнэбат