12/10/2026
🇲🇳 АРХАНГАЙ АЙМГИЙН АРДЧИЛСАН ОЮУТНЫ ХОЛБОО
“ЧИГЭЭ ОЛ. ИРЭЭДҮЙГЭЭ ОНО.” УУЛЗАЛТ, СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026 оны 10 дугаар сарын 10 ны өдөр Архангай аймгийн Ардчилсан Оюутны Холбооноос залуусын оролцоо, манлайлал, үзэл бодол, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор “Чигээ ол. Ирээдүйгээ оно.” сэдэвт уулзалт, сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дэд дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Мөнхтулга, Архангай аймгаас сонгогдсон Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд болон Ардчилсан Оюутны Холбооны Сумын Тэргүүд оролцож, нээлттэй санал солилцон, залуусын өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломж, орон нутгийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Уулзалт, сургалтын үеэр залуус өөрсдийн үзэл бодол, хүсэл тэмүүлэл, санал санаачилгаа чөлөөтэй илэрхийлж, харилцан туршлага солилцон, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан нь арга хэмжээний гол үр дүн байлаа.
Ардчилсан Оюутны Холбоо нь залуусын дуу хоолойг сонсох, тэдний оролцоо, манлайллыг хөгжүүлэх, мэдлэг боловсролыг дэмжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг.
Бидний зорилго бол зөвхөн өнөөдрийн асуудлыг ярилцах бус, маргаашийн шийдлийг хамтдаа эрэлхийлж, залуусын хүсэж буй ирээдүйг өөрсдийн оролцоо, санаачилгаар бүтээх явдал юм.
Хүрэлцэн ирж, идэвх санаачилгатай оролцсон нийт залуусдаа болон үнэтэй санал, туршлагаа хуваалцсан зочид, төлөөлөгчдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бидний оролцоо — бидний ирээдүй.
Бидний санаачилга — бидний хөгжлийн эхлэл.
Чигээ ол. Ирээдүйгээ оно. 🇲🇳
DSA Arkhangai
Архангай аймгийн Ардчилсан нам
Democratic Students Association Mongolia