Хөвсгөл аймгийн Галт сумын SDW эмэгтэйчүүдийн ТББ

  • Home
  • Mongolia
  • Mörön
  • Хөвсгөл аймгийн Галт сумын SDW эмэгтэйчүүдийн ТББ

Хөвсгөл аймгийн Галт сумын SDW эмэгтэйчүүдийн ТББ Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо, эв нэгдлийн төлөө.

08/06/2026

🇲🇳🤱 Таван тулгуурт Women Хөтөлбөр

“WOMEN” нь Wellbeing, Opportunities, Motherhood, Entrepreneur, National values гэсэн утга агуулгатай бөгөөд монгол эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах, боломжийг тэлэх, эмэгтэй хүний үнэ цэнэ, хөдөлмөрийн үнэлэмжийг хамгаалах, бүтээмж ба бизнесийг дэмжих, үндэсний үнэт зүйлээ бэхжүүлэх зорилгыг нэгэн цогц байдлаар илэрхийлсэн нь судлаач эрдэмтэн гэдгээ тодотгосон байлаа.

W – Wellbeing | “Эрүүл Монгол ээж”

“Эх хүн эрүүл байж, гэр бүл эрүүл оршино. Тиймээс “Эрүүл Монгол ээж” санаачилга нь эмэгтэйчүүдийн бие махбод, сэтгэл зүй эрүүл байх нь тогтвортой нийгмийн суурь гэдгийг онцоллоо

O – Opportunities | Тэгш боломж-Шийдэл-Үр дүн

“Эмэгтэйчүүдийн Академи” байгуулж, боловсрол-ур чадвар, манлайллын боломжийг тэгш хүртээмжтэй олгоно. “Эмэгтэйчүүдийн Академи” байгуулах санаачилга нь эмэгтэйчүүдэд зориулсан чадваржуулах сургалт, манлайллын хөтөлбөр, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, сүлжээ холбоог хөгжүүлнэ. Энэ академи бол эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, мэдлэгийн хөрөнгө, ирээдүйн шат болно гэдгийг онцоллоо.

M – Motherhood | Асрахуйн эдийн засгийг бий болгох

Эхлэл бүхэн асаргаанаас эхэлдэг. Хүүхэд өсгөх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүлийн гишүүдээ асран халамжлах хөдөлмөр бол нийгмийн хамгийн том “үл үзэгдэх үнэ цэнэ”. Тиймээс асрахуйн эдийн засгийг бий болгох бодлогоор асаргааны хөдөлмөрийн үнэ цэнийг бодлогоор үнэлэх, үйлчилгээ, дэмжлэг, ажиллах хүчний зохион байгуулалтыг сайжруулах, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт ба гэр бүлийн үүргийг зохистой тэнцвэржүүлэх шийдлүүдийг урагшлуулна.

E – Entrepreneur | “Бүтээлч санаачилга-Чанарт суурилсан бүтээмж”

Эмэгтэй хүн санаачилбал амьдрал хөдөлдөг. Энэхүү тулгуур нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, бичил бизнес, гарааны санаачилга, ур чадварын үйлдвэрлэлийг чанарт суурилсан бүтээмж болгон өсгөхөд чиглэнэ. Санхүүжилт, зах зээл, сургалт, менторшип, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэндинг зэрэг бодит дэмжлэгийг нэг цонхоор уялдуулж, “боломж” нь зөвхөн үг биш, үр дүн болдог орчныг бүрдүүлэхийг зорьж байна.

N – National values | Үндэсний үнэт зүйлийг бэхжүүлэх

Эмэгтэй хүн гэрийн гал голомтыг асааж, үндэстний сэтгэлгээний үрийг суулгадаг. Иймээс үндэсний үнэт зүйл, уламжлал, ёс заншил, монгол хэл, гэр бүлийн хүмүүжил, эх хүний ариун нандин үнэлэмжийг хамгаалан таниулах, шинэ үед зөвөөр өвлүүлэх үйл ажиллагааг бодлогын түвшинд тууштай хэрэгжүүлнэ. Үндэсний үнэт зүйл бат бөх зарчмыг баримтлан ажиллана.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан манай холбооноос өрх толгойлсон 2 ээжид гарын бэлэг гардууллаа....
01/06/2026

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан манай холбооноос өрх толгойлсон 2 ээжид гарын бэлэг гардууллаа.

Хүүхэд бүр аз жаргалтай өсөж, ээж бүр инээмсэглэл дүүрэн байх болтугай.

Ээжүүддээ болон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

🎈🌸 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🌸🎈Галт сумын Социал демократ эмэгтэйчүүдийн холбооноос нийт ...
01/06/2026

🎈🌸 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🌸🎈

Галт сумын Социал демократ эмэгтэйчүүдийн холбооноос нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүд, хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг хүн бүхэнд баярын мэнд хүргэе.

💕 Хүүхэд бүр хайр халамж, хамгаалал дор өсөж, чанартай боловсрол эзэмшин, авьяас чадвараа хөгжүүлэх тэгш боломжтой байх ёстой. Тэдний инээд хөөр, аз жаргалтай ирээдүй бол бидний хамтын үнэт зүйл юм.

🌈 Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууд маань эрүүл энх өсөн торниж, хүсэл мөрөөдөлдөө хүрч, үргэлж баяр хөөр, инээд цалгисан өдрүүдээр дүүрэн байх болтугай.

👨‍👩‍👧‍👦 Айл өрх бүрт хүүхдийн инээд цангинаж, аз жаргал, хайр халамж, сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай.

22/05/2026

Сайн байцгаана уу.
Хөвсгөл аймгийн Галт сумын МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллагын албан ёсны хуудас нээгдлээ.

Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо, эв нэгдлийн төлөө хамтдаа ажиллах болно. 🌸

Address

Галт сум
Mörön

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл аймгийн Галт сумын SDW эмэгтэйчүүдийн ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share