Танилцуулга
“Хөвсгөл Найзуудын Хамтын Холбоо” НҮТББ нь 2010 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэсэг бүлэг найзуудын санаачлагаар анх нэгдэн нийгэмд өөрсдийн сайн үйлсийн үйл ажиллагааг хүргэхээр клүбын түвшинд байгуулагдсан бөгөөд 2015 онд албан ёсоор ТББ болон өргөжиж өнөөг хүртэл тасралтгүйгээр өөрсдийн санхүүжилтээр Мөрөн сумын нутаг дэвсгэрт сайн үйлсийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлсээр байна.
Манай байгууллагын хүрээнд байгалийн гамшигт өртсөн айл өрхөд мөнгө санхүү болон эд материалын тусламж өгөх, өндөр настанд хоол хүнсээр туслах, хүүхдүүдэд бэлэг тараах болон хүүхэд залуусын дунд үнэ төлбөргүй сургалт, лекц хийх байгаль ээлтэй үйл ажиллагааг явуулж байна.
Бидний жил бүр уламжлал болгон Дэлхийн Зөн Хөвсгөл ОНХ-тэй хамтран явуулдаг “Хайраа хуваалцъя” аян маань 2021 онд 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус аянаар орон нутгийн хүмүүс, албан байгууллагуудыг сайн үйлсийн аянд уриалан зорилтот хүүхдүүдийг шинэ жилээр бэлэг цуглуулан өгдөг. Орон нутгийн хүмүүс аяныг маань сайн мэддэг болсон бөгөөд тасралтгүй 6 жил явагдсан бидний брэнд үйл ажиллагааны нэг юм.