Ховд аймгийн Хүүхдийн Зөвлөл

Ховд аймгийн Хүүхдийн Зөвлөл ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДЛАГЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА

📚 НОМ УНШИГЧИД ТА БҮХЭНДЭЭ 📚Ном бол мэдлэгийн түлхүүр, мөрөөдөлдөө хүрэх замын эхлэл юм.Өдөр бүр хэдхэн хуудас ном унших...
18/06/2026

📚 НОМ УНШИГЧИД ТА БҮХЭНДЭЭ 📚

Ном бол мэдлэгийн түлхүүр, мөрөөдөлдөө хүрэх замын эхлэл юм.

Өдөр бүр хэдхэн хуудас ном унших нь:
✨ Мэдлэгийг нэмэгдүүлнэ
✨ Сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ
✨ Үгийн баялаг сайжруулна
✨ Ирээдүйн амжилтын суурийг тавина

Өнөөдөр уншсан нэг ном маргаашийн таныг бүтээдэг.

📖 НОМ УНШЪЯ – ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЬЕ!

💧 Өдөр бүр усаа уугаарай, Эрүүл байгаараай! 💧Та өнөөдөр хангалттай ус уусан уу? 🤔 Ус бол бидний биеийн эрч хүч, дархлаа,...
12/06/2026

💧 Өдөр бүр усаа уугаарай, Эрүүл байгаараай! 💧
Та өнөөдөр хангалттай ус уусан уу? 🤔 Ус бол бидний биеийн эрч хүч, дархлаа, арьсны гоо сайхныг тэтгэгч хамгийн шилдэг туслагч юм.
🚫 Хэрэв ус дутагдвал:
Бид амархан ядарч, толгой өвдөж, анхаарал сарнихаас гадна арьс хуурайшиж, хоол шингэц мууддаг байна.
💡 Зөвлөмж:
🧒 6-8 нас: 1–1.2 литр
🧑‍🎓 9-18 нас: 1.5–2 литр
🧑 Насанд хүрэгчид: 2–2.5 литр
Усаа тогтмол уух нь эрүүл байх хамгийн энгийн бөгөөд чухал дадал юм. Эргэн тойрныхоо найзууддаа усаа сайн уухыг сануулаад энэ постыг хуваалцаарай. 🥰
🌿 Усаа тогмол ууснаар өөрийгөө эрүүл, эрч хүчтэй байлгацгаая!

🍏 Өөрчлөлтийг өнөөдрөөс эхлүүл! 🍏Эрүүл хооллолт бол зөвхөн гоо сайхан байхын тухай биш, харин эрч хүчтэй бие, саруул уха...
12/06/2026

🍏 Өөрчлөлтийг өнөөдрөөс эхлүүл! 🍏
Эрүүл хооллолт бол зөвхөн гоо сайхан байхын тухай биш, харин эрч хүчтэй бие, саруул ухаан, аз жаргалтай амьдралын үндэс юм. 🥰
📌 Таны өдөр тутамдаа хэрэгжүүлэх 3 алхам:
✅ Өдөр бүр хүнсний ногоо болон 1-2 порц жимс хэрэглэх
✅ Өдөрт 6-8 аяга ус ууж хэвших
❌ Түргэн хоол, чихэртэй ундаанаас татгалзах
🌿 Өөрийгөө хайрла. Эрүүл хоол ид.

🖤  “Зөв хүн гэж хэн бэ?”, “Зөв байх гэдэг таны бодлоор юу вэ?” гэсэн асуултад иргэд, хүүхэд, залуусын санал бодлыг сонсо...
12/06/2026

🖤

“Зөв хүн гэж хэн бэ?”, “Зөв байх гэдэг таны бодлоор юу вэ?” гэсэн асуултад иргэд, хүүхэд, залуусын санал бодлыг сонсож, тэдний үнэт санаа, чин сэтгэлийн хариултуудыг нэгтгэн постер хэлбэрээр хүргэлээ.

Хүн бүрийн ойлголт өөр өөр ч бүгдийг нь нэгтгэдэг зүйл нь хүндлэл, хариуцлага, шударга байдал, эелдэг харилцаа, бусдыг ойлгож дэмжих сэтгэл юм.

“Нууцаар зөв байя” нөлөөллийн ажил нь зөв үйлдлийг заавал бусдад харуулахын төлөө бус, хэн ч хараагүй үедээ ч үнэт зүйлээ хадгалж, зөв сонголтыг хийхийн ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэхийг зорьдог.

✨ Өнөөдөр чимээгүйхэн хийсэн нэг зөв үйлдэл маргааш олон хүний амьдралд эерэг нөлөө үзүүлж чадна.

#ЗөвБайя #ЗөвҮйлдэл #ЭерэгНөлөө #ХүүхэдЗалуус #ЗөвХандлаг

🙌🙌Жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдөр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Хүүхэд бүр аюулг...
12/06/2026

🙌🙌Жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдөр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж торних, боловсрол эзэмших, тоглож наадах, авьяас чадвараа хөгжүүлэх эрхтэй.

Хүүхдийн хөдөлмөр нь тэдний эрүүл мэнд, сурч боловсрох боломж болон ирээдүйд сөргөөр нөлөөлдөг. Иймд хүүхэд бүрийн эрхийг хүндэтгэж, хамгаалан, аз жаргалтай хүүхэд насыг нь хамтдаа бүтээцгээе.

✨ Хүүхэд бүр мөрөөдөх, суралцах, хөгжих эрхтэй!

#ХүүхдийнХөдөлмөрийнЭсрэгДэлхийнӨдөр
#ХүүхдийнЭрх
#ХовдАймгийнХүүхдийнЗөвлөл

🎉 ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН “TEEN SHOT” ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🎉Олон улсын хүүхдийн эрхийг хамг...
03/06/2026

🎉 ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН “TEEN SHOT” ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🎉

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлөөс өсвөр үеийнхний авьяас чадвар, өөрийгөө илэрхийлэх ур чадвар, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой “TEEN SHOT” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. ✨

Тус арга хэмжээ нь:
👠 Загварын алхаа
🎤 Open Mic
🔥 Dance Battle

гэсэн төрлүүдээр явагдаж, авьяаслаг хүүхэд залуус өөрсдийн ур чадвар, хүсэл мөрөөдөл, бүтээлч сэтгэлгээгээ үе тэнгийнхэнтэйгээ хуваалцан өрсөлдлөө.

Арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт хүүхэд, залуус та бүхэндээ баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөр, урлаг спортын их үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхний эрч хүч, инээмсэглэл, оролцоо энэхүү өдрийг улам өнгөлөг, дурсамжтай болголоо. 💙

Хүүхэд бүр мөрөөдөх эрхтэй, хөгжих боломжтой, гэрэлт ирээдүйн эзэн билээ. 🌟

#ХүүхдийнБаяр #ХүүхэдБүрТэгшЭрхтэй #ХовдАймгийнХүүхдийнЗөвлөл #ЗагварынАлхаа

🎮 ХОВД АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ESPORT 3 ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🎮Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлөөс хүүхэ...
03/06/2026

🎮 ХОВД АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ESPORT 3 ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🎮

Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлөөс хүүхэд, залуусын цахим спортын ур чадвар, багаар ажиллах чадвар, стратегийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой ESPORT 3 тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд оролцогч багууд хурд, ур чадвар, эв нэгдлээ сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.

🏆 Тэмцээний дүн:
🥇 1-р байр – SOSJIS баг
🥈 2-р байр – Cyberpunk баг
🥉 3-р байр – National Nomads баг

⭐ MVP тоглогчоор
МУИС-ийн харьяа ЕБС-ийн 12-р ангийн сурагч Билэгт шалгарч, онцгой ур чадвар, манлайлал, тоглолтын өндөр үзүүлэлтээрээ бусдаасаа ялгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж, цаашдын сурлага, спортын болон цахим спортын замналд нь өндөр амжилт хүсье. Та бүхний хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл ирээдүйн томоохон амжилтын эхлэл байх болтугай! 👏✨

#ХовдАймгийнХүүхдийнЗөвлөл #ХүүхдийнОролцоо
2026.05.23

🌱 “ЗӨВ БАЙЯ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ӨРТӨӨТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА👏👏Хүүхэд, гэр бүл, найз нөхдийн ха...
03/06/2026

🌱 “ЗӨВ БАЙЯ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ӨРТӨӨТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА👏👏

Хүүхэд, гэр бүл, найз нөхдийн харилцаанд зөв хандлага, эерэг үнэт зүйлсийг төлөвшүүлэх зорилготой “Зөв байя” нөлөөллийн аяны хүрээнд нэг өртөөт сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

💚 “Гэр бүлийн амлалтын мод” үйл ажиллагаагаар гэр бүлийн гишүүд ирэх нэг сарын хугацаанд хамтдаа хэрэгжүүлэх сайн үйлс, зөв дадлуудаа бичиж амлалт өглөө.

💚 Аяны үйл ажиллагаанд нэгдэж буйгаа илэрхийлэн оролцогчид хурууны хээгээ дарж, “Зөв байя” аянд нэгдсэнээ баталгаажуулав.

💚 “Mystery Box” буланд эцэг эхчүүд сугалсан асуултдаа хариулан хүүхдээ хэр сайн мэддэгээ сорьж, хүүхдийнхээ тухай халуун дотно яриа өрнүүллээ.

💚 “Найзаа танья” контентоор дамжуулан хүүхдүүд найзынхаа сайн зан чанар, давуу талыг олж харж, бие биенээ эергээр үнэлэх боломж бүрдэв.

💚 Мөн “Нууц захидал” үйл ажиллагаагаар оролцогчид бусдад зориулан урмын үг, талархал, сайхан сэтгэлийн захидал бичиж, эерэг нөлөөг түгээсэн юм.

Эдгээр үйл ажиллагаа нь зөв хандлага, зөв дадал, зөв харилцааг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж, хүүхэд бүр өөрөөсөө эхлэн эерэг өөрчлөлтийг бүтээх боломжтойг харуулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо. ✨

#ЗөвБайя #НөлөөллийнАян #ХүүхэдБүрТэгшЭрхтэй #ЭерэгНөлөө #ГэрБүлХүүхэд

  💙Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 🎉✨...
02/06/2026

💙

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 🎉✨

Хүүхэд багачуудын гэгээн дурсамжийн нэгэн хэсэг болсон энэхүү баярын үеэр Disney Land-ийн үлгэрийн баатруудыг амилуулан дүр бүтээж, хүүхэд бүрийн инээмсэглэл, баяр хөөрийг бэлэглэсэн нь арга хэмжээний онцлох мөч байлаа. 🌈🏰

Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл зүрхээ зориулан хамтран ажилласан ажлын хэсгийн хамт олон, сайн дурын ажилтнууд, Хүүхдийн зөвлөлийн гишүүд, хүүхдийн байгууллагын ах эгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🤝💖

Та бүхний хичээл зүтгэл, халуун сэтгэлийн ачаар хүүхэд бүр аз жаргалтай дурсамж бүтээж чадлаа.

Хүүхэд бүрийн инээмсэглэл гэрэлтэж, мөрөөдөл нь улам тод байх болтугай. ✨👧🧒
Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
Ховд Аймгийн Хүүхдийн Парк

28/05/2026

🤩TEENSHOT 2026 ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙГААГ ТА МЭДСЭН ҮҮ?

Сайн байцгаана уу? Ховд аймгийн Хүүхдийн Зөвлөлөөс мэндчилж байна. 🙌🏻

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдүүдийг сэтгэлгээгээ тэлж өөрийн хүссэн дүр төрхийг бүрдүүлэн ирж нэгэн өдрийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэн “TeenShot in Khovd” арга хэмжээг дөрөв дахь жилдээ зохион байгуулах гэж буйгаа дуулгахад таатай байна.

13-аас дээш насны хүүхэд, залуус та бүхнийг 6 дугаар сарын 01-ны өдөр Ховд аймгийн Хүүхдийн Парк дээр 16:00 цагаас өөрийн хамгийн шинэлэг, содон дүр төрхийг гаргаж найз нөхөд, анги хамт олноороо хүрэлцэн ирнэ үү хэмээн урьж байна. 😎

❤️Явагдах үйл ажиллагаанууд :
• Загварын тайз /загварын алхаа/
-Гэр бүл,ганцаарчилсан
•Үндэсний гоёо-Үндэсний
хувцсаар алхах/
•Чөлөөт хувцас-Өөрийн
хүссэн look бүрдүүлэх
• Нээлттэй микрофон /open mic/
•Dance battle Бүжгийн тэмцээн /ганцаарчилсан/
• Зураг авалт
🙌Tax:
Гэр бүл-8’000
Ганцаарчилсан-5’000 /Бүртгэл тухайн өдрөө парк дээр явагдана/
🫣Анхаарах зүйлс :
• Бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх үйлдэл гаргахгүй, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, бусдыг ялгаатай байдлаар нь ялгаварлан харьцахгүй байх.

ТЭГШ ОРОЛЦОО - ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ

Address

Khovd
Khovd

Telephone

+97685022007

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд аймгийн Хүүхдийн Зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ховд аймгийн Хүүхдийн Зөвлөл:

Share