21/07/2026
Хурдасгуур сан нь Ханбогд сумын ЗДТГ болон МУБИС-ийн дэргэдэх Биеийн тамирын сургуультай (БТС) хамтран Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдад зориулсан мэргэжил сонголтын сургалт, нөлөөллийн өдөрлөгийг 6 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд сурагчдад дараах мэдээлэл, үйл ажиллагааг хүргэлээ.
✅ Ханбогд сумын Спорт, амралтын цогцолбортой танилцах аялал
✅ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) мэргэжлийн онцлог, боломжийн талаар АШУҮИС болон ШУТИС-ийн 4-р дамжааны оюутнуудын туршлага, чин сэтгэлийн яриа
✅ Спорт, амралтын цогцолборт шинээр бий болж буй ажлын байрны боломж болон спортын чиглэлээр зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн танилцуулга
✅ Биеийн тамирын сургуулийн сургалтын хөтөлбөр, мэргэжлийн чиглэлүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл
✅ Ханбогд сумаас хэрэгжүүлж буй Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга
Энэхүү арга хэмжээ нь сурагчдын ирээдүйн сонголт, хүсэл мөрөөдөлд урам зориг өгөөд зогсохгүй, Ханбогд сумаас ирээдүйд спортын олон төрлийн багш, дасгалжуулагч, чадварлаг тамирчид олноор төрөн гарна гэдэгт итгэл төрүүлсэн онцлох үйл явдал боллоо. Амжилтын шинэ эзэд та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье. 🫶🏻✨
📚 The Catalyst Fund, in collaboration with the Khanbogd Soum Governor’s Office and the School of Physical Education of the Mongolian National University of Education, successfully organized a career guidance and inspiration event for Grade 12 students in Khanbogd.
Through the event, students explored educational and career opportunities in sports, health, occupational safety, and other professional fields, while also learning about scholarship programs and future employment opportunities linked to Khanbogd’s development.
Students from MNUMS and MUST shared their academic journeys and personal experiences, providing valuable guidance and inspiration as the students prepare for their next chapter.
We sincerely thank all participating students, speakers, and partner organizations for making this event possible.
We hope to see many talented athletes, coaches, and sports professionals emerge from Khanbogd in the years to come.