Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын Соёлын Төв

  • Home
  • Mongolia
  • Erdenet
  • Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын Соёлын Төв
Website

Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын Соёлын Төв ӨВ СОЁЛОО ЭРХЭМЛЭЖ ҮНДЭСНИЙ УРЛАГАА ДЭЭДЭЛЖ ЗӨВ МОНГОЛ ХҮНИЙГ ТӨЛӨВШҮҮЛНЭ

20/10/2026
14/10/2026

Ажлын байран дээр соёлтой ажилтны үзүүлж буй нөлөө болон зөв хандлагын тухай бичлэгийг хүлээн авч үзээрэй.

​👇 Энэхүү бичлэгийг үзээд танай байгууллагын "Хамгийн соёлтой, ёс зүйтэй ажилтан"-ыг сэтгэгдэл хэсэгт TAG хийж баярлуулаарай! 👇

​ #ЁсЗүйтэйАжилтан #соёлтойХарилцаа #ЭерэгхандлагарэгАжилтан #хамтолон

13/10/2026

✅СОЁЛ, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮҮХДИЙГ
ОРОЛЦУУЛАХ, ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА.

Хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, асрамж халамжид амьдарч буй хүүхэд, 13 хүртэлх насны оролцогч хүүхдээс тэмцээний мандат, төлбөр хураамж авахгүй байх;
гэсэн заалт тусгагдсан.

12/10/2026

"Чи хэн нэгний гэрэл байж болно комик аудио ном"

🛑 **ХҮЧИРХИЙЛЭЛ, ХОРТ ЗУРШИЛ, ГЭМТ ХЭРГЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ!**

Хүчирхийлэлгүй орчинд хүн бүр инээмсэглэж,
хорт зуршилгүй амьдралд мөрөөдөл бүхэн биелж,
гэмт хэрэггүй нийгэмд ирээдүй бүхэн гэрэлтэнэ. 💙

📖 **МЭДЛЭГ БОЛ ХАМГААЛАЛТ.
СОНГОЛТ БОЛ ХАРИУЦЛАГА.
ӨӨРЧЛӨЛТ БОЛ БИДНИЙ ОРОЛЦОО.**

Комик номын дүр бүрээс ухаарал авч, үйл явдал бүрээс сургамж мэдэрч, зөв хандлагыг түгээцгээе!

🌱 **ХҮН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ, ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ, ХОРТ ЗУРШИЛГҮЙ, ГЭМТ ХЭРЭГГҮЙ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!**

#ЗөвСонголт #АюулгүйНийгэм #СоёнГэгээрүүлье

❗ **ТА БУСДАД ЯМАР ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?**Бидний хэлсэн ганц үг хэн нэгнийг урамшуулж, хийсэн ганц үйлдэл хэн нэг...
12/10/2026

❗ **ТА БУСДАД ЯМАР ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?**

Бидний хэлсэн ганц үг хэн нэгнийг урамшуулж, хийсэн ганц үйлдэл хэн нэгэнд итгэл төрүүлж, зөв хандлага олон хүнд эерэг нөлөө үзүүлж чадна. 💛

✨ **ЁС ЗҮЙ БИДНЭЭС ЭХЭЛНЭ!**

🤝 Бусдыг хүндэлж харилцъя.
⚖️ Шударга, үнэнч байдлыг эрхэмлэе.
🌱 Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрдээ хариуцлагатай байя.
💫 Өөрсдөөсөө эхэлж, бусдадаа зөв үлгэр дуурайлал үзүүлье.

Ёс зүй гэдэг зөвхөн дүрэм журам биш. Энэ бол бидний өдөр тутмын харилцаа, хандлага, үйлдлээр илэрдэг үнэт зүйл юм.

**Өөрчлөлтийг бусдаас бүү хүлээ. Өөрөөсөө эхэл!**

Хамтдаа хүндлэлтэй харилцаа, шударга хандлага, ёс зүйтэй нийгмийг бүтээцгээе! 🤝✨

#ЁсЗүйБиднээсЭхэлнэ #ЗөвХандлага #Хүндлэл #Хариуцлага #ЭерэгӨөрчлөлт

📢 **ЁС ЗҮЙТЭЙ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!**Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нь хүн бүрийн оролцоо...
12/10/2026

📢 **ЁС ЗҮЙТЭЙ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!**

Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нь хүн бүрийн оролцоо, зөв хандлагаас эхэлнэ.

🤝 Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа шударга ёсыг эрхэмлэж, бусдыг хүндэтгэн, хариуцлагатай, ёс зүйтэй харилцаа, хандлагаар үлгэрлэцгээе.

✅ Шударга байя
✅ Хариуцлагатай байя
✅ Бусдыг хүндэтгэе
✅ Зөв үлгэр дуурайлал түгээе

**Ёс зүй бол зөвхөн дүрэм биш — бидний өдөр тутмын үйлдэл, харилцаа, үнэт зүйл юм.**

🌱 **Ёс зүйтэй иргэн — Ёс зүйтэй байгууллага — Ёс зүйтэй нийгэм!**

#ЁсЗүй #СоёнГэгээрүүлэх #ЗөвХандлага #ХариуцлагатайИргэн #СоёлУрлаг

📚 “МЭДЛЭГ ТҮГЭЭЕ” АСУУЛТ, ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛААХүүхэд, залуучуудын соёлын төвийн зүгээс хүүхэд, залуучууды...
07/10/2026

📚 “МЭДЛЭГ ТҮГЭЭЕ” АСУУЛТ, ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхэд, залуучуудын соёлын төвийн зүгээс хүүхэд, залуучуудын эх хэл, түүх, өв соёлын талаарх танин мэдэхүй, мэдлэгийг нэмэгдүүлэх, үндэсний өв соёлоо дээдлэн хайрлах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Мэдлэг түгээе” асуулт, хариултын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнийг Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10А, 9Б ангийн нийт 71 сурагчийн дунд зохион байгуулж, эх хэл, Монголын түүх, үндэсний өв соёл, уламжлал, танин мэдэхүйн чиглэлээр асуулт, даалгавар өгч, сурагчдын мэдлэг, идэвх оролцоог сорилоо.

🏆 Тэмцээний дүнгээр:
🥇 1 дүгээр байр
🥈 2 дугаар байр
🥉 3 дугаар байр
⭐ Тусгай байр

тус тус шалгаруулж, өргөмжлөл, шагналаар урамшууллаа.

Тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон нийт сурагчиддаа баяр хүргэж, эх хэл, түүх, өв соёлоо танин мэдэж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь амжилт хүсье.

Хүүхэд, залуучуудын соёлын төв
📚 Мэдлэг түгээе – Өв соёлоо дээдэлье! 🇲🇳

🌸 БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ🌸Хүүхэд, залуучуудын соёлын төвийн бүжгийн багш, Соёлын тэргүүний ажилтан М.Буянхүү багшд...
02/10/2026

🌸 БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ🌸

Хүүхэд, залуучуудын соёлын төвийн бүжгийн багш, Соёлын тэргүүний ажилтан М.Буянхүү багшдаа Багш нарын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье! 💐

Авьяас бүхнийг нь нээж,
Алхам бүрийг нь чиглүүлж,
Урлагийн сайхныг түгээн,
Олон шавийнхаа мөрөөдлийг жигүүрлүүлж явдаг эрхэм багш танд эрүүл энх, аз жаргал, уран бүтээлийн арвин амжилт хүсэн ерөөе. ❤️

✨ “Багшийн заасан нэг алхам —
Шавийн амьдралын мянган алхам.” ✨

Багшдаа баярын мэнд хүргэе! 🌷

Эрдэнэт хотын Нийтийн номын сан үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.Тавин жилийн хуг...
18/09/2026

Эрдэнэт хотын Нийтийн номын сан үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Тавин жилийн хугацаанд тус номын сан нь эрдэм мэдлэг, номын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн оюуны хэрэгцээг хангах, хүүхэд залуусын унших соёлыг төлөвшүүлэх, нийтээрээ мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.

Энэ түүхэн замнал бол зөвхөн нэг байгууллагын төдийгүй Эрдэнэт хотын олон үеийн уншигч, номын нөхөд, номын санчдын хамтын бүтээл юм.

Эрдэм мэдлэгийн гэрэл гэгээг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан олон мянган хүний оюун санаанд үнэ цэн бүтээж ирсэн үе үеийн номын санчид, ажилтан албан хаагчид, хамтран ажиллагч байгууллага, эрхэм уншигчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрдэнэт хотын Нийтийн номын сангийн 50 жилийн ой түүхэн амжилтаа дүгнэж, ирээдүйн шинэ зорилго, шинэ бүтээл, шинэ амжилтын эхлэл байх болтугай!

Номын ариун үйлс тань өөдрөг байж,
Эрдэм мэдлэгийн гэгээн үйлс тань дэлгэрч,
Эрдэнэт хотынхоо иргэдийн оюуны хөгжилд оруулах хувь нэмэр тань улам арвижих болтугай.

Address

Залуучуудын ордонд
Erdenet

Alerts

Be the first to know and let us send you an email when Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын Соёлын Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share