Эрдэнэтийн ММНБИ

Call Website Contact the organization

Эрдэнэтийн ММНБИ Орхон аймагт ажиллаж амьдардаг Мэргэшсэн Нягтлан бодогч, Санхүүчдын нэгдсэн хуудас

26/08/2026
Орхон аймагт МНБ-ийн эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалтын бүртгэл явагдаж байна МАН байр 105 тоот, 99030170
25/08/2026

Орхон аймагт МНБ-ийн эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалтын бүртгэл явагдаж байна МАН байр 105 тоот, 99030170

Төрийн сонгууль болж өнгөрлөө. Бидний дундаас төрийн түшээ, Монгол улсын их хурлын гишүүн төрлөө. Монгол улсын мэргэшсэн...
29/06/2024

Төрийн сонгууль болж өнгөрлөө. Бидний дундаас төрийн түшээ, Монгол улсын их хурлын гишүүн төрлөө.
Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, Бизнесийн удирдлагын доктор (Ph.D), 2021 оны Бизнесийн байгууллагын шилдэг нягтлан бодогч, санхүүч Доржсүрэнгийн Үүрийнтуяа 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойргоос түмэн олныхоо итгэлийг хүлээж төр түшилцэхээр болж байна.
Дэмжсэн мэргэшсэн нягтлан бодогчид, мэргэжил нэгт нөхөддөө баярлалаа.
Мэргэжил нэгт нөхдийнхөө төлөөлөл болж төр түшилцэх гэж буй Доржсүрэн Үүрийнтуяа танд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

26/06/2024

🇲🇳УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа өнөөдөр дуусч байна. Энэ удаагийн сонгуульд МАН итгэл хүлээлгэн хойд бүсэд нэр дэвшүүлэхээр илгээсэн. Өнөөдрийг хүртэл надад итгэж, дэмжиж, хамтдаа байсан халуун дотноор хүлээж авсан ХӨВСГӨЛ, ОРХОН, БУЛГАН АЙМГУУДЫН СОНГОГЧ ТҮМЭНДЭЭ БАЯРЛАЛАА.
МАН-аас нэр дэвшигчдийг сурталчлах, мөрийн хөтөлбөрөө таниулахаар нэгэн сэтгэлээр зүтгэсэн ШАДАР ТУСЛАХ, шат шатны УХУУЛАГЧ нартаа баярлалаа. Ард минь асаалттай байж ХОЛЫГ зорьсон их аянд хамтдаа байсан БАГ ХАМТ олондоо баярлалаа.
ТА БҮХНИЙ МИНЬ ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ СЭТГЭЛЧЛЭН БҮТЭЖ, ЕСӨН ҮЕЭРЭЭ ЖАРГАХ БОЛТУГАЙ.
Та бүхний сонголт мэргэн байг
Хүндэтгэсэн: УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигч
2️⃣✌️💯ДОРЖСҮРЭНГИЙН ҮҮРИЙНТУЯА

26/06/2024

Олон мянган мэргэшсэн нягтлан бодогчдын дуу хоолой болж чадна гэж дэмжихийг уриалж байна.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшиж байгаа Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Орхон салбарын гишүүдийн төлөөлөл бо...
17/06/2024

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшиж байгаа Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Орхон салбарын гишүүдийн төлөөлөл болсон Доржсүрэнгийн ҮҮРИЙНТУЯА танд амжилт хүсье. 👏👏👏

Орхон аймагт Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад бэлдэх танхимын сургалт энэ сарын 23-ны өдөр эхэллээ. Тус с...
25/04/2024

Орхон аймагт Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад бэлдэх танхимын сургалт энэ сарын 23-ны өдөр эхэллээ. Тус сургалт нь 12 өдрийн турш Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага, Санхүүгийн тайлагнал, Санхүүгийн менежмент зэрэг хичээлүүдээр үргэлжлэх бөгөөд сургалт дууссаны дараа сорил шалгалтуудаа авах юм.

13/04/2024

#ЭрдэнэтҮйлдвэр #СургалтЗөвлөгөөн

ХАНГАЙН БҮСИЙН АУДИТОРУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

✅ Хангайн бүсийн аймгуудын нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч нарын “Мэргэжлийн тасралтгүй хөгжил-2024” сургалт, зөвлөгөөн өнөөдөр Орхон аймагт болж байна. Энэхүү зөвлөгөөнд оролцож буй Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн аудиторуудыг оролцуулсан “зангиагүй уулзалт”-ыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтсээс санаачилан зохион байгууллаа. Уг уулзалтад Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Сургалт, судалгаа стандартын хороо хариуцсан дэд захирал н.Батцэцэг, Мэргэжлийн үйлчилгээ зохицуулалтын хороо хариуцсан дэд захирал М.Давааням, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Д.Баярбат, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин болон хангайн бүсийн таван аймгийн Төрийн аудитын газрын дарга, мэргэжилтнүүд, аудитын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий компанийн захирлууд оролцсон юм.

✅ Аудиторууд харилцагч байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжлийг, ард иргэдийн амьдралыг сайжруулахад үр нөлөө үзүүлэх, Төрийн аудитын үйл ажиллагааг иргэдэд таниулах, ингэснээр төрийн хяналтыг иргэдэд давхар нээлттэй болгож өгөх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал нэгдлээ. Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин эрсдэлд суурилсан аудитын үйл ажиллагаа, түүний ач холбогдлыг олон нийтэд таниулах, аудиторууд зөвлөн туслах зарчимаар ажиллахад тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг тодорхойлох эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгааг онцолсон. Үүнийг хангайн бүсийн аудиторууд дуу нэгтэй дэмжсэнээр уулзалт өндөрлөлөө.

🔗 https://erdenettoday.mn/art/6367

13/04/2024

Address

Erdenet

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699351035

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэтийн ММНБИ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эрдэнэтийн ММНБИ:

Shortcuts

Share