Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Залуучуудын Холбоо

  • Home
  • Mongolia
  • Erdenet
  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Залуучуудын Холбоо
Website Contact the organization

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Залуучуудын Холбоо Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Залуучуудын Холбоо

01/09/2026

✨️ Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд, оюутан, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид болон боловсролын салбарын нийт ажилтнууд та бүхэндээ 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!

🌈 Эрдэм номын үйлс тань дэлгэрч, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай!

#ЭрдэнэтҮйлдвэр #9сарын01

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН УРАМШУУЛАЛУрт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэри...
27/08/2026

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН УРАМШУУЛАЛ

Урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтан, албан хаагчдад зориулан тусгай урамшууллыг зарлаж байна.

Урамшуулал 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ.

Урамшуулалд хамрагдахдаа Эрдэнэт үйлдвэрийн ажилтны үнэмлэхээ үзүүлж, тусгай хөнгөлөлт эдлэх боломжтой.

1 хүний багцын үнэ:

* 5 хоногийн багц: 2,199,000₮ → Эрдэнэт үйлдвэрийн ажилтан: 1,799,000₮
* 3 хоногийн багц: 1,549,000₮ → Эрдэнэт үйлдвэрийн ажилтан: 1,149,000₮

📌 Анхааруулга: Урамшуулал болон бусад хөнгөлөлтийг давхардуулан олгохгүй болохыг анхаарна уу.

Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, албан хаагч та бүхнийг энэхүү урамшуулалд хамрагдахыг урьж байна.

🏆 ЗАСВАР, МЕХАНИКИЙН ЗАВОДЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ CS2 ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА! Засвар, механикий...
23/08/2026

🏆 ЗАСВАР, МЕХАНИКИЙН ЗАВОДЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ CS2 ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА!

Засвар, механикийн заводын залуучуудын дунд цахим спортын хөгжлийг дэмжих, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох зорилгоор шилжин явах цомын төлөөх CS2-ийн тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 7 баг оролцож, ур чадвар, тактик, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдсөнөөс:

🥇 1-р байр - Эрчим хүчний засвар үйлчилгээний хэсэг 🏆Шилжин явах цомын эзэн

🥈 2-р байр - Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсэг

🌟 Шилдэг тоглогч - П. Мөнх-Эрдэнэ Эрчим хүчний засвар үйлчилгээний хэсгийн багийн тоглогч

🎮 Тэмцээнд оролцсон 7 баг:

• Эрчим хүчний засвар үйлчилгээний хэсэг

• Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсэг

• Засвар угсралтын хэсэг

• Хэвний хэсэг

• Хайлах хэсэг

• Металл хийцийн хэсэг болон Механик засвар үйлчилгээний хэсгийн хамтарсан баг

• Захиргаа болон инженер техникийн ажилчдын хамтарсан баг

👏 Анх удаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд идэвхтэй оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэе!

🔥 Шилжин явах цомын төлөөх өрсөлдөөн эндээс эхэллээ. Дараагийн тэмцээнд цомыг хэн өргөх бол? 🎮🏆

#ЗМЗ #ЗалуучуудынХолбоо #ШилжинЯвахЦом #ЦахимСпорт

🌱☀️ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН НИЙТ АЖИЛТНУУДДАА!🎉 Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд Мичид Электро ХХК нь Төрийн банктай хамтр...
18/08/2026

🌱☀️ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН НИЙТ АЖИЛТНУУДДАА!

🎉 Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд Мичид Электро ХХК нь Төрийн банктай хамтран “НОГООН ЗЭЭЛ” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Эрчим хүчний хэрэглээгээ бууруулж, гэр бүлдээ тав тухтай, хэмнэлттэй орчин бүрдүүлэхийг хүсэж байгаа нийт ажилтнууд та бүхнийг өдөрлөгтөө хүрэлцэн ирэхийг урьж байна.

ӨДӨРЛӨГӨӨР:
☀️ Нарны эрчим хүчний систем
🔋 Цахилгаан хадгалах батарей
🏠 Heat Pump болон дулаан хадгалах тоосгон халаагуур
💚 Төрийн банкны Ногоон зээлийн уян хатан нөхцөл
📐 Мэргэжлийн зөвлөгөө, системийн тооцоо
🎁 Өдөрлөгт оролцогчдод зориулсан бэлэг, хөнгөлөлт, сугалаа

📅 ӨДӨРЛӨГИЙН ХУВААРЬ

📍 08 сарын 18
🏢 Ерөнхий захиргааны 1-р байр

📍 08 сарын 19
🏭 Засвар механикийн завод

📍 08 сарын 20
🏢 Ерөнхий захиргааны 2-р байр

⏰ 09:00–16:00 цаг

Та өдөрлөгт хүрэлцэн ирж:
✅ Өөрийн хэрэглээнд тохирох системийн шийдэл
✅ Урьдчилсан тооцоо хийлгэх
✅ Ногоон зээлийн нөхцөлтэй танилцах
✅ Эрчим хүчний зардлаа хэрхэн бууруулах талаар мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой.

🎊 Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Мичид Электро ХХК × Төрийн банк х Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Ногоон ирээдүй рүү хамтдаа.

#эрдэнэт50 #ЭрдэнэтҮйлдвэр #мичидэлектро #Төрийнбанк #Нарныэрчимхүч #СэргээгдэхЭрчимХүч #эрчимхүчээхэмнэе

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН УУЛЧИД СУТАЙ ХАЙРХНЫ ОРГИЛД ТУГАА МАНДУУЛЛАА✅ Эрдэнэт үйлдвэрийн 10 уулчин Монгол Алтайн нурууны сүрл...
15/08/2026

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН УУЛЧИД СУТАЙ ХАЙРХНЫ ОРГИЛД ТУГАА МАНДУУЛЛАА

✅ Эрдэнэт үйлдвэрийн 10 уулчин Монгол Алтайн нурууны сүрлэг оргилуудын нэг, далайн түвшнээс дээш 4,222 метрийн өндөрт өргөгдсөн Сутай хайрхны оргилд энэ сарын 09-ний өдөр амжилттай гарч, үйлдвэрийн газрынхаа тугийг мандууллаа.

✅ Авиралтад, дасгалжуулагч багшаар “Эрдэнэт” уулчдын холбооны ахмад уулчин, Олон улсын хэмжээний мастер Ч.Ганболд, С.Одончимэг нар ажилласан бөгөөд Эрдэнэт үйлдвэрээс уулын спортын мастер, Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын автомашины жолооч Р.Түвшинтөр, уулын спортын мастер, Засвар, механикийн заводын хийн зүсэгч Р.Түвшинбаяр, уулын спортын мастер, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн автоматикийн инженер Д.Марал, Уулын спортын мастер, Холбоо, дохиолол хяналтын хэсгийн оператор Я.Бат-Отгон, уулын спортын дэд мастер, Баяжуулах үйлдвэрийн цахилгаанчин Д.Одгэрэл, Авто тээврийн цехийн гүүрэн кранчин Б.Пүрэвжав, Уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын автомашины жолооч П.Хүдэрбаатар, Барилга, засварын цехийн засал чимэглэлчин М.Гэрэлмаа, Баяжуулах үйлдвэрийн техник оношилгооны инженер Ш.Эрдэнэтуяа, “Эрдэнэт” сувиллын цогцолборын сэтгэл засалч эмч Б.Хишигжаргал, уулын спортын мастер, “Эрдэнэт” уулын холбооны гишүүн И.Халиун нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож, байгалийн үзэсгэлэн бүрдсэн мөнх цаст оргилыг эзэлжээ.

✅ Өндөр уулын Улсын аварга шалгаруулах “Алпиниад-2026” тэмцээн Сутай хайрхны оргилд ийнхүү амжилттай зохион байгуулагдсан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид тэсвэр хатуужил, ур чадвар, эв нэгдэл, багийн ажиллагаагаараа ялгарч, хүрэл медаль хүртсэн юм. Бахдам амжилт үзүүлсэн уулчдадаа уурхайчин хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэе.

🖋 М.ОДГЭРЭЛ

Баяжуулах үйлдвэрийн Залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан дүрэмт хувцас...
12/08/2026

Баяжуулах үйлдвэрийн Залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн сайн үйлсийн “Хүүхэд бүрт боломж” аянд нэгдэхийг нийт хамт олон, иргэд та бүхэндээ уриалж байна.

Эргэн дурсахуй…
12/08/2026

Эргэн дурсахуй…

🥈 АЗИ ТИВИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 🇲🇳Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Засвар, механикийн заводын ажилтан В.Гансүх 11 дэх ...
11/08/2026

🥈 АЗИ ТИВИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 🇲🇳
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Засвар, механикийн заводын ажилтан В.Гансүх 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах Таеквондогийн тэмцээнд амжилттай оролцож, хувийн тулааны төрөлд мөнгөн медаль хүртлээ. 🥈👏

Азийн 32 орны 1200 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, амжилт гаргасан В.Гансүхдээ халуун баяр хүргэе!

Эрдэнэт үйлдвэр болон Засвар, механикийн заводынхаа нэрийг өндөрт өргөж, бахархам амжилт гаргасанд нь баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье! 🇲🇳💪👏

🔧 Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны хөшөөг Механикийн хэлтсийн санаачилгаар Засвар угсралтын цех, Барилга засварын...
22/07/2026

🔧 Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны хөшөөг Механикийн хэлтсийн санаачилгаар Засвар угсралтын цех, Барилга засварын цех, Ган бөөрөнцгийн цех, Засвар механикийн завод, мөн Ил уурхайн үйлдвэр, Техникийн товчооны дарга Ц.Шинэдоржийн дэмжлэг, хамтын ажиллагаатайгаар Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулан сэргээн засварлаж, өнгө үзэмжийг нь шинэчиллээ.

Төрөлх хотынхоо түүхт 50 жилийн ойд сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж буй нийт уурхайчин хамт олондоо халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Энэхүү ажлыг санаачлан, зохион байгуулж, бодит ажил болгон хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Механикийн хэлтэс, Засвар угсралтын цех, Барилга засварын цех, Ган бөөрөнцгийн цех, Засвар механикийн завод, мөн Ил уурхайн үйлдвэр, Техникийн товчооны дарга Ц.Шинэдорж болон нийт оролцсон хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе! 🇲🇳🎉

Address

Эрдэнэт хот
Erdenet
00976

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Залуучуудын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Залуучуудын Холбоо:

Shortcuts

Share