14-р сургуулийн ӨУЗ Цагаан Илгээлт клуб

14-р сургуулийн ӨУЗ Цагаан Илгээлт клуб Орхон аймгийн Улаан Загалмайн Хорооны дэргэдэх 14-р сургуулийн ӨУЗ "Цагаан Илгээлт" клуб.

Дэлхий даяар 1948 оноос эхлэн тавдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр...
29/04/2026

Дэлхий даяар 1948 оноос эхлэн тавдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархал илэрхийлэх өдөр болгон зохион байгуулдаг юм.

Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг "Монголын Хүмүүнлэгийн өдөр" болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн юм.

Энэ жил тус өдрийг “ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” уриан дор тэмдэглэж, орон даяар Улаан загалмайн хороодоор дамжуулан олон нийт, хүүхэд залуусын дунд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан ажиллана.



Хэн нэгнийг чимээгүйхэн дэмждэг,хэн нэгний гунигийг зөөлрүүлдэг,энэ хорвоог арай илүү дулаан болгодог бүх эмэгтэйчүүддээ...
08/03/2026

Хэн нэгнийг чимээгүйхэн дэмждэг,
хэн нэгний гунигийг зөөлрүүлдэг,
энэ хорвоог арай илүү дулаан болгодог бүх эмэгтэйчүүддээ баярлалаа. 🌷
International Women's Day-ийн мэнд хүргэе.

03/03/2026
03/03/2026

Манай клубийн хөөрхөн гишүүн О.Сондор❤️

Хичээл тараад:“Юу хийх вэ?” 🤔Цагаан илгээлт: come here bro 🤝Ангиараа, найзуудаараа хамтдаа бүртгүүлбэл илүү хөгжилтэй, д...
03/03/2026

Хичээл тараад:
“Юу хийх вэ?” 🤔
Цагаан илгээлт: come here bro 🤝

Ангиараа, найзуудаараа хамтдаа бүртгүүлбэл илүү хөгжилтэй, дурсамжтай.

📩 DM open | QR scanner

03/03/2026

03/03/2026

📌 Улаан загалмай нийгэмлэг гэж юу вэ? | PART II

-Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэг нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хүн бүрийг хүндэтгэх, хамгаалах, зовлон шаналалыг нь хөнгөвчилж, тус дэм болох зорилттой анх 1863 онд байгууллагдаж байсан 17 сая олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөн юм. Одоогоор дэлхий даяар нийт 97 сая сайн дурын ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Улаан загалмай бол Монгол улс цаашлаад олон улсын хэмжээнд залуусын дуу хоолой, үзэл бодлыг хүргэж бодитой оролцоонд хувь нэмрээ оруулж, нэгдэх боломжийг олгодог олон улсдаа нэр хүндтэй хүмүүнлэгийн томоохон байгууллага юм.

-Хэрвээ та хүмүүнлэг энэрэнгүй ажилд оролцох хүсэлтэй, өөрийн нийгмийн хүрээллээ зөв хүмүүсээр бүрдүүлж идэвхтэй амьдрахыг хүсвэл манай клубд элсэхийг урьж байна😉

# #Анкет бөглөх холбоос # #
https://forms.gle/ARvnqo3wZhhf5XNp7

📍 Улаан Загалмай гэж юу вэ? PART IУлаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөнийг Нобелийн шагналтан, Щвейцарийн иргэн А...
03/03/2026

📍 Улаан Загалмай гэж юу вэ? PART I

Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөнийг Нобелийн шагналтан, Щвейцарийн иргэн Анри Дюнан /1828-1910/ үүсгэн байгуулсан түүхтэй. Анри Дюнан анх дөрвөн иргэнтэй нэгдэн Сольферногийн дайны талбарт эндэж, шархадсан цэргүүдэд хэнийг ч үл ялгаварлан эмнэлгийн анхан шатны тусламжийг шуурхай хүргэж, хүнлэг энэрэнгүй үйл ажиллагааг удирдан зохион байгуулжээ. Ийнхүү 1863 онд Швейцарын Женевт Анри Дюнан дөрвөн иргэнтэй хамтран “Тавын хороо” буюу шархадсан хүмүүст туслах олон улсын хороог байгуулсан нь Улаан загалмайн хөдөлгөөний суурь болж, хожим нь Олон улсын улаан загалмайн хороо болж өргөжжээ. Түүний бэлэг тэмдэг нь цагаан дэвсгэр дээр улаан загалмай байв.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь 1919 онд байгуулагдаж, байгалийн гамшигт нэрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зэвсэгт мөргөлдөөний улмаас дүрвэгсдийг асран хамгаалахад чиглэж үйл ажиллагаа явуулдаг дэлхий даяар 97 орчим сая сайн дурын ажилтан, гишүүд, ажилтнуудтай хамгийн том олон улсын хөдөлгөөн юм.

МУЗН-ийн Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөн

МУЗН-ийн Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөн нь 78000 гаруй гишүүдтэй үндэсний хэмжээний хүмүүнлэгийн хөдөлгөөн юм. Хүүхэд залуучуудын хөдөлгөөн нь эрүүл мэнд, анхны тусламж, гамшгийн бэлэн байдал, БЗДХ болон ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, хүрээлэн буй байгаль орчин, хувь хүний хөгжил, олон улс хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Та бүхэн манай бүлгэмд элссэнээр дээрх чиглэлийн үйл ажиллагаануудад оролцох боломжтой юм.

ХЗХ-ний зорилго: Хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж, тэдний оролцоонд тулгуурлан нийгэмд бодитой хувь нэмэр оруулахад оршино

Уриа: Хүмүүнлэг Иргэн - Хөгжлийн Ирээдүй

Address

14
Erdenet

Alerts

Be the first to know and let us send you an email when 14-р сургуулийн ӨУЗ Цагаан Илгээлт клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share