Bayanburd Lions Club

Bayanburd Lions Club Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bayanburd Lions Club, Charitable organisation, Erdenet City.

17/09/2026

2026.09.11 Эрдэнэт хот

15/09/2026

Л.Баярзул: Бидний өгч байгаа цус ямар их ач тустай, хэчнээн олон хүнд хэрэг болдгийг ойлгоод цусаа хандивлахаар шийдсэн. Эрэгтэй хүн цусаа хандивлах нь бас их сайн байдаг гэж сонссон. Миний хандивласан цус гурван хүний амь насыг аврахад хувь нэмэр оруулж байгаа гэж бодохоор их баяртай байсан. Мөн жилд 35 удаа цусаа хандивлах боломжтой байдаг юм байна лээ. Цаашид ч боломжтой үедээ цусаа хандивлаж, бусдад туслахыг хүсэж байна.

15/09/2026

Э.Ганшагай: Би 2017 оноос хойш цусаа хандивлаж байна. Анх цусны дутагдал их байдаг гэж сонсоод цусаа хандивлаж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 12 иргэний амийг аварсан байна. Цусаа хандивласнаар хэн нэгний амь насыг аврахад хувь нэмрээ оруулж байна гэж боддог учраас цаашид ч үргэлжлүүлэн хандивлах болно.

15/09/2026

Д.Мөнгөн-Эрдэнэ: Миний хувьд анх удаа цусаа хандивлаж байна. Донор хүний үүрэг, оролцоо маш чухал гэж боддог. Олон иргэний амь насыг аврахад хувь нэмрээ оруулах сайн үйлсийн аянд нэгдсэндээ баяртай байна. Цаашид ч боломжтой үедээ цусаа хандивлаж, бусдад туслахыг хүсэж байна.

15/09/2026

“Цусаа хандивлаж амьдрал бэлэглэе “ уриатай “Баянбүрд” лайнс олон улсын сайн дурын байгууллагын залуус нэгдэж Цусаа хандивлах ажлыг зохион байгууллаа

🩸 ЦУСАА ХАНДИВЛАЖ, АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН ГИШҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА ❤️Баянбүрд Лайнс клубын уриалгыг дэмжин, цусаа хандивлаж, хэн ...
11/09/2026

🩸 ЦУСАА ХАНДИВЛАЖ, АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН ГИШҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА ❤️

Баянбүрд Лайнс клубын уриалгыг дэмжин, цусаа хандивлаж, хэн нэгний амьдралд итгэл найдвар бэлэглэсэн эрхэм гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье❤️

Та бүхний хандивласан цус бол зүгээр нэг тусламж бус өвдөж шаналсан нэгэнд амьдрах боломж, ар гэрийнхэнд нь баяр баясал, маргаашийг хүлээх итгэл юм🦁
Bayanburd UB Lions Club
Bayanburd Sakhigusu Lions Club
Bulgan lions club

“Баянбүрд клуб “гишүүдийн  ээлжит хурал 🦁🦁9-р сард хийгдэх ажлуудаа хэлэлцэв2026.09.02
03/09/2026

“Баянбүрд клуб “гишүүдийн ээлжит хурал 🦁🦁
9-р сард хийгдэх ажлуудаа хэлэлцэв

2026.09.02

03/09/2026

Сэтгэлдээ юуг хуримтлуулна, амьдралдаа түүнийгээ бүтээнэ🦁
Сайхан сэтгэл, талархал, уучлал, бусдыг гэсэн энэрэнгүй хандлага нь сэтгэлийг хөнгөлж, амьдралыг илүү гэрэлтэйгээр харах хүч өгдөг🦁
Хүний амьдралыг заавал том үйлс өөрчилдөггүй. Хэн нэгэнд хэлсэн нэг сайхан үг, чин сэтгэлээсээ хийсэн нэг сайн үйл, уучилж өнгөрүүлсэн нэг гомдол, тэвчиж давсан нэг мөч хүртэл бидний дотор сайн сайхныг бага багаар хуримтлуулж байдаг🦁
Өнөөдөр тарьсан өчүүхэн сайн үйл маргаашийн амар амгалангийн үр болж чадна. Тиймээс бусдын алдааг тоолохоос илүү сайныг нь олж харж, гомдлыг хадгалахаас илүү уучилж, авахыг бодохоос илүү өгч сурахыг хичээе.
Сайхан сэтгэлээр хийсэн бүхэн алга болдоггүй🦁
Тэр бүхэн бидний сэтгэлд гэрэл болон хуримтлагдаж, сайн сайхан амьдралын үндэс суурийг бүтээдэг🦁

🦁 ЯАГААД ЛАЙНС КЛУБЫН ГИШҮҮН БОЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?Лайнс клубын гишүүн болно гэдэг зүгээр нэг байгууллагад нэрээ бүртгүүлэхи...
30/08/2026

🦁 ЯАГААД ЛАЙНС КЛУБЫН ГИШҮҮН БОЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Лайнс клубын гишүүн болно гэдэг зүгээр нэг байгууллагад нэрээ бүртгүүлэхийн нэр биш

Энэ бол бусдын амьдралд гэрэл нэмэхийн зэрэгцээ өөрийнхөө амьдралыг ч утга учиртай, үнэ цэнтэй болгох сонголт юм

Лайнс гишүүн болсноор та

❤️ Тусламж хэрэгтэй хүнд бодитоор хүрч, амьдралд нь итгэл найдвар бэлэглэнэ.
Сайхан сэтгэлтэй, зөв зорилготой хүмүүстэй нөхөрлөж, хүчтэй хамт олны нэг болно.
Өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлд суралцан, туршлагаа бусадтай хуваалцана🦁
🗣️ Олон нийтийн өмнө үзэл бодлоо илэрхийлэх, зохион байгуулах, багаар ажиллах чадвараа нэмэгдүүлнэ🦁
Манлайлах боломжтой болж, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах хүчээ мэдэрнэ.
🌍 Дэлхийн олон орны Лайнс гишүүдтэй холбогдон, олон улсын нөхөрлөл, хамтын ажиллагааны шинэ үүдийг нээнэ.
Хийсэн сайн үйл бүрээсээ аз жаргал, бахархал, амьдралын хамгийн нандин дурсамжийг бүтээнэ🦁

Лайнс клубт та зөвхөн бусдад тусалдаггүй.
Та өөрөө илүү энэрэнгүй, илүү зоригтой, илүү хариуцлагатай, илүү хүчирхэг хүн болон төлөвшдөг🦁

Ганцаараа хийж чадах зүйл хязгаартай.
Харин ижил үнэт зүйлтэй хүмүүс нэгдэж чадвал нэг хүүхдийн мөрөөдлийг биелүүлж, нэг гэр бүлд итгэл бэлэглэж, бүр бүхэл бүтэн нийгэмд өөрчлөлт авчирч чадна🦁

Сайн хүн байх сайхан❤️
Харин сайн хүмүүсийн хүчтэй нэгдлийн нэг хэсэг байх бүр ч гайхамшигтай шүү 🦁Бидэнтэй холбогдох бол Bayanburd UB Lions ClubЧат бичээрэй

Address

Erdenet City
16000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bayanburd Lions Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share