03/08/2026
🇲🇳🌏Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны гишүүн, морины даамлын хувиар хурдан морины уралдааныг зохион байгуулах, уралдааны дэг журам, аюулгүй байдал, шударга өрсөлдөөнийг хангах үйл ажиллагаанд хариуцлагатайгаар оролцож, айраг, түрүү хүртсэн хурдан хүлгүүдийн эзэд, уяачид, унаач хүүхдүүдэд шагнал гардуулах хүндэтгэлтэй мөчид оролцлоо.
🐎🤠Монгол түмний төрт ёсны их баяр, үндэсний өв соёлын салшгүй нэг хэсэг болсон хурдан морины уралдаан нь монгол адууны удам угсаа, уяа сойлгын эрдэм, өв соёл, монгол хүний хийморь бахархлыг илэрхийлдэг эрхэм уламжлал билээ.
Хурдан хүлгээ сойн уралдуулсан нийт уяачид, эр зориг гарган уралдсан унаач хүүхдүүд, баяр наадмыг амжилттай зохион байгуулсан салбар хороод, зохион байгуулагчид болон иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, хийморь нь үргэлж өөдөө байж, Монгол наадмын гал бадран, монгол адууны сүр хүч үеийн үед мөнхөд цуурайтаж байх болтугай.
Хүндэтгэсэн;
М.Ренчин-Очир