12/09/2025
Та манай аймагт ментороорч сонгогдох боломжтой гээд боддоо🤩🤯❤️🤗
"Teen Voice" Менторын сонгон шалгаруулалт зарлагдлаа!📢
- Teen Voice ТББ нь хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг хамгаалан хүргэх зорилгоор ажилладаг.
Бид Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөл байгуулахын хүрээнд тухайн аймаг бүрт хүүхэд, залуусыг чиглүүлэн дэмжих Ментор-уудыг сонгон шалгаруулж байна.
✨ Ментор гэж хэн бэ?
Ментор нь тухайн аймаг дахь Teen Voice клубийн гишүүд болон өсвөр үеийн хүүхдүүдэд чиглүүлэг өгч, хөгжлийн боломжийг нээж өгөх, үйл ажиллагаанд оролцуулах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй залуу манлайлагч юм.
Шалгуур үзүүлэлт:
✅Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг ахлах ангийн (10–12 анги) сурагч байх
✅Цахимаар ажиллах боломжтой байх (7 хоногт 2 цаг)
✅Багаар ажиллах чадвартай байх
✅Цаг заваа зарцуулах боломжтой
✅Идэвх санаачилгатай байх
Бид ямар хүмүүст боломж олгох вэ?
✅Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажиллаж байсан туршлагатай
✅Нийгмийн идэвхтэй, сайн дурын ажлын сонирхолтой
✅Манлайлах, бусдыг чиглүүлэх чадвартай
✅Өөрийн аймагтаа өсвөр үеийн оролцоог дэмжих хүсэлтэй
📝 Сонгон шалгаруулалтад хэрхэн хамрагдах вэ?
✅Онлайн бүртгэлийн маягтыг бөглөнө
✅Сонгон шалгаруулалтын ярилцлагад орно
✅Шалгарсан тохиолдолд тухайн аймгийн Teen Voice клубийг удирдан чиглүүлнэ
👉 Бүртгэл дуусах хугацаа: [2025.09.18]
👉 Бүртгэлийн линк: [https://forms.gle/f4kF5ey59DTXPeZS8]
🌍 Бид юу хүсч байна вэ?
Монголын өнцөг булан бүрт хүүхдийн дуу хоолойг сонсогдож, тэд өөрсдийн орон нутагтаа өөрчлөлт, хөгжилд хувь нэмрээ оруулахад нь хамтдаа оролцох!