Дархан Залуучуудын хөгжлийн төв

Call

Дархан Залуучуудын хөгжлийн төв 15-34 насны өсвөр үе залуучуудын оролцоо хөгжлийг дэмжих

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНАСоёл, спорт, аялал жуулчлал, залу...
01/10/2026

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 10 дугаар тогтоолын хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасны дагуу санал авч байна.

Хуулийн төсөлтэй танилцан саналаа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын [email protected] цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Та бүхний ирүүлсэн саналыг нэгтгэн судалж, хуулийн төслийг боловсронгуй болгоход тусган ажиллана.

Толь бичиг | Холбоо барих | A - | A + МОН | MNG | EN Яамны тухай Мэдээ Хууль эрх зүй Ил тод Үйлчилгээ Шилэн данс Цахим соёл Аялал жуулчлал САЛБАРЫН ХЯНАЛТ Мэдээ ЗАЛУУЧУУДЫН Х....

🎓 ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮДЭД НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААӨсвөр үе, залуучуудыг нөхөн үржихүйн эрүүл...
01/10/2026

🎓 ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮДЭД НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өсвөр үе, залуучуудыг нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв мэдлэг, мэдээлэлтэй болгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв дадал, хэвшил төлөвшүүлэх, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд “Өсвөр насны хөвгүүдийн биеийн өсөлт, хөгжлийн өөрчлөлт, эрүүл ахуй, ариун цэвэр”, “Элэгний В, С вирусын халдвар” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг ЭМГ-ын НЭМТөвийн арга зүйч Ж.Пагмадулам, Б.Түмэндэмбэрэл нар удирдан явуулж, өсвөр насны хөвгүүдийн бие махбодын өсөлт, хөгжлийн өөрчлөлт, эрүүл ахуй, ариун цэвэр, өөрийгөө хамгаалах, эрүүл мэнддээ зөв хандах дадал болон элэгний В, С вирусын халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгов.

Дархан-Уул Аймаг
Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар

30/09/2026
29/09/2026

🎥Нэг сэдвээр бүрэн зураглая ГЭРЭЛ ТҮГЭЭЕ💡
"Хог хаягдлын асуудал" анхны уулзалт зохион байгуулагдлаа.

🎓 ӨСВӨР НАСНЫ ОХИДОД НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААӨсвөр үе, залуучуудыг нөхөн үржихүйн эрүүл мэ...
29/09/2026

🎓 ӨСВӨР НАСНЫ ОХИДОД НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өсвөр үе, залуучуудыг нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв мэдлэг, мэдээлэлтэй болгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв дадал, хэвшил төлөвшүүлэх, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах ангийн 120 гаруй охидод “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын эмч Ж.Пагмадулам удирдан явуулж, “Өсвөр насны охидын биеийн өсөлт, хөгжлийн өөрчлөлт, эрүүл ахуй, ариун цэвэр” сэдвээр өсвөр насанд гардаг бие махбодын өөрчлөлт, эрүүл ахуйн зөв дадал, өөрийгөө хамгаалах болон эрүүл мэнддээ зөв хандах талаар хэрэгцээтэй мэдлэг, мэдээллийг хүргэлээ.

Тус сургалтыг Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Дархан Залуучуудын хөгжлийн төв хамтран үе шаттайгаар зохион байгуулж байна.

Дархан-Уул Аймаг

Мөнгө аваад кинонд тоглох уу? 🎬 КИНОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА!Дархан хотод зураг авалт хийгдэх Монгол–Тайван- ...
26/09/2026

Мөнгө аваад кинонд тоглох уу?

🎬 КИНОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА!

Дархан хотод зураг авалт хийгдэх Монгол–Тайван- Солонгосын хамтарсан кинонд тоглох сонирхолтой залуусыг урьж байна.

✨ Тавигдах шаардлага:
• 20–30 насны эрэгтэй
• Цэвэрхэн, зөв төрхтэй үсээ засуулаад ирэх
• Кино зураг авалтад оролцох сонирхолтой байх

💰 Өдрийн урамшуулалтай!

📅 Шалгаруулалт: 2026 оны 9-р сарын 27
⏰ 16:00 цагт
📍 Залуучуудын театр

📞 Холбогдох утас: 99236717

🎥 Кино урлагт өөрийгөө сорихыг хүсэж байгаа залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна!

📢 “БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА – 2026” зохион байгуулагдахад 1 хоног ...
16/09/2026

📢 “БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА – 2026” зохион байгуулагдахад 1 хоног үлдлээ.

Танд хэрэг болох бодит мэдээлэл, боломжууд нэг дор!
👇 БҮРТГҮҮЛЭХ ЛИНК:
🔗 https://forms.gle/SWa4poKzSNrFwBDf7

Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

Address

11
Darkhan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

70377953

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан Залуучуудын хөгжлийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share