11/03/2026
💙 “Анхлан Мэтгэлцэгч”💙 мэтгэлцээний тэмцээн ✨
Сайн байцгаана уу? 👋
💜 Од сургуулийн Сурагчдын Зөвлөлөөс мэндчилж байна. 💐
Од мэтгэлцээний клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 💬 “Анхлан Мэтгэлцэгч” мэтгэлцээний тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. 👏
Энэхүү тэмцээний зорилго нь сурагчдыг нийгмийн олон талт асуудлыг танин мэдэх, шинжлэн судлах арга барилд суралцуулах, мөн бусдын үзэл бодлыг хүндэтгэн мэтгэлцэх чадварыг төлөвшүүлэхэд оршдог билээ.
🏆 Тэмцээний дүн:
🥇 Тэргүүн байр: Оюуны дайчид баг
🥈 Дэд байр: Ишигнүүд баг
🥉 Гутгаар байр: Nexus баг
ТАЛАРХАЛ
Од мэтгэлцээний клуб байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд өмнөх үеийн мэтгэлцэгчид энэхүү тэмцээнийг шүүн явуулж, өөрсдийн мэдлэг туршлагыг анхлан мэтгэлцэгчдэд хуваалцсаар ирсэн сайхан уламжлалтай билээ.
2026 онд зохион байгуулагдсан “Анхлан Мэтгэлцэгч” тэмцээнд шүүгчээр ажиллаж, цаг хугацаа, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулсан дараах сурагчдад чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.
🔹 12-4 ангийн сурагч Б.Оюунтүлхүүр
🔹 12-3 ангийн сурагч Х.Баясгалан
🔹 12-3 ангийн сурагч Н.Сүх-Эрдэнэ
Та бүхний хүүхдийн оролцооны байгууллагад оруулсан бодит хувь нэмэр, хичээл зүтгэл нь өмнөх үеийн шилдэг мэтгэлцэгчдийн үргэлжлэл болж, дараагийн үеийн мэтгэлцэгч нарын амжилтад том түлхэц болсныг онцлон тэмдэглэх байна. Та бүхэнд хичээл сурлагын өндөр амжилт хүсье.
⚜️Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус, соёл юм.⚜️
Хүндэтгэсэн,
Од мэтгэлцээний клуб
Од сургуулийн Сурагчдын Зөвлөл