Zorilgotoi Bvsgvichvvd NVTBB

Website

Zorilgotoi Bvsgvichvvd NVTBB #Соёлыг бид түгээе
#Үр хүүхэддээ та үлгэрлэ

Алдаж болохгүй алтан боломж👏👏
28/08/2026

Алдаж болохгүй алтан боломж👏👏

Энэхүү сургалт нь БНСУ-ын Намсөүл Их Сургуулийн Улаанбаатар хот дахь К төвөөс зохион байгуулж буй солонгос хэлний анхан шатны сургалт юм.
Сургалтын зорилго: БНСУ-ын Намсөүл Их Сургуулийн Улаанбаатар хот дахь К төвөөс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 ангийн сургачдын солонгос хэл сурах идэвхийг дэмжих зорилготой болно.
Сургалтыг Намсөүл их сургуулийн багш нар цахимаар зохион байгуулна. Суралцагчид Улаанбаатар К төвөөс зохион байгуулж буй Солонгос хэлний Хангил үсгийн баяр, цөөн тооны танхимийн лекц арга хэмжээнүүдэд үнэ төлбөргүй хамрагдана.
Хичээл долоо хоногийн 2,4,6 өдөр 16 цагаас цахимаар орно. Хичээлийн ирц 90%-аас дээш бол сургалтын төлбөр болох 100.000 төгрөгийг 100% буцааж олгоно. Хичээл 2026-09-15 өдрөөс эхэнэ. Эхний 30 хүүхдийг бүртгэнэ.
Манай Улаанбаатар К төвийн хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 34-р хороо, Хилчин 61-6 тоот

Бүртгэлийг дараах холбоосоор хийгээрэй.
https://forms.gle/uyGQG6AEq9KYZRrA9

Бид суралцсаар ...., Ваав 🧡💛🔥"Монгол Өрх" Сэтгэл Зүйн Хүрээлэнгээс зохион байгуулсан ADHD-ийн эрчимжүүлсэн сургалтад хам...
18/06/2026

Бид суралцсаар ....,

Ваав 🧡💛🔥

"Монгол Өрх" Сэтгэл Зүйн Хүрээлэнгээс зохион байгуулсан ADHD-ийн эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж сертификат авсан Zorilgotoi Bvsgvichvvd NVTBB үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Bolortuya Khishigtsogt -даа халуун баяр хүргэе.

Олон улсад өргөн хэрэглэгддэг арга зүйг суралцан эцэг эх, багш, асран хамгаалагчдад зөв мэдээлэл хүргэж, буруу ойлголтыг арилган мэдсэн зүйлээ бусдад түгээж ажиллаарай гэж хүсье.

Хүүхэд бүрийг ойлгож, хүлээн авдаг нийгмийн төлөө хамтдаа 🙏🙏🙏

#МонголӨрх #СэтгэлЗүй #ТусгайБоловсрол #БоловсролынСэтгэлЗүй

11/06/2026
"Зорилготой бүсгүйчүүд" НҮТББ-ын гишүүд бид үргэлж өөрсдийгөө хөгжүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн төлөө хичээж ба...
05/06/2026

"Зорилготой бүсгүйчүүд" НҮТББ-ын гишүүд бид үргэлж өөрсдийгөө хөгжүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн төлөө хичээж байдаг бөгөөд биднийг уриалж, үлгэр дуурайлал үзүүлж, нялх хүүхэдтэй ч гэсэн өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн төлөө цаг заваа зарцуулж суралцан АI Academy Asia-ийн "Хиймэл оюуны сургагч багш" болсон "Зорилготой бүсгүйчүүд" НҮТББ-ын үүсгэн байгуулагч Bolortuya Khishigtsogt -даа халуун баяр хүргэе.

Бусдын сайн сайхны төлөө өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, шинэ мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, залууст хиймэл оюуны ертөнцийг нээж өгч байгаад үнэхээр баяртай байна.

Хиймэл оюуны эрин зуунд илүү олон хүнд мэдлэг түгээж, илүү том амжилтуудыг гаргах болтугай. Цаашдынх нь сурч боловсрох их үйлсэд өндөр амжилт хүсье!

18/05/2026

💜💜💜

18/05/2026

💝 “Зорилготой бүсгүйчүүд” НҮТББ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 35-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд зориулан сэдэвт тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн болон бичиг хэргийн материалуудыг хандивлалаа 📚🧸✏️

Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудын хөгжил, боловсролд хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм зорилгын нэг билээ.
Хүүхэд бүр инээмсэглэж, хүсэл мөрөөдлөө чөлөөтэй бүтээх боломжтой нийгмийг хамтдаа бий болгоцгооё. 🌱✨

#ЗорилготойБүсгүйчүүд
#НийгмийнХариуцлага
#ХүүхдийнХөгжил
#Даланзадгад
#35рЦэцэрлэг

💐 “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа 💐Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Баруунсайх...
16/05/2026

💐 “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа 💐

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Баруунсайхан 1-р багаас зохион байгуулсан “Гэр бүлийн үнэ цэнэ” арга хэмжээ халуун дулаан уур амьсгал, хайр халамж, хамтын оролцоогоор дүүрэн сайхан болж өндөрлөлөө. 👨‍👩‍👧‍👦💖

Энэхүү арга хэмжээнд оролцсон нийт гэр бүлүүддээ, хүүхэд багачууддаа талархал илэрхийлье. Хосууд болон ээж хүүхдүүд хамтдаа дурсамж бүтээж, цэцгэн бүтээл урлан, сэтгэлийн үгээ захидлаар илэрхийлсэн нь арга хэмжээний хамгийн үнэ цэнэтэй дурсамжтай мөч байлаа. 🌸🦋

Мөн сургалтыг сэтгэл гарган зохион байгуулж, оролцогчдод урам зориг, эерэг мэдрэмж түгээсэн “Зорилготой бүсгүйчүүд” НҮТББ-даа гүн талархал илэрхийлье. ✨

📍 Зохион байгуулагч: Баруунсайхан 1-р баг
📍 Хамтран зохион байгуулсан: “Зорилготой бүсгүйчүүд” НҮТББ

“Гэр бүлийн аз жаргал, халуун дулаан уур амьсгалыг хамтдаа бүтээцгээе.” 💞

#ГэрБүлийнҮнэЦэнэ
#ОлонУлсынГэрБүлийнӨдөр
#ЗорилготойБүсгүйчүүд
#Баруунсайхан1рБаг
#ХамтдааБүтээ
#СоёлыгБидТүгээе
#ҮрХүүхэддээТаҮлгэрлэ

Address

Umnugobi
Dalandzadgad
5656

Alerts

Be the first to know and let us send you an email when Zorilgotoi Bvsgvichvvd NVTBB posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share