Булган аймгийн Залуучуудын Холбоо

Булган аймгийн Залуучуудын Холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Булган аймгийн Залуучуудын Холбоо, Non-Governmental Organization (NGO), Bulgan.

Нэгэн өдрийг бидэнтэй хамт өнгөрүүлж, "BULGAN 3X3" тэмцээний уур амьсгалыг хамтдаа бүтээсэн нийт залуучууддаа баярлалаа....
28/06/2026

Нэгэн өдрийг бидэнтэй хамт өнгөрүүлж, "BULGAN 3X3" тэмцээний уур амьсгалыг хамтдаа бүтээсэн нийт залуучууддаа баярлалаа. Та бүхний эрч хүч, идэвх оролцоо бидэнд хамгийн том урам байлаа. Дараагийн тэмцээн, уулзалтаар дахин уулзацгаая! 🏀❤️

🏀🔥"BULGAN 3X3" ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛООБулган аймгийн Залуучуудын холбооноос зохион байгуулагдсан "BULGAN 3X3" сагсан...
28/06/2026

🏀🔥"BULGAN 3X3" ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

Булган аймгийн Залуучуудын холбооноос зохион байгуулагдсан "BULGAN 3X3" сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай өндөрлөж, шилдэг баг, тамирчид шагналаа гардан авлаа.

Тэмцээнд олон шилдэг багууд оролцож, хурд хүч, ур чадвар, багийн нэгдлийг сорьсон өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзүүлэн аваргуудаа тодруулсан юм.

Шагналыг Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Булган аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Анхбаяр болон Залуучуудын холбооны төлөөллүүд шилдэг баг тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан баяр хүргэлээ.

Эрэгтэй 16-25 насны ангилал
🥇 I байр – Хутаг-Өндөр
🥈 II байр – Хар азарга
🥉 III байр – Арвайн талх

Эрэгтэй 26-34 насны ангилал
🥇 I байр – SPRITE
🥈 II байр – Хялганат
🥉 III байр – Дулааны станц

Эмэгтэй ангилал
🥇 I байр – Хөгжилтэй бөмбөлгүүд
🥈 II байр – Энержи
🥉 III байр – Хаан банк

Мөн тэмцээний шилдэг тоглогчоор Б.Мөнх-Ирээдүй, Номиншанд, Ариун-Эрдэнэ нар тодорч, амжилтыг нь үнэлэн шагнасан юм.

"BULGAN 3X3" тэмцээн нь 3x3 сагсан бөмбөгийн спортыг орон нутагт хөгжүүлэх, хүүхэд залуусыг спортоор идэвхтэй хичээллэхэд уриалах, шилдэг тамирчдыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж, өргөн хүрээний оролцоотой, амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээний нэг хэсэг болсон Булган аймгийн хөгжитм жүжгийн театрын эрхэм уран бүтээлчиддээ халуун талархал илэрхийлье.

ОНОЛБААТАРЫН ХУЛАН БУЛГАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДТАЙ УУЛЗЛААБулган аймгийн Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй"BULGAN 3...
28/06/2026

ОНОЛБААТАРЫН ХУЛАН БУЛГАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДТАЙ УУЛЗЛАА

Булган аймгийн Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй"BULGAN 3X3" сагсан бөмбөгийн тэмцээний нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын эмэгтэйчүүдийн 3x3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан Булган аймгийн залуучуудтай уулзалт хийлээ.

Арга хэмжээний үеэр Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Монголын 3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Онолбаатарын Хуланд хүндэтгэл үзүүлж, спортын салбарт гаргасан амжилт, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн 20 сая төгрөгийн мөнгөн урамшуулал гардууллаа.

Цаашид энэхүү тэмцээн жил бүр Монгол Улсын гавьяат тамирчин Онолбаатарын Хулангийн нэрэмжит болон уламжлал болгон зохион байгуулагдаж, залуу тамирчдад урам зориг, үлгэр дуурайлал түгээх спортын үнэ цэнтэй арга хэмжээ болон өргөжин хөгжих юм.

Мөн залуус, хүүхэд багачууд энэ өдөр Цогт Хунтайжийн талбайд хуран чуулж, дурсгалын зураг авахуулж, гарын үсэг зуруулан дурсамжтай мөчийг хамтдаа бүтээв.

"BULGAN 3X3" тэмцээний тоглолтын хуваарьтай танилцана уу 🏀🔥
27/06/2026

"BULGAN 3X3" тэмцээний тоглолтын хуваарьтай танилцана уу 🏀🔥

"BULGAN 3X3" тэмцээний багийн хуваарилалттай танилцана уу 🏀🔥
27/06/2026

"BULGAN 3X3" тэмцээний багийн хуваарилалттай танилцана уу 🏀🔥

❗️BULGAN 3X3 ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЯГ ОДОО ХААГДЛАА❗️Маргааш талбай дээр уулзацгаая🤩
27/06/2026

❗️BULGAN 3X3 ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЯГ ОДОО ХААГДЛАА❗️

Маргааш талбай дээр уулзацгаая🤩

ТАЛАРХАЛ 💐Булган аймгийн залуучуудын холбооноос зохион байгуулж буй “BULGAN 3Х3” тэмцээнд дэмжлэг үзүүлсэн “БИГ БЮЛДИНГ”...
27/06/2026

ТАЛАРХАЛ 💐

Булган аймгийн залуучуудын холбооноос зохион байгуулж буй “BULGAN 3Х3” тэмцээнд дэмжлэг үзүүлсэн “БИГ БЮЛДИНГ” ХХК, “ЖАРГАЛАНТ ДУЛААН” ХХК-ын хамт олонд талархал илэрхийлье.

ТАЛАРХАЛ 💐Булган аймгийн залуучуудын холбооноос зохион байгуулж буй “BULGAN 3Х3” тэмцээнд дэмжлэг үзүүлсэн “ТЭНГЭР ХИШИГ...
27/06/2026

ТАЛАРХАЛ 💐

Булган аймгийн залуучуудын холбооноос зохион байгуулж буй “BULGAN 3Х3” тэмцээнд дэмжлэг үзүүлсэн “ТЭНГЭР ХИШИГ” ХХК"-ын хамт олонд талархал илэрхийлье.

ТАЛАРХАЛ 💐Булган аймгийн залуучуудын холбооноос зохион байгуулж буй “BULGAN 3Х3” тэмцээний сагсан бөмбөгийн иж бүрэн тал...
27/06/2026

ТАЛАРХАЛ 💐

Булган аймгийн залуучуудын холбооноос зохион байгуулж буй “BULGAN 3Х3” тэмцээний сагсан бөмбөгийн иж бүрэн талбайг шийдэж, дэмжлэг үзүүлсэн Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир танд талархал илэрхийлье.

Address

Bulgan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Булган аймгийн Залуучуудын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share