21/05/2026
За Манайхаан✋📣.
Хүүхэд, насанд хүрэгчийн аль алинд нь зориулсан англи хэлний эрчимжүүлсэн богино хугацааны ангиудаа сайтар бодсоны 🧐 эцэст Баянхонгорын хүүхэд залуус, насанд хүрэгчид, ер нь сонирхсон хэн бүхэнд заахаар шийдэн ийм хуваарь гаргалаа.🤞
📆Хэзээ: 2026.06.15-07.10 Нийт 4 долоо хоног үргэлжилнэ.
🏦Хаана: Голомт төвийн 5 давхар 504 тоот
☎️Утас: 8986-3353
✅Өөрийнхөө болон хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээнд тулгуурлан сонголтоо хийж суралцаарай.👍
📌5-6 дугаар анги, 7-8 дугаар ангийн сурагчдаа зориулсан Ерөнхий англи хэлний анги. Дүрэм нүдэж хүүхэд залхаахгүй, яриа, харилцааны ур чадвар дээр тулгуурсан, өдөр тутмын энгийн нөхцөл байдалд хүүхэд өөртөө итгэлтэйгээр англи хэлээр чөлөөтэй харилцаж, ярьж сурах боломжтой анги.
📌 Цаашид IELTS-н шалгалт өгөх төлөвлөгөөтэй, гэхдээ одоохондоо хараахан хүссэн оноогоо авах англи хэлний түвшин нь хүрэхгүй байгаа ахлах ангийн сурагч болон насан хүрсэн хүмүүст зориулсан PRE-IELTS анги.
📌IELTS-н шалгалт өгөх төлөвлөгөөтэй, хэлний түвшин нь хангалттай сайн сурагч болон насанд хүрсэн хүмүүст зориулсан IELTS-н шалгалтын арга техник заах IELTS PREPARATION анги.
📌Кино, цуврал, контент үзээд өдөр тутам хэрэглэдэг үг хэллэг, хэлц үг сурангаа давхар англи хэлээр харилцдаг улсуудын соёлтой танилцах, суралцах боломжтой MOVIE ENGLISH анги.
📌Дүрэм, үг сайн мэддэг ч хараахан хэрэглээ болгож чадахгүй байгаа ахлах ангийн сурагчид, насанд хүрсэн хүмүүст зориулсан англи хэлээр ичихгүй, алдаа гаргахаас айхгүй, чөлөөтэй харилцаж ярьж сурах хүмүүст зориулсан ENGLISH SPEAKING CLASS анги.
📌Бусадтай найзалж нөхөрлөж, англи хэлээр чөлөөтэй, өөртөө итгэлтэйгээр харилцан ярих бүх хүмүүст нээлттэй, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ENGLISH SPEAKING CLUB.
🙂Хичээллэх цаг болон хуваарийг доор байгаа хуваариас САЙН ХАРААРАЙ. Асууж тодруулах зүйл байгаа бол залгаарай.
🙂Залхаахгүй, сонирхолтой хэрнээ сайн заах арга барилтай багштай тул суралцагчид ахиц заавал гарч л таарна.
🙂 Төлбөрийг хувааж төлж болох уян хатан нөхцөлтэй учраас санаа бүү зовоорой.
😎 Нэг ангийн дүүргэлт бага байх тул суралцагч болгонд хүрч ажиллан суралцагчийн сул талыг сайжруулж, ахиц гаргахаа амлая даа. ✌️