Сүхбаатар аймгийн Улаан загалмайн дунд шатны хороо

  • Home
  • Mongolia
  • Baruun-Urt
  • Сүхбаатар аймгийн Улаан загалмайн дунд шатны хороо

Сүхбаатар аймгийн Улаан загалмайн дунд шатны хороо Үндэсний хүмүүнлэгийн байгууллага.

МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн...
10/07/2026

МЭНДЧИЛГЭЭ

🇲🇳Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмын мэнд дэвшүүлье.

🇲🇳 Дэлхийд ганцхан Монгол наадамдаа
ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ.

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан иргэд, олон нийт Та бүхэн аливаа эрсдэлээс урьдчил...
10/07/2026

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан иргэд, олон нийт Та бүхэн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж доорх зөвлөмжийг дагаж мөрдөнө үү.

Та бүхэн сайхан наадаарай🇲🇳

АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААМонголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Өвөрмонгол...
15/06/2026

АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Улаан загалмай байгууллага хамтран 2017 оноос хойш "Бүс ба зам" төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд 2026 онд нийт 100 хүнийг “Анхны тусламжийн сургагч багш”-аар бэлтгэх юм.
Үүний дагуу "Анхны тусламжийн сургагч багш" бэлтгэх сургалтын эхний ээлж 2026 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдаж, 60 хүн сургаж, бэлтгэсэн.
Сургалтын хоёрдугаар ээлж нь 2026 оны 6 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулагдаж Сүхбаатар аймгийн Улаан Загалмайн дунд шатны хорооны Арга зүйч Х.Өлзийхутаг хамрагдлаа.
Сургалтад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас нийт 40 хүн хамрагдаж байна. “Анхны тусламжийн Сургагч багш" бэлтгэх энэхүү сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн байгууллагын мэргэшсэн Анхны тусламжийн сургагч багш нар чиглүүлэн ажиллаж байна.
АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ НАС АВАРНА.

ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДРӨӨР ДОНОРУУДЫГ АЛДАРШУУЛЛАА✅️Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан Хүндэт донорын болзол ха...
15/06/2026

ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДРӨӨР ДОНОРУУДЫГ АЛДАРШУУЛЛАА
✅️Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан Хүндэт донорын болзол хангасан 3 донор, Баруун-Урт сум болон Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шагнал, тэмдгээр нийт 28 донорыг шагнан урамшуулж, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэтгэл үзүүлэв.
✅️Мөн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн донор бүрт гарын бэлэг гардуулж, амьдрал бэлэглэгч сайн дурын донорууд болон хамтран ажилладаг байгууллагуудад талархал илэрхийллээ.
“ХҮМҮҮНЛЭГ СЭТГЭЛЭЭР ЦУСАА ӨГЧ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ!”

ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ "БҮҮ БАС" НӨЛӨӨЛЛИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ📌Улсын Онцгой комиссын 2026 оны 03 дугаар албан даа...
15/06/2026

ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ "БҮҮ БАС" НӨЛӨӨЛЛИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ
📌Улсын Онцгой комиссын 2026 оны 03 дугаар албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны А/195 тушаалын дагуу үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, усыг "БҮҮ БАС" аяны нээлтийн арга хэмжээг аймгийн Соёл, амралтын хүрээлэнд зохион байгууллаа.
⏳Тус аян нь хүүхэд, залуус, иргэд олон нийтэд усны аюул, ослын эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэгдэж, 2026 оны 06 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл орон даяар олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
✅Арга хэмжээнд аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Хосбаяр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын дарга М.Туул, Улаан Загалмайн хорооны дарга М.Хишигдэлгэр болон Цагдаагийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Соёл, амралтын хүрээлэн, “Өсвөрийн аврагч бүлгэм”ээс оролцож, үер, усны аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлж, аюулгүй байдлаа хангахыг олон нийтэд уриаллаа.
ХҮМҮҮНЛЭГ ИРГЭН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ, ТӨРИЙН БАНК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ Төрийн банк, Монголын улаан загалм...
08/06/2026

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ, ТӨРИЙН БАНК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Төрийн банк, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтын ажиллагаагаа эхлүүлэх анхны уулзалтыг зохион байгуулж, байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор хамтран ажиллахаар зөвшилцлөө.
Энэ үеэр “Хүндэт Өргөмжлөл”-ийг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярмаа нар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөрд гардуулсан юм.
Уулзалтаар, хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. Тухайлбал, сургалт болон мэдлэг түгээх чиглэлд хүнлэг энэрэнгүй ирээдүйн иргэнийг бүтээж, санхүүгийн боловсролыг олгох зорилгоор сурагч, оюутан залууст зориулсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн залуу үеийнхний оролцоог дэмжих саналтай байгаагаа Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр илэрхийлсэн. Мөн оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын чиглэлд гишүүнчлэлийн тогтолцоог бэхжүүлж, мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар ярилцсан.
Түүнчлэн Дэлхийн Усны өдөр, Цусны Донорын Дэлхийн өдөр, Гамшгийн Эрсдэлийг Бууруулах Олон Улсын өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд олон нийтийг хамарсан сургалт, нээлттэй өдөрлөг, сайн дурын нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг бодит болгох үүднээс хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулахаар болсон юм. See less

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ, ТӨРИЙН БАНК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМ БИЧИГ БАЙГУУЛАВ

Төрийн банк, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтын ажиллагаагаа эхлүүлэх анхны уулзалтыг зохион байгуулж, байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор хамтран ажиллахаар зөвшилцлөө.

Энэ үеэр “Хүндэт Өргөмжлөл”-ийг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярмаа нар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөрд гардуулсан юм.

Уулзалтаар, хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. Тухайлбал, сургалт болон мэдлэг түгээх чиглэлд хүнлэг энэрэнгүй ирээдүйн иргэнийг бүтээж, санхүүгийн боловсролыг олгох зорилгоор сурагч, оюутан залууст зориулсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн залуу үеийнхний оролцоог дэмжих саналтай байгаагаа Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр илэрхийлсэн. Мөн оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын чиглэлд гишүүнчлэлийн тогтолцоог бэхжүүлж, мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар ярилцсан.

Түүнчлэн Дэлхийн Усны өдөр, Цусны Донорын Дэлхийн өдөр, Гамшгийн Эрсдэлийг Бууруулах Олон Улсын өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд олон нийтийг хамарсан сургалт, нээлттэй өдөрлөг, сайн дурын нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг бодит болгох үүднээс хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулахаар болсон юм.

2026.05.29Сумдын анхан шатны Улаан загалмай хорооны Нарийн бичгийн дарга нарын сургалт уулзалт зохион байгуулагдлаа.Анха...
03/06/2026

2026.05.29
Сумдын анхан шатны Улаан загалмай хорооны Нарийн бичгийн дарга нарын сургалт уулзалт зохион байгуулагдлаа.
Анхан шатны хорооны дарга нар 2026 оны 1-р улирлын ажлаа тайлагнаж, цаашид хийх ажлын талаар төлөвлөгөө гаргалаа. Мөн Анхан шатны хорооны нарийн бичгийн дарга нар УЗХ-ны даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулав.
Хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа сэтгэл зүрхээ зориулдаг та бүхэндээ баярлалаа.🥰
ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД ХАМТДАА

"АТГА БУДАА" АЯН 📌Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Ж.Аззаяа багштай 1в ангийн хүмүүнлэг бяцханууд "Ат...
03/06/2026

"АТГА БУДАА" АЯН
📌Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Ж.Аззаяа багштай 1в ангийн хүмүүнлэг бяцханууд "Атга будаа" аянд нэгдэж байна.
Хөөрхөн бяцханууддаа баярлалаа🥰
ХҮМҮҮНЛЭГ ИРГЭН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ

"АТГА БУДАА" АЯН Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Ж.Даваамөнх багштай 2а ангийн бяцханууд АТГА БУДАА  аянд нэгдэж байн...
27/05/2026

"АТГА БУДАА" АЯН
Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Ж.Даваамөнх багштай 2а ангийн бяцханууд АТГА БУДАА аянд нэгдэж байна.
Хүмүүнлэг хөөрхөнүүддээ баярлалаа.❤️
ХҮМҮҮНЛЭГ ИРГЭН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ

📌"АТГА БУДАА" АЯНАтга будаа аянд Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Б.Болор-Амгалан, Хулан багштай 6б, 6в ангийнхан нэгд...
27/05/2026

📌"АТГА БУДАА" АЯН
Атга будаа аянд Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Б.Болор-Амгалан, Хулан багштай 6б, 6в ангийнхан нэгдэж байна. Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч хөөрхөн хүүхдүүддээ баярлалаа.❤️
ХҮМҮҮНЛЭГ ИРГЭН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ

Address

Baruun-Urt

Telephone

+97675999099

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар аймгийн Улаан загалмайн дунд шатны хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Сүхбаатар аймгийн Улаан загалмайн дунд шатны хороо:

Shortcuts

Share