Mongolian HVAC&R

Call Contact the organization

Mongolian HVAC&R Монголын Хөргөлт, Халаалт, Агааржуулалтын Холбооны албан ёсны пейж хуудас

Дэлхийн Хөргөлтийн Өдөр 2026.06.26
25/06/2026

Дэлхийн Хөргөлтийн Өдөр 2026.06.26

13/06/2026

✅ЦАГ АГААРЫН МЭДЭЭНИЙ ЧАНАРТ АХИЦ ГАРЛАА
Монгол Улс олон улсад мэдээлэл гаргадаг цаг уурын станцынхаа тоог 63-аас 138 болгон нэмэгдүүллээ. Үүний үр дүнд богино болон дунд хугацааны цаг агаарын загварчлалын үр дүн эрс сайжирч, иргэдийн ашигладаг цаг агаарын мэдээний аппликейшн, бусад эх сурвалжийн таарц, чанар тэр хэрээр нэмэгдэж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газар Дэлхийн цаг уурын байгууллагын (WMO) OSCAR/Surface системд улсын сүлжээний 75 өртөөний мета өгөгдлийг шинээр бүртгүүлснээр, манай улсын бүх 138 өртөөний мэдээлэл олон улсын мэдээ солилцоонд нээлттэй гарч эхэллээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн тоон прогнозын тэргүүлэх төвүүдэд Монголын 138 өртөөнөөс 102 өртөөний мэдээллийг ашиглаж эхэлсэн байна. Энэхүү бодлогын алхмын хэрэгжүүлж, Монгол орны өргөн уудам нутгийг хамарсан бодит өгөгдөл дэлхийн суперкомпьютеруудын загварчлалд орсноор Төв Ази болон Евразийн бүс нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээний чанар эрс дээшилнэ.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас давтамж нь нэмэгдэх болсон зуд, ган, үер зэрэг аюултай үзэгдлийг илүү эрт, нарийвчлалтай мэдэрч, иргэд, малчдад урьдчилан сэргийлэх мэдээг шуурхай хүргэх техникийн суурь бэлэн болж байна.
Ажиглалтын сүлжээгээ олон улсын стандартад нийцүүлж, олон улсын мэдээлэл солилцоог 2 дахин нэмэгдүүлсэн нь Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын өгөгдлийг чөлөөтэй солилцох бодлогыг дэмжсэн алхам төдийгүй дэлхийн уур амьсгал, цаг уур, газарзүйн ажиглалтад Монгол Улсын оролцоог бодитой ахиулсан алхам болж байгаа юм.

12/06/2026

Сайн байна уу?

НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Эрчим Хүчний Зохицуулах Хороо, БОУАӨЯ-ны Озоны Үндэсний Алба хамтран хэрэгжүүлж буй “МОНГОЛ УЛСАД ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГТАЙ АХУЙН ХӨРГӨЛТ, АГААРЖУУЛАЛТ (ЭЙР КОНДИЦИОНЕР)-ЫН БОЛОН ДУЛААНЫ НАСОСТОЙ ТӨХӨӨРӨМЖИЙН ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ СУУРЬ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ” судалгааны ажлыг манай Холбоо гүйцэтгэж байна.

Энэхүү судалгааны ажил нь хөргөлт, агааржуулалт (эйр кондиционер)-ын болон дулааны насостой төхөөрөмжийг хэрэглээний чухал оролцогч талууд болох Импортлогч, Худалдан борлуулагч, Хэрэглэгчдийн саналыг авах, нөхцөл байдлыг судлах зорилготой. Мөн түүнчлэн Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй эрчим хүчний хэмнэлтийн болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрээс үүсэх хүндрэл бэрхшээл, сайжруулах саналыг авах, хөргөлт, агааржуулалт (эйр кондиционер)-ын болон дулааны насостой төхөөрөмжийн зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлох, эрчим хүчний хэрэглээний түвшинг үнэлэх, эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт болон шошгожуулалтыг нэвтрүүлэх боломжийг судлахад оршино.
Улмаар нөхцөл байдлыг бодитоор судлан, нөхцөл байдалд тохирсон, эдгээр оролцогч талуудын саналыг харгалзан үзсэн эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт (MEPS)-ын суурь судалгаа болох чухал ач холбогдолтой.

Энэхүү ажлын хүрээнд Та бүхний үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээлэл, ялангуяа төхөөрөмжүүдийн эрчим хүчний үзүүлэлтүүдийн мэдээлэл нь монгол улсад ашиглагдаж буй эдгээр тоног төхөөрөмжүүдийг ангилах, цаашид MEPS стандартын суурь судалгаа тул аль болох дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлж хамтран ажиллахыг хүсэж байна.

Та бүхэн рүү имэйл явуулсан байгаа, имэйл хүрээгүй очоогүй ААН-үүд байвал 99014261 болон Судалгааны зориулалттай [email protected] болон Холбооны [email protected] хаягаар холбогдоорой,
Баярлалаа

07/04/2026

📣Хөргөлтийн салбарт ажиллаж буй хөргөлтийн техникийн ажилтнуудад олон улсад хүчин төгөлдөр “Чадамжийн гэрчилгээ” олгох VI удаагийн үнэлгээг зохион байгуулна.

🤝Хөргөлтийн салбарын техникийн ажилтнуудад зориулсан Хөргөлтийн засварчдын заавал эзэмшсэн байх шаардлагатай дараах гол чадамжаар үнэлүүлж, "ЧАДАМЖТАЙ" гэдгийг нотолсон МЭРГЭШЛИЙН зохих түвшний гэрчилгээ авах болно.

📌Үнэлүүлэх чадамжийн нэгж:
- Системийн битүүмжлэлийг шалгах,
- Системийг хөргөх бодисоор цэнэглэх,
- Хөргөлтийн тоног төхөөрөмжийн цахилгааны гэмтлийг оношлож засварлах,
- Хөргөх бодисыг системээс юүлэх
Жич: Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан хөргөлтийн техникийн ажилтнууд III, IV түвшинд өөрийн ур чадвараа үнэлүүлэх боломжтой.

📌Үнэлгээний ажил дараах шатуудаас бүрдэнэ.
1. Бүртгэл 2026 оны 4-р сарын 15-ны өдрийг дуустал явагдана.
Та дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү: https://forms.gle/74TSLAxr1BU5duoz9
2. Хүсэлтийн маягт бөглөх (Дараах холбоосоор орж, "татах" дээр дарж, татаж авна уу: https://ozone.mn/21/item/311)
3. Нотолгооны баримтыг бүрдүүлэх
4. Өөрийн үнэлгээний хуудсыг бөглөх
5. Үнэлүүлэх түвшин сонгох
6. Оношлох үнэлгээнд ирж оролцох (Хугацааг таны имэйл хаягаар мэдэгдэх болно)
7. Үнэлгээний орчинтой танилцах
8. Онолын үнэлгээнд оролцох
9. Ур чадварын үнэлгээнд оролцох

🔔Иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх (RPL) үнэлгээнд хамрагдах дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mergejil.mn/Chadvariin_unelgee холбоосоор авна уу.

☎️Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та дараах дугаараар холбоо барина уу.
ОҮА-ны ахлах мэргэжилтэн: Д.Дуламсүрэн 8800-3181
МХХАХ-ны удирдах зөвлөлийн дарга: Х.Оргил 9901-4261

https://www.facebook.com/share/p/1E3KYScBSJ/
06/02/2026

https://www.facebook.com/share/p/1E3KYScBSJ/

📣Хүнсний хөргөлтийн салбарт ажиллаж буй хөргөлтийн техникийн ажилтнуудад олон улсад хүчин төгөлдөр “Чадамжийн гэрчилгээ” олгох VI удаагийн үнэлгээг зохион байгуулна.

🤝Хүнсний хөргөлтийн салбарын техникийн ажилтнуудад зориулсан Хөргөлтийн засварчин, техникчдийн заавал эзэмшсэн байх шаардлагатай гурван гол чадамжаар үнэлүүлж, "ЧАДАМЖТАЙ" гэдгийг нотолсон МЭРГЭШЛИЙН зохих түвшний гэрчилгээ авах болно.

📌Үнэлүүлэх чадамжийн нэгж:
- Системийн битүүмжлэлийг шалгах,
- Системийг хөргөх бодисоор цэнэглэх,
- Хөргөх бодисыг системээс юүлэх
Жич: Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан хөргөлтийн техникийн ажилтнууд III, IV түвшинд өөрийн ур чадвараа үнэлүүлэх боломжтой.

📌Үнэлгээний ажил дараах шатуудаас бүрдэнэ.
1. Бүртгэл (холбоосоор орж бүртгүүлнэ үү): https://forms.gle/rnVGQo9bSy6Zisko8
2. Үнэлүүлэх түвшин сонгох
3. Оношлох үнэлгээ
4. Үнэлгээний орчинтой танилцах
5. Онолын үнэлгээ
6. Ур чадварын үнэлгээ

🔔Иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх (RPL) үнэлгээнд хамрагдах дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mergejil.mn/Chadvariin_unelgee холбоосоор авна уу.

🔔2026 оны 2-р сарын 28 хүртэл бүртгэх ба бүртгүүлэгчдийн тооноос хамаарч 3 сарын 25-ны дотор онол, ур чадварын үнэлгээг зохион байгуулна /зохион байгуулах өдрийг зарлана/. Дэлгэрэнгүй мэдээллийг 8800-3181, 8811-4261 утсаар холбогдож лавлана уу.

02/02/2026
Нарийн бичиг-Ажлын зарын мэдээлэлХийж гүйцэтгэх үүрэг ✅ Холбооны өдөр тутмын үйл ажиллагаа, бичиг хэрэг, мэдээллийн урсг...
02/02/2026

Нарийн бичиг-Ажлын зарын мэдээлэл

Хийж гүйцэтгэх үүрэг
✅ Холбооны өдөр тутмын үйл ажиллагаа, бичиг хэрэг, мэдээллийн урсгалыг зохион байгуулах
✅ Албан бичиг, хурлын тэмдэглэл, шийдвэрийг боловсруулах, бүртгэх
✅ Гишүүдийн бүртгэл, санал хүсэлт, асуултыг хүлээн авч цэгцлэх
✅ Хурал, уулзалт, сургалт, арга хэмжээний зохион байгуулалтад оролцох
✅ Дотоод болон гадаад (англи хэлээр) албан харилцааг хариуцах
✅ Холбооны тайлан, мэдээлэл, танилцуулга бэлтгэх

Тавигдах шаардлага:
📌 Албан бичиг төлөвлөх, боловсруулах өндөр чадамжтай байх
Албан бичиг, тогтоол, хурлын тэмдэглэл, албан мэдэгдэл, албан захидал боловсруулах чадвартай
Холбооны дотоод журам, дүрэм, шийдвэрийг баримт бичгийн стандартын дагуу эмх цэгцтэй боловсруулах
Ирсэн, явсан бичиг баримтыг бүртгэх, ангилах, архивлах чадвартай
Удирдлагын шийдвэрийг гишүүд, харьяа байгууллагад албан ёсоор зөв дамжуулах чадвартай

📌 Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадамжтай
Гадаад байгууллага, олон улсын холбоодтой харилцах албан бичгийг англи хэл дээр боловсруулах
Имэйл харилцаа, гэрээ, санамж бичиг, танилцуулгыг ойлгож, орчуулан ажиллах чадвартай
Хурлын үеэр гадаад зочид, түншүүдтэй үндсэн харилцаа хийх чадвартай

📌 Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент өндөртэй
Холбооны өдөр тутмын үйл ажиллагаа, уулзалт, хурал, арга хэмжээний хуваарийг оновчтой зохион байгуулах
Олон ажлыг зэрэг төлөвлөж, чухал–яаралтай ажлыг эрэмбэлэх чадвартай
Нууцлал шаардсан мэдээлэлтэй хариуцлагатай ажиллах ёс зүйтэй

📌 Оффисын болон анхан шатны программ дээр өндөр чадамжтай
Microsoft Word, Excel, PowerPoint программыг мэргэжлийн түвшинд ашиглах
Хурлын тэмдэглэл, гишүүдийн бүртгэл, тайлан, хүснэгт, жагсаалтыг бие даан боловсруулах
Имэйл, цахим архив, онлайн хурлын платформ (Zoom, Teams гэх мэт) ашиглах чадвартай

📌 Харилцаа, багаар ажиллах өндөр чадамжтай
Холбооны удирдлага, гишүүд, төрийн байгууллага, хувийн хэвшилтэй зөв харилцаа тогтоох
Санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох шатанд зөв дамжуулах
Багаар болон бие даан үр дүнтэй ажиллах, эв зүйг эрхэмлэдэг байх

📌 Халаалт, хөргөлт, агаар сэлгэлтийн салбарын талаар суурь ойлголттой, асуудал цэгцлэх чадвартай
Халаалт, хөргөлт, агаар сэлгэлтийн салбарын үндсэн нэр томьёо, үйл ажиллагааны чиглэлийг ойлгодог байх
Холбоонд хамаарах гишүүдийн асуулт, санал, хүсэлтийг ангилан ялгаж, цэгцлэн бүртгэх чадвартай
Техник, стандарт, норм дүрэмтэй холбоотой асуултыг холбогдох мэргэжлийн зөвлөл, удирдлагад зөв дамжуулах
Салбарын хүрээнд гарч буй асуудлыг эмх цэгцтэй нэгтгэн, тайлан мэдээлэл болгон боловсруулах чадвартай
Холбооны үйл ажиллагааг зохион байгуулах, уялдуулах, мэдээллийн төв болж ажиллах

📌 Нэмэлт чадамж:

📌 Цалин хангамж: Тохиролцоно.

Холбоо барих утас: 99014261
CV илгээх имэйл: [email protected]

Address

1201 тоот, 12 давхарт, Логос төв, 6-р хороо
Чингэлтэй Дүүрэг
14189

Telephone

+97670004424

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian HVAC&R posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian HVAC&R:

Shortcuts

Share