Монголын Зохиолчдын Эвлэл - Mongolian Writers' Union

Call Website

Монголын Зохиолчдын Эвлэл - Mongolian Writers' Union МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлын Ажлын албаны цахим хуудас

22/09/2026
Д.НАЦАГДОРЖИЙН МУЗЕЙН БАРИЛГЫН ДЭД БҮТЦИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ...
26/08/2026

Д.НАЦАГДОРЖИЙН МУЗЕЙН БАРИЛГЫН ДЭД БҮТЦИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 2026 оны наймдугаар сарын 25-ны өдөр Монголын Зохиолчдын Эвлэл (МЗЭ)-ийн дэргэдэх Д.Нацагдоржийн музейн барилгын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Д.Нацагдоржийн музейг 1966 онд их зохиолчийн мэндэлсний 60 жилийн ойг тохиолдуулан байгуулах шийдвэр гаргаж байсан бөгөөд өнөөдөр музейн барилга дэд бүтцийн шугам сүлжээнээс бүрэн таслагдсан нөхцөлд байна.

Энэ онд Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буйтай холбогдуулан МЗЭ-ийн удирдлагууд музейн барилгыг сэргээн засварлаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран сэргээн засварлах зураг төслийг боловсруулж байгаа юм.

Музейн барилгыг сэргээн засварлах ажлын хүрээнд нэн тэргүүнд дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд холбох шаардлагатай байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва музейн барилгыг шаардлагатай дэд бүтцийн шугам сүлжээнд холбох асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэж, сэргээн засварлах ажилд бодитой дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

БИД ЮУ ХИЙВ?
20/08/2026

БИД ЮУ ХИЙВ?

ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН ГАРНАИх зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Чингис хааны удм...
05/08/2026

ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН ГАРНА

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Дашдоржийн Нацагдорж" тусгай үзэсгэлэн 2026 оны 8 дугаар сарын 06-наас 13-ны өдрүүдэд Чингис хааны Үндэсний музейн 9 давхрын Түр үзэсгэлэнгийн танхимд гарна.

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолчийн амьдралын замналыг харуулж, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг нь дэлгэн толилуулах энэхүү хамтарсан үзэсгэлэнд МЗЭ-д хадгалагдаж буй үнэт үзмэрүүдээс тавигдах бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНОИх зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд...
04/08/2026

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Дашдоржийн Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 08:45-18:00 цагт Чингис хаан Үндэсний музейд болно.

Тус хуралд Монгол, Америк, Англи, Герман, Орос, Хятад, Япон зэрэг орны судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлэх бөгөөд нийт илтгэлийн 36.4 хувийг гадаадын монголч эрдэмтдийн илтгэл эзэлж байгаа нь “Нацагдорж судлал” олон улсын монгол судлалын анхаарлын төвд байгааг харуулж байна.

Энэхүү хурал нь олон нийтэд нээлттэй бөгөөд хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл дараах QR кодыг уншуулна уу.

22/07/2026

"АЛТАН ӨД - 2025" НААДАМ

Хүүрнэл зохиолын төрөл (Роман)

22/07/2026

"АЛТАН ӨД - 2025" НААДАМ

Хүүрнэл зохиолын төрөл (Тууж, өгүүллэг)

21/07/2026

"АЛТАН ӨД - 2025" НААДАМ

Жүжиг, кино зохиолын төрөл

21/07/2026

"АЛТАН ӨД - 2025" НААДАМ

Орчуулгын төрөл

Address

Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж-12, Шуудангийн салбар 46, ш/х-896, 210646, Улаанбаатар
Монгол Улс

Telephone

+97611327964

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Зохиолчдын Эвлэл - Mongolian Writers' Union posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share