Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо

Call Website Contact the organization

Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо
Mongolian National Crop Farmers Association

🌾 ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ ТЕХНИК – ЧАНАРТАЙ ХҮНСНИЙ  ҮНДЭСГерманы алдарт PETKUS брэндийн үр тарианы цэвэрлэгээний тоног төхөөрө...
01/10/2026

🌾 ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ ТЕХНИК – ЧАНАРТАЙ ХҮНСНИЙ ҮНДЭС

Германы алдарт PETKUS брэндийн үр тарианы цэвэрлэгээний тоног төхөөрөмжийн үйлчилгээг танилцуулж байна.

PETKUS компани нь 1852 оноос хойш үр, үр тарианы ангилан ялгалт, цэвэрлэгээний технологи хөгжүүлж ирсэн бөгөөд өнөөдөр дэлхийн олон оронд үрийн аж ахуйн салбарт өргөн ашиглагддаг шийдлүүдийг нийлүүлж байна. PETKUS-ийн зарим цэвэрлэгээний машинууд нь цагт хэдэн арван тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай бөгөөд үрийн чанар, жигд байдлыг сайжруулахад чиглэсэн олон шатлалт ангилан ялгах технологи ашигладаг.

Улаанбуудайн үрийн чанар нь зөвхөн ургацын хэмжээгээр бус, цэвэрлэгээний чанараар мөн тодорхойлогддог. Үрийн болон хүнсний зориулалтын будааг зөв ангилан ялгаж, шаардлага хангахгүй хэсгийг зохистой хэмжээнд ялган авах нь үрийн чанар, хадгалалт, цаашдын ургацад шууд нөлөөлдөг.

Энэ жилийн хувьд олон бүс нутагт ургацын болц бага зэрэг оройтож, хураалтын хугацаа шахагдсан нөхцөл байдал ажиглагдаж байна. Ийм үед өндөр хүчин чадалтай, бүтээмж сайтай техник ашиглан богино хугацаанд үрийн цэвэрлэгээг чанартай гүйцэтгэх нь цаг хугацаа, хөдөлмөр, эдийн засгийн үр ашгийн хувьд зөв шийдвэр байж болох юм.

Тариалангийн үйлдвэрлэлд зарим хөрөнгө оруулалтын өгөөж шууд харагддаггүй ч ургац хураалт, үрийн бэлтгэл зэрэг богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай ажлуудад өндөр бүтээмжтэй техник, технологийн үнэ цэнэ хамгийн тод илэрдэг билээ.

🌾 Зөв технологи – Тогтвортой үйлдвэрлэлийн баталгаа.

01/10/2026

Монгол Улсын газар тариалангийн салбарын өнөөгийн түвшин нь зөвхөн нэг байгууллага, нэг үеийн хөдөлмөрөөр бус төрөөс хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрүүд, тариаланчдын уйгагүй хөдөлмөр, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зэрэг олон талын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон амжилт билээ.

Сүүлийн жилүүдэд хэрэгжсэн олон арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд зорилтот эзэндээ хүрч, зөв хэрэгжсэн үедээ үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, тариаланчдын чадавхыг бэхжүүлэн, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирснийг бид бүгд харж байна. Үүний зэрэгцээ зарим бодлого, шийдвэр хэрэгжилтийн шатандаа удаашрах, эсвэл зорилгоосоо хазайх үедээ салбарын оролцогчдод хүндрэл учруулж байсан хор уршиг нь өнөөдөр ч үргэлжилсээр байгаа сургамж ч бидэнд бий.

Иймээс өнгөрсөн хугацаанд бүтээсэн ололт амжилтаа бататгаж, алдаа дутагдлаа засварлан, шинжлэх ухаанд суурилсан, тогтвортой газар тариалангийн хөгжлийг хамтдаа бүтээх нь өнөөдрийн хамгийн чухал зорилт хэвээр байна.

Өнөөдөр Монголын тариаланчид дотоодын үйлдвэрлэлийн бордоо, өсөлт зохицуулагч, шинэ технологи, инновацыг ашиглан үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ эх орныхоо эдийн засгийг дэмжих бүрэн хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа, шинжилгээ ч мөн чамлахааргүй хэмжээнд хийгдэж зах зээл дээр импортыг орлосон бүтээгдэхүүнүүд гараад эхэлсэн байна. Мөн салбарын эрдэмтэн судлаачид, судалгааны хүрээлэнгүүд, төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад талархалтай байна.

Монгол хүний хүнсний аюулгүй байдал, эх орны хөрсний үржил шим, тогтвортой үйлдвэрлэлийн төлөө хөдөлмөрлөж буй нийт тариаланчид, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, салбарын бүх оролцогчдод чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цаашид газар тариалангийн салбарт зайлшгүй шаардлагатай төрийн дэмжлэг бүхэн харилцан уялдаатай байж, салбар бүрийн оролцоог илтгэсэн, иргэн, ААН-үүдийн хөдөлмөрч бүтээлч байдал суурилсан, эзнээ олсон, эдийн засгийг тэлсэн байх болно гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн гол нь эх орны эрүүл хөрсөнд баталгаатай, эрүүл хүнс ургуулж, үйлдвэрлэж чадсан байр сууриа тогтвортой хадгалахын тулд төр засгийн бодлого эргээд эдгээр тариаланчдынхаа эдийн засгийн бат бэх байдалд анхаарах шаардлага хэдийн тулгарчээ. Дотоодын зах зээлээ хамгаалах, төрийн худалдан авалтуудыг шууд тариаланчдаас хийх зэрэг өнөөдөр ч хэрэгжиж болох дэмжлэгүүдийг төр засгийн зүгээс хүчин төгөлдөр тогтоолын хүрээнд хийнэ гэдэгт итгэж байна.

🇲🇳 Эх оронч үйлдвэрлэл, эх оронч худалдан авалт, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг хамтдаа дэмжицгээе.

🌾 Арвин ургац, зөв бодлого, хамтын ажиллагаа гурав нийлж байж Монголын газар тариалангийн ирээдүй улам бат бөх болно.

Нийт гишүүд тариаланч иргэн, ААН-ийн анхааралд! Мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа цаг агаарын нөхцөлтэй уялдуул...
22/09/2026

Нийт гишүүд тариаланч иргэн, ААН-ийн анхааралд!

Мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа цаг агаарын нөхцөлтэй уялдуулан ажлаа төлөвлөн, ургац хураалтын ажлаа амжилттай үргэлжлүүлэхийг хүсэе.

Ажлын их өндөр амжилт, арвин ургац хүсэе.

ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН СҮҮЛЧ, ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН ЭХЭЭР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан төлөвөөр энэ сарын 26-27-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 50 хувь, 28-29-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 90 хувьтай байгаа тул ургац, тариа ногоо хураах үйл ажиллагааны төлөвлөлтөнд анхаарна уу.

Тариаланчид та бүхэн нойтон цас орох төлөвтэй өдрүүдээс өмнө таримал ургамлын ургалтын нөхцлөөс хамааран ангилан хадах болон шууд хураалтын ажлыг тохиромжтой үед нь цаг алдалгүй гүйцэтгэх;
-Ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах;
-Хураасан үр тариаг чийг авах, муудахаас сэргийлж стандартын дагуу хатаах, хадгалалтад оруулах;
-Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт, тээвэрлэлтийн явцад чийг, хүйтнээс хамгаалах арга хэмжээ авах;
-Хураалтанд комбайны эд ангийн тохируулгыг тааруулан эртнээс бэлтгэх;
-Хураалтын дараах талбайн үлдэгдэл болон хураалттай холбоотой ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан төлөвлөхийг зөвлөж байна.

21/09/2026

Газар тариалангийн салбарын тогтвортой хөгжил нь зөвхөн их ургац авах бус, шинжлэх ухаанд суурилсан судалгаа, туршилт, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээс эхэлдэг. Энэ хүрээнд төрөөс судалгаа, хөгжүүлэлтийн төвийг байгуулан ажиллуулж, эрдэм шинжилгээний үр дүнг бодит үйлдвэрлэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж буй нь салбарын ирээдүйд чухал хөрөнгө оруулалт болж байна.

Мөн МТҮХ-ноос 2026 онд зориулалтын 4 чиглэлийн нийт 10 сортын төмсний сорилт, туршилтын ажлыг эхлүүлээд байгаадаа баяртай байна. Энэхүү ажил нь хүнсний хэрэглээнээс гадна чипс, цардуул, боловсруулах үйлдвэрлэл зэрэг олон чиглэлийн хэрэгцээнд тохирсон сортуудыг тодорхойлох, нутагшуулах, улмаар тариаланчдын сонголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Дэлхийн хөгжилтэй орнуудын туршлагаас харахад газар тариалангийн үйлдвэрлэл нь байгаль цаг уурын өөрчлөлт, зах зээлийн савлагаа, өвчин хортон зэрэг эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр удирдаж чадсанаар тогтвортой хөгждөг. Энэ чиглэлийн хандлагыг Монгол Улсад төлөвшүүлэх эхний алхмууд бодитоор хэрэгжиж эхэлж байгаад бид баяртай байна.

Судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлтийн ажлын амжилтын үндэс нь төр, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагаа байдаг. Цаашид ч аливаа ажлын бодит үр дүнг нэгдүгээрт тавьж, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.

🌱 Шинжлэх ухаанд суурилсан тогтвортой газар тариалангийн төлөө хамтдаа. 🌱

14/09/2026

2026 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС 09 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙГ ХҮРТЭЛХ 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
🌡Агаарын температур:
Хугацааны эхээр нийт нутгаар дулаан🌞🌞 байна.
❗17-нд баруун аймгуудын нийт нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
18-нд ихэнх нутгаар,
19-21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ.
🌞🌞 Харин 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр эргээд дулаарна.
🌧🌨Хур тунадас:
16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр🌧🌧,
17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
18-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр🌧🌧,
21, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр🌧🌧,
23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо 🌧🌧орох бол ❗19-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас🌧🌨🌨🌧 орно.
💨Салхи:
Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр.
16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд зарим газраар, 18, 23-нд говь болон зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч 💨💨💨ширүүснэ.
Дэлгэрэнгүйг: https://weather.gov.mn/medee/1792 See less

Намрын ургац хураалтад шаардлагатай ажиллах хүчний нөөцийг бүрдүүлж байна.Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Улсын ...
14/09/2026

Намрын ургац хураалтад шаардлагатай ажиллах хүчний нөөцийг бүрдүүлж байна.
Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Улсын ургацын комиссын шийдвэрийн дагуу намрын ургац хураалтын ажилд шаардлагатай ажиллах хүчний нөөц, боломжийг бүрдүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences , газар тариалангийн аж ахуйн нэгжүүд болон Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Эхний ээлжид 580 оюутан Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн бүс нутгийн ургац хураалтын ажилд оролцохоор ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
1. Газар тариалангийн технологийн хугацаанд ургацыг цаг алдалгүй хураан авахад шаардлагатай ажиллах хүчний нөөц бүрдэж, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд зохион байгуулах боломж бүрдэж байна.
2. Салбар чиглэлийн их, дээд сургуулийн оюутнууд танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн практикт бататгах, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагаа нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Мөн оюутнууд хөдөлмөрийн хөлс авах нөхцөлөөр хангагдана.
3. ХААИС-аас ургац хураалтын ажилд оролцож буй оюутнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, тав тухтай байр, орон сууц болон хоол хүнсээр хангах асуудлыг онцгойлон анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг газар тариалангийн аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж болголоо.
4. Цаашид ХААК ТӨХХК болон ХААИС хамтран 2027 оноос эхлэн оюутны сургалтын дэд хөтөлбөрт тусган, хөдөө аж ахуйн чиглэлийн инженер, агрономич мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг тариалалтаас ургац хураалт хүртэлх үйлдвэрлэлийн бүх үе шатанд практикт суурилсан сургалт, дадлагаар хангах, ажиллах хүчний нөөцийг тогтмол бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
5. Энэ онд ХААК ТӨХХК-ийн зүгээс Зэвсэгт хүчний Жанжин штаб, Иргэний нийгмийн байгууллага, Их дээд сургуулиудтай хамтран намрын ургац хураалтад 2,500 гаруй ажиллах хүчийг гаргахаар төлөвлөж байна.
Ийнхүү төр, их, дээд сургууль болон газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлснээр ургац хураалтын ажиллах хүчний хэрэгцээг хангахын зэрэгцээ салбарын хүний нөөцийг бэлтгэх, оюутнуудыг үйлдвэрлэлийн бодит орчинд дадлагажуулах, хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences

Намрын ургацаас үлдсэн хөрсний бүрхүүлээ хамгаалан хөрсний  шимт байдлыг хадгалах, микро орчинг сайжруулахад хамгаалалты...
11/09/2026

Намрын ургацаас үлдсэн хөрсний бүрхүүлээ хамгаалан хөрсний шимт байдлыг хадгалах, микро орчинг сайжруулахад хамгаалалтын хашаа маш чухал билээ.
Gallagher Mongolia -ийн маань санал болгож байгаа хамгаалалтын хашаа нь орчин үеийн төгс шийдэл бөгөөд олон улсын шилдэг туршлага билээ. Нийт гишүүн тариаланч иргэн, ААН-үүдэд тусгай үнийг санал болгож буйг дуулгахад таатай байна. 88117888 утсаар залган мэдээлэл аваарай.

🌱🚜 ЗАХИАЛГАТ ТАРИАЛАН – ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗӨВ ШИЙДЭЛ 🚜🌱Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүү...
11/09/2026

🌱🚜 ЗАХИАЛГАТ ТАРИАЛАН – ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗӨВ ШИЙДЭЛ 🚜🌱

Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Барцадгүй-farmer 2026 онд Монголын Сүүний Холбоотой хамтран захиалгат тариалангийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, малын тэжээлийн бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгөхөөр шаргуу хөдөлмөрлөж байна.

Бид газар тариалангийн салбарын ирээдүй зөвхөн ургац хураахад бус, харин зах зээлтэйгээ уялдсан, эрэлтэд суурилсан, тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байна гэж үздэг. Энэ хүрээнд олон улсын дэвшилтэт техник, технологи, туршлагыг судалж нэвтрүүлэх замаар импортын бүтээгдэхүүнийг орлох чанартай тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын сүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж буй энэхүү хамтын ажиллагаа нь салбарын хувьд чухал ач холбогдолтой юм.

Захиалгат тариалан нь тариаланчдын борлуулалтын эрсдэлийг бууруулж, эдийн засгийн эргэлтийг сайжруулахын зэрэгцээ тарималын сэлгээг нэмэгдүүлэн хөрс хамгаалах, үржил шимийг хадгалах, байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон давуу талтай.

Энэ чиглэлээр манлайлан ажиллаж, шинэ санаачилга хэрэгжүүлэн, нийт тариаланчдад үлгэр дуурайл болж буй Барцадгүй-farmer -таа талархал илэрхийлье.

Мөн цаашид олон улсын туршлага, олсон мэдсэн мэдлэгээ Монголын нийт тариаланчидтайгаа хуваалцаж, газар тариалангийн салбарын хөгжил, шинэчлэлд улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Чаддаг чаддагаа чанартай хийх нь тогтвортой байдлын нэн чухал оролцоо билээ.

🌾 Арвин их ургац,
🌱 Өндөр бүтээмж,
🤝 Амжилттай хамтын ажиллагаа,
🇲🇳 Монголын газар тариалангийн салбарт шинэ боломж, шинэ хөгжил хүсэн ерөөе!

#МТҮХ #Барцадгүй-farmer #ЗахиалгатТариалан #МонголынСүүнийХолбоо #ТогтвортойГазарТариалан #ХөрсХамгаалал #ТаримлынСэлгээ #АрвинУргац #МонголФермер #Монголхүнс

10/09/2026

Жилийн жилд тариаланчдын хувьд арвин ургацаа борлуулна гэдэг санаа чилээсэн зүйл байдаг. СТРАТЕГИЙН УЛААНБУУДАЙН НӨӨЦ, ТҮЛШ, ХҮНСНИЙ НОГООНЫ НӨӨЦ ЗЭРЭГ 5 ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ХУВААРИЛЖ БУЙ 150 ТЭРБУМ ТӨГРӨГ бол эргээд ирэх жилийн үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгө болон зах зээлийн эргэлтэнд орох мөнгө.
Газар тариалангийн үйлдвэрлэл нь эргэлтийн хөрөнгө их шаарддаг, хуримтлал үүсэх боломж тааруу техникийн хөрөнгө оруулалтаар бүтээмж шийдэгддэг тул энэхүү мөнгө эргээд зээлийн шаардлагыг бууруулахад мөн нөлөөлөх зэрэг эерэг үр дүнгүүдийг урт хугацаандаа тогтвортой хүргэх шийдвэр гарсанд нийт тариаланчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. #Цагаанхүүгийнидэрбат #ХХААХҮЯ

Засгийн газраас өгсөн чиг үүргийн дагаа түлш олголт эхэлсэн байна. Мэдээлэл авах утас: 99108704, 99461050
10/09/2026

Засгийн газраас өгсөн чиг үүргийн дагаа түлш олголт эхэлсэн байна. Мэдээлэл авах утас: 99108704, 99461050

Тариаланчдын сонорт
Намрын ургац хураалтад шаардлагатай түлшний нөөцийг бүрдүүлж олгож эхэллээ.
Мэдээлэл авах утас: 99108704, 99461050

Address

10-3 тоот, Асралт Мед оффис, Тээвэрчдийн гудамж 62А, 24-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот
Монгол Улс
16030

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

75117500

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо:

Shortcuts

Share