Монгол Бильярд Клуб/Billiard Club in Sagajeong

Монгол Бильярд Клуб/Billiard Club in Sagajeong Солонгос дахь бильярд тоглодог Монголчуудын community 🎱
Хамт тоглож, танилцаж, туршлага солилцъё.

🎱 Монгол Бильярд Клуб / Billiard Club in SagajeongМанай клуб дээр зохион байгуулагдсан "POOL BILLIARD сонирхогчдын тэмцэ...
05/07/2026

🎱 Монгол Бильярд Клуб / Billiard Club in Sagajeong

Манай клуб дээр зохион байгуулагдсан "POOL BILLIARD сонирхогчдын тэмцээн" амжилттай болж өндөрллөө.

Тэмцээнд нийт 16 тамирчин оролцож, өрсөлдөөн дүүрэн, сонирхолтой тоглолтууд болж, ширүүн өрсөлдөөний эцэст С.СОРОНЗОНБОЛД аваргалж, тэмцээний тэргүүн байрын эзэн боллоо. Баяр хүргэе~~ 🏆👏

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Дараагийн тэмцээнээр дахин уулзацгаая.

📸 Доорх зураг, бичлэгээр тэмцээний онцлох мөчүүдийг хүлээн авна уу.

🎱 ДЭЛХИЙН АЛДАРТАЙ БИЛЬЯРДЧИДKo Pin-Yi (Тайвань) нь орчин үеийн бильярдын шилдэг тамирчдын нэг юм. Тэрээр дэлхийн аваргы...
02/06/2026

🎱 ДЭЛХИЙН АЛДАРТАЙ БИЛЬЯРДЧИД

Ko Pin-Yi (Тайвань) нь орчин үеийн бильярдын шилдэг тамирчдын нэг юм. Тэрээр дэлхийн аваргын цол хүртэж, олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилт үзүүлсээр ирсэн.

Түүний тоглолтын онцлог нь тогтвортой байдал, өндөр төвлөрөл, нарийн техник юм. Тиймээс олон залуу тоглогч түүнээс үлгэр дуурайлал авдаг.

Та Ko Pin-Yi-ийн тоглолтыг үзэж байсан уу?

📞 010-5860-3162

🎱 MONGOL BILLIARD CLUB

🎱 MONGOL BILLIARD CLUB 🎱Ажлын дараа эсвэл амралтын өдрөөр найз нөхөдтэйгөө тухтай орчинд бильярд тоглож, чөлөөт цагаа өн...
29/05/2026

🎱 MONGOL BILLIARD CLUB 🎱

Ажлын дараа эсвэл амралтын өдрөөр найз нөхөдтэйгөө тухтай орчинд бильярд тоглож, чөлөөт цагаа өнгөрүүлэхийг хүсэж байна уу?

Манай клуб өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж байна.

🔥 Бильярд – 1 цаг / 9,000₩
🏓 Ширээний теннис – ҮНЭГҮЙ
🥤 Ундаа – 2,000₩
🍺 Пиво – 3,000₩

✔ Бильярдны 3 ширээ
✔ Ширээний теннисний 1 ширээ
✔ Цэвэрхэн, тохилог орчин
✔ Найрсаг уур амьсгал

📍 사가정로 46길 81, B1
🚶 사가정역 3-р гарцаас 9 минут
🚶 용마산역 1-р гарцаас 9 минут

📞 010-5860-3162

Тав тухтай орчин, боломжийн үнэ, хөгжилтэй цагийг MONGOL BILLIARD CLUB-д өнгөрүүлээрэй. 🎱

Efren Reyes нь 1954 онд Филиппиний ядуу айлд төрсөн бөгөөд түүний бага нас нь маш хүнд өнгөрсөн гэдэг. Тэрээр багадаа гэ...
21/05/2026

Efren Reyes нь 1954 онд Филиппиний ядуу айлд төрсөн бөгөөд түүний бага нас нь маш хүнд өнгөрсөн гэдэг. Тэрээр багадаа гэр бүлдээ туслахын тулд Манила хот дахь бильярдын газарт ажиллаж эхэлсэн байна. Анх ширээ цэвэрлэх, бөмбөг өрөх зэрэг ажил хийдэг байсан ч оройн цагаар хүмүүсийн тоглохыг нууцаар ажиглаж, өөрөө тоглож сурчээ.

Тухайн үед өөрийн гэсэн цохиур байгаагүй тул бусдын цохиур ашиглан бэлтгэл хийдэг байсан гэдэг. Заримдаа ширээн дээр унтаж хонох хүртэл үе байсан тухай ярьж байжээ. Гэсэн ч тэр маш хурдан хөгжиж, залуу насандаа нутгийнхаа хамгийн хүчтэй тоглогчдын нэг болсон.

Efren Reyes-ийн талаар хамгийн алдартай түүхүүдийн нэг нь:
👉 Америкт анх тэмцээнд оролцохдоо хүмүүс түүнийг бараг танихгүй байсан. Тэр даруухан хувцастай, энгийн хүн шиг харагддаг байжээ. Гэтэл тэмцээн эхэлсний дараа дэлхийн шилдэг тоглогчдыг дараалан хожиж, хүмүүс түүнийг “The Magician” гэж нэрлэх болсон.

Түүний тоглолтын онцлог нь:
- Боломжгүй мэт харагдах цохилтыг гаргах,
- Сue ball-ийг гайхалтай удирдах,
- Маш тайван тоглох хэв маяг байв.

Өнөөдөр Efren Reyes-ийг:
🎱 “Pool billiard-ийн хаан”
🎱 “Бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч”
гэж нэрлэх нь олонтаа байдаг.

⭐️Домог болсон хүн бүр анх beginner байсан.

Тав тухтай орчинд бильярд тоглож, шинэ хүмүүстэй танилцан, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлээрэй.

📍 MONGOL BILLIARD CLUB

🎱 MONGOL BILLIARD CLUB 🎱'MONGOL BILLIARD CLUB' нь өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж байна.Ажлын дараа, амралтын өдөр найз...
13/05/2026

🎱 MONGOL BILLIARD CLUB 🎱

'MONGOL BILLIARD CLUB' нь өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж байна.
Ажлын дараа, амралтын өдөр найз нөхөдтэйгөө ирж бильярд, ширээний теннис тоглож цагаа хөгжилтэй өнгөрүүлээрэй.

✔ Цэвэрхэн, тохилог орчин
✔ Бильярд & ширээний теннис
✔ Сагажон, Ёнгмасан метроны буудлаас ойр

📍 사가정로 46길 81, B1
📞 010-5860-3162

🎱 POOL 8-BALL ДҮРЭМ🔹 Тоглоомын зорилгоТоглогч өөрийн сонгосон бөмбөгийг:• Цул (1–7)эсвэл• Алаг (9–15)Хамгийн сүүлд 8-р б...
09/05/2026

🎱 POOL 8-BALL ДҮРЭМ

🔹 Тоглоомын зорилго

Тоглогч өөрийн сонгосон бөмбөгийг:
• Цул (1–7)
эсвэл
• Алаг (9–15)
Хамгийн сүүлд 8-р бөмбөгийг захиалж оруулна


🔹 Бөмбөг өрөх
• 8-р бөмбөг голд байрлана
• Доод буланд нэг цул, нэг алаг бөмбөг байна


🔹 Хагалалт (Break)
• Тоглоом хагалалтаар эхэлнэ
• 1 бөмбөг оруулах эсвэл 4 бөмбөг хананд хүргэх шаардлагатай

👉 Хэрэв хангахгүй бол өрсөлдөгч:
• Ширээг үргэлжлүүлэх эсвэл
• Дахин хагалуулах эрхтэй

👉 Цагаан бөмбөг орвол өрсөлдөгч kitchen-ээс тоглоно.


🔹 Нээлттэй ширээ (Open Table)
• Хагалсны дараа ширээ нээлттэй байна
• Анхны оруулсан бөмбөгөөр:
👉 Цул / Алаг төрөл сонгогдоно



🔹 Тоглох дүрэм
• Эхэлж өөрийн бөмбөгийг ононо
• Цохилтын дараа:
– Бөмбөг оруулах эсвэл
– Хананд хүргэх шаардлагатай

👉 Нүх зааж тоглоно (Call Shot)


🔹 Алдаа (Foul)
• Айлын бөмбөгийг эхэлж онох
• Цагаан бөмбөг оруулах
• Бөмбөг огт оноогүй байх
• Хананд хүргэхгүй байх
• Бөмбөг ширээнээс гарах

👉 Алдаа гарвал өрсөлдөгч:
Ball in hand
(цагаан бөмбөгийг хүссэн газраас тавьж тоглоно)



🔹 Ялах нөхцөл
• Өөрийн бүх бөмбөгийг дуусгана
• Дараа нь 8-р бөмбөгийг нүх зааж оруулна


❌ Шууд хожигдох нөхцөл
• 8-р бөмбөгийг хугацаанаас өмнө оруулах
• 8-р бөмбөгтэй хамт цагаан бөмбөг оруулах
• 8-р бөмбөгийг буруу нүхэнд оруулах
• 8-р бөмбөг ширээнээс гаргах

🇲🇳МОНГОЛ БИЛЬЯРД КЛУБ-ын анхны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Оролцсон нийт тоглогчид болон хүрэлцэн ирсэн бүх хүмүү...
09/05/2026

🇲🇳МОНГОЛ БИЛЬЯРД КЛУБ-ын анхны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Оролцсон нийт тоглогчид болон хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлалаа😊👏👏

Дараагийн тэмцээнээр дахин уулзацгаая.

🔥 МОНГОЛ БИЛЬЯРД КЛУБ -ын анхны тэмцээн амжилттай үргэлжилж байна
09/05/2026

🔥 МОНГОЛ БИЛЬЯРД КЛУБ -ын анхны тэмцээн амжилттай үргэлжилж байна

🎱 АНХНЫ БИЛЬЯРДЫН ТЭМЦЭЭН 🎱  Та өөрийгөө сориход бэлэн үү?  МОНГОЛ БИЛЬЯРД КЛУБ-ын анхны тэмцээнд оролцохыг урьж байна.📅...
05/05/2026

🎱 АНХНЫ БИЛЬЯРДЫН ТЭМЦЭЭН 🎱

Та өөрийгөө сориход бэлэн үү? МОНГОЛ БИЛЬЯРД КЛУБ-ын анхны тэмцээнд оролцохыг урьж байна.

📅 5-р сарын 9
⏰ 11:00
👥 12 хүн (хязгаартай)

🎯 Төрөл: POOL 8-BALL
👉 Нүх зааж тоглоно (Call Shot)

🏆 Шагналын сан:
🥇 200,000₩
🥈 100,000₩
🥉 50,000₩

💰 Хураамж: 30,000₩

📍 사가정로 46길 81, B1
📞 Бүртгэл: 010-5860-3162

---

# # 🧾 ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ
- 8-BALL албан дүрмээр тоглоно
- Нүх зааж тоглоно (Call Shot)
- 10 минут хоцорвол хожигдсонд тооцно

---

# # 🏁 ТОГЛОЛТЫН ХЭЛБЭР
1-р шат:
12 → 3 хэсэг (4,4,4) → хэсэг бүрээс 2 → 6 тоглогч

2-р шат:
6 → 2 хэсэг (3,3) → хэсэг бүрээс 2 → 4 тоглогч

3-р шат:
4 тоглогч → сугалаагаар semifinal
👉 Хожсон 2 тоглогч: Финал
👉 Хожигдсон 2 тоглогч 3-р байрны төлөө

---

🎱 МОНГОЛ БИЛЬЯРД КЛУБ 🎱Монголчууддаа зориулсан цэвэрхэн, тохилог орчин бүхийбильярдны шинэ газар нээгдлээ.Манайд:• Билья...
05/05/2026

🎱 МОНГОЛ БИЛЬЯРД КЛУБ 🎱

Монголчууддаа зориулсан цэвэрхэн, тохилог орчин бүхий
бильярдны шинэ газар нээгдлээ.

Манайд:
• Бильярдны 3 ширээ
• Ширээний теннисний 1 ширээ
• Тав тухтай, цэвэрхэн тохижилт сайтай орчин

Найз нөхөд, хамт олноороо цуглаж, тайван орчинд бильярд, теннис тоглон чөлөөт цагаа өнгөрүүлээрэй

📍 Байршил: 사가정로 46길 81, B1 давхар
(사가정역 орчим / Sagajeong Station)
MAX мах худалдааны газрын B1 давхарт

📩 Дэлгэрэнгүй мэдээлэл, захиалга: message

Address

사가정로 46길 81
Seoul

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Бильярд Клуб/Billiard Club in Sagajeong posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share