Чэжүгийн Монгол Наадам

Чэжүгийн Монгол Наадам Чэжүгийн Монгол Наадмын үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх зорилготой албан ёсны page

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Арды...
31/07/2025

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, БНСУ-ын Чэжү арал дахь Монголчуудын Анхдугаар наадмын
байт харвааны төрөлд нийт 52 харваачид хүч сорьсноос

1-р байранд морьт харвааны олон улсын хэмжээний тамирчин О.Түмэнбаяр,
2-р байранд залуу харваач Ө. Цамба,
3-р байранд залуу харваач О. Хаш-Эрдэнэ

нар тус тус шалгарч медаль, өргөмжлөлөөр шагнагдлаа.

31/07/2025

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой,
БНСУ-ын Чэжү арал дахь Монголчуудын Анхдугаар наадмын үндэсний шагайн харвааны цуваа харвааны төрөлд

1-р байранд Г. Энхмөнх
2-р байранд БНСУ-ын иргэн Ким
3-р байранд О. Түмэнбаяр нар тус тус шалгарч өргөмжлөл, медалиар тус тус шагнагдлаа.

БНСУ-ын Чэжү арал дахь Монголчуудын Анхдугаар наадмын хүрээнд зохиогдсон 3Х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн...
31/07/2025

БНСУ-ын Чэжү арал дахь Монголчуудын Анхдугаар наадмын хүрээнд зохиогдсон 3Х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 10 баг тамирчид оролцсоноос

1-р байранд Б. Цэдэндорж ахлагчтай Халлабунг баг,
2-р байранд Г. Тулга ахлагчтай MERCURY баг,
3-р байранд П. Мөнх-Өлзий ахлагчтай Nomadic hoopers

Мөн тэмцээний үнэ цэнтэй тоглогч(MVP)оор Халлабунг багийн тамирчин М. Ган-Эрдэнэ шалгарсан бол
алсын зай шидэлтийн аваргаар Т. Ховор-Эрдэнэ нар тус тус шалгарч

медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Тэмцээнийг мэргэжлийн шүүгч Зундуй шүүн явуулсан болно.

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Арды...
31/07/2025

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой,
БНСУ-ын Чэжү арал дахь Монголчуудын Анхдугаар наадмын үндэсний бөхийн барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 64 бөх барилдсанаас

Ховд аймгийн Буянт сумын харьяат цэргийн начин Н.Амарсайхан түрүүлж,
Завхан аймгийн Яруу сумын харьяат Сумын заан Д.Ядмаа үзүүрлэв.

Их шөвөгт: Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн начин Б.Батбаяр,
Булган аймгийн Рашаант сумын харьяат сумын заан Ж.Пунцагдаш

Бага шөвөгт: Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Б.Батмагнай,
Булган аймгийн Рашаант сумын харьяат залуу бөх П.Түвшинтөгс,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат залуу бөх Б.Амартүвшин,
Булган аймгийн Рашаант сумын харьяат залуу бөх Б.Цэдэндорж нар шалгарч уран мэхийг уралдуулан хийж наадамчин олныг баясгав.

Бөхийн барилдааны Хөлийн цэцээр
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Г. Төмөрчулуун
Булган аймгийн Рашаант сумын харьяат сумын заан Ж.Пунцагдаш мөн сумын харьяат Б.Цэдэндорж

Бөх тайлбарлагчаар: Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Б.Батмагнай ажиллаж баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эр чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114...
19/07/2025

Тулгар төрийн 2234 жил,
Их Монгол улс байгуулагдсаны 819 жил,
Үндэсний эр чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
Ардын хувьсгалын 104 жилийн ойн
БНСУ-ын Чэжү хот дахь Монгол наадмын хөтөлбөр.

Наадамчид та бүхэн сайхан наадаарай!

"Чэжү Монгол Анхдугаар Наадам"-ын үйл ажиллагааг дэмжин "Nice Mongolia World" компанийн Чэжү салбараас нэг сая воны ханд...
18/07/2025

"Чэжү Монгол Анхдугаар Наадам"-ын үйл ажиллагааг дэмжин "Nice Mongolia World" компанийн Чэжү салбараас нэг сая воны хандив өглөө.

Ажил үйлс, бизнесийн ашиг орлого нь арвин байг ээ!

Баяр наадмынхаа үйл ажиллагааг дэмжиж хандив өгч байгаа та бүхэндээ үнэхээр их талархаж байгаа шүү. Доорх хандивийг шилж...
16/07/2025

Баяр наадмынхаа үйл ажиллагааг дэмжиж хандив өгч байгаа та бүхэндээ үнэхээр их талархаж байгаа шүү.

Доорх хандивийг шилжүүлсэн хүн чатаар холбоо бариарай. Please. Таны сайхан сэтгэлд талархаж талархлын пост оруулах гэсэн юм. Баярлалаа :)

Чэжү Монгол Анхдугаар Наадам маань болоход ердөө "тавхан" хоног үлдлээ. Монгол хүн бүрийн бахархал болсон Үндэсний Баяр ...
16/07/2025

Чэжү Монгол Анхдугаар Наадам маань болоход ердөө "тавхан" хоног үлдлээ.

Монгол хүн бүрийн бахархал болсон Үндэсний Баяр Наадамын өдрөө гэр бүл, найз нөхөд, хамт олон, хотол олноороо сайхан наадаж өнгөрүүлцгээе!

2025 оны 07 сарын 20-нд уулзацгаая!

Сайн байцгаана уу? Чэжү Монгол Анхдугаар Наадмын үйл ажиллагааг дэмжиж: -LIME: виртуал оператор-GME: мөнгөн шилжүүлэг|зэ...
10/07/2025

Сайн байцгаана уу?

Чэжү Монгол Анхдугаар Наадмын үйл ажиллагааг дэмжиж:

-LIME: виртуал оператор
-GME: мөнгөн шилжүүлэг|зээлийн үйлчилгээ
-전북은행: зээл, хадгаламж, данс, карт
-AZ financial service: Даатгалын нэгдсэн үйлчилгээ
-Education & Consulting EDU wisdom: сургалт зуучлал
-MetLife financial service: Эрүүл Мэндийн Даатгал
-Hanpass Remittance Mongolia:

зэрэг байгуулагууд ирж өөрсдийн асраар дамжуулан та бүхэнд үйлчилгээгээ хүргэх нь ээ!

09/07/2025

Хэрэв танай байгууллага манай Чэжү Монгол Наадмын дэмжигч байгууллагаар оролцож, өөрсдийн байгууллагын логог наадмын үндсэн баннер(тайзны хэвлэл) дээр хэвлүүлэх хүсэлтэй байгаа бол та бүхэнд ердөө 2 хоног үлдсэн байна. Энэ зөхвөн логогоо үндсэн баннер дээр хэвлүүлэх тохиолдолд гэдгийг анхаарна уу!

Тиймд бид яарч байгаа тул та бүхэн бас яараарай :)

09/07/2025

Наадмын хөтөлбөр coming soon!!!

Address

TBA
Jeju
64243

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Чэжүгийн Монгол Наадам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share